Т.Цэвээнсамбуу: Мандахын хурдан боруудаас улс, бүсийн наадамд цөөнгүй орж байсан

2013 оны 11-р сарын 05 -нд

Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, “Шандаст бор” МСУХ-ны тэргүүн Төмөртогоогийн Цэвээнсамбуутай уулзаж ярилцснаа хүргэж байна.
- “Шандаст бор” МСУХ-ны үүссэн түүхээс яриагаа эхлэх нь зүйтэй санагдана. Таны хувьд хэдийнээс “Шандаст бор”-той холбогдов?
-Манай уяачдын холбоог анх 2000 онд санаа нийлсэн 12-13 хүн байгуулсан байдаг юм. Тэр үед тухайлсан нэр байгаагүй, зөвхөн Сумын уяачдын холбоо гэсэн нэртэйгээр байгуулагдсан. Миний хувьд 2009 онд холбооны тэргүүний ажлыг аваад өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ ажлыг авснаас хойш холбоогоо нэртэй, логотой, Улсын бүртгэлийн гэрчилгээтэй болгосон. Өнөөдөр холбоо маань 54 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уяачид болоод унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах, адууныхаа удам угшлыг сайжруулах талаар голлон ажиллаж байна. 2011онд Аймгийнхаа шилдэг уяачдын холбоогоор шалгарсан амжилттай ажиллаж байна.
-Сүүлийн үед адууныхаа цус сэлбэх, удам угшлыг сайжруулах явдлыг хаа сайгүй чухалчилж байна. Энэ талаар танай холбооны зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Адууныхаа удам угшлыг сайжруулахын тулд уяачидтайгаа ярилцаад нэгдсэн журмаар удам угшил сайтай газраас адуу мал авах, цус сэлбэх ажлуудыг хийж байна. Сүүлийн үед уяачид адуу тэжээх ажилд нэлээн идэвхийлэн оролцож байгаа. Жилийн дөрвөн улиралд уралдах болсон ийм үед адуугаа тэжээхээс ч өөр аргагүй юм. Манай уяачид Сүхбаатарын Баяндэлгэр, Эрдэнэцагаан болон Хэнтий чигээс олон адуу авцгаасан. Үүний үр дүнд сүүлийн хэдэн жилд хоёр, гурван ч аймгийн алдарт уяач төрлөө. Тэр дундаа уржнан жил Аймгийн алдарт уяач болсон Хашбат гэж залуу уяач бий. Энэ хүн адууныхаа удам угшлыг сайжруулахын тулд хойноос цэвэр цусны азарга авчирч хоёр дахь жилдээ үр төлийг нь авч байна.
-Унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах асуудал бол улсын хэмжээний ажил болоод байгаа. Танай унаач хүүхдүүдийн хэдэн хувь нь хамгаалалтын хувцастай болоод байна вэ?
-Өнгөрсөн өвлийн уралдаанаас хойш энэ тал дээр улсаас маш их анхаарч, нэгдсэн журмаар хувцастай бол гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хамгаалалтын хувцасны стандарт гэж байгаа. Тэр стандартын хувцаснууд нь тэр болгон бидэнд олддоггүй учраас өнгөрсөн жил манай уяачид нэгдсэн журмаар аймгийн хүүхдийн төлөө газарт 50 хүүхдийн хамгаалтын хувцасны захиалга өгсөн боловч хувцас ирсэнгүй гээд мөнгийг нь буцаагаад өгсөн. Уяачид өөрийн хүүхдүүдээ малгай, цээживчээр хангаж байгаа боловч тэр болгон шаардлага хангахгүй, стандартад тохирохгүй байна. Хамгаалалтын хувцасны нийлүүлэлт орон нутагт байхгүй байгаа нь бэрхшээл болох юм. Ийм стандартын хувцас өмсүүлнэ гээд бичиг сачиг ирдэг юм. Тэгээд тэр стандартын хувцсыг нь эрээд утас шөрмөсөөр холбогдоод, интернетээр ороод үзэхээр үнэ ханшны хувьд нэлээн өндөр байна. Хамгийн доод үнэтэй хувцас 108 мянган төгрөг байх жишээтэй. Тэгэхээр уяач нэг хувцас л авахаас хэтрэхгүй. Одоохондоо хоёр, гурвыг авчих боломж бололцоо маруухан л байна даа. Яваа яваандаа болох байхаа л гэж бодож байна.
-Мандах сумаас хичнээн аймаг, сумын цолтон төрөөд байна вэ?
-Аймгийн алдарт уяач зургаа, Сумын алдарт уяач 15 бий. Одоохондоо Улсын алдарт уяач төрөн гараагүй байгаа ч ирээдүйд сумынхаа нэрийг улсад дуурсгах хийморилог уяач төрнө гэдэгт итгэлтэй байдаг. Манай холбоо Сумын алдарт уяач цолыг тэмдэг, үнэмлэхтэй болгож албан ёсны болгосон. Сумын Алдарт уяачийн болзол хангасан уяачийнхаа амжилтыг хурлаараа хэлэлцэн албан ёсоор цол тэмдэг олгодог. Манай уяачид голдуу л өвөг дээдсээсээ эхлээд морь уяцгаасан удам дамжсан уяач улс. Хамгийн өндөр настай уяач 90 насыг шүргэж байгаа Сумын алдарт уяач Гонгор гэж хүн бий. Түүний хүү гэхэд бидэнтэй цуг явж байгаа Сумын алдарт уяач Батмөнх шүү дээ. Түүний хүү Б.Галхүү байна. Энэ залуу уяач Хатанбулаг суманд зохион байгуулагдсан аймгийн баруун бүсийн уралдаанд даага аман хүзүүдүүлж, сумын наадмаас олон айраг түрүү хүртэн гурван үеийн уяачид болсон.
-“Шандаст бор” гэсэн нэрнээс танай сумын унаган адуу юм болов уу гэж таамаглалаа?
- Манай сумын бор адуу угаасаа нутгийн унаган адуунууд бөгөөд . Энэ адууг энд тэндээс ирсэн морь мэддэг улсууд сайн адуу гэж ярьдаг юм. Унаган адуунууд маань муугүй давхидаг шүү. Аймгийн алдарт уяач Самдан, Даш зэрэг хүмүүсийн адуу дээд үеэсээ өвлөгдөж ирсэн хурдан адуунууд. Одоо бол Монгол Улсын гавьяат малчин Гэрэл гэдэг айлын хэсэг бор адуунууд бий. Дорноговьдоо манай сумын бор адуу нэлээн нэртэй шүү дээ. “Хутагтын хурд 2013” хаврын бүсийн наадамд 200 гаруй их насны морьд тоосоо өргөсөн. Тэрхүү уралдаанд манай сумаас есөн морь мордож, Г.Нямдаваагийн Засаг морь түрүүлж, Б.Алтанбаярын бор морь аман хүзүүдэж, “Мөнгөн морь” цомыг нутагтаа авчирсан.
-Би буруу таамаглаагүй байна шүү. Бараан адуу бол хүйтэнд тэсвэртэй гэж ярьдаг. Танай бор адууны хувьд бие галбир, уяаны тал дээр ямар онцлогтой байдаг вэ?
-Манай бор адуу зүсэндээ ч биш, ерөөсөө л адууных нь хийц, бие галбиртаа л байдаг байх гэж би санадаг юм. Хамгийн гол нь уяач хүний чадвараас шалтгаалах байх. Адууны уяаг янз бүр л гэж ярьж байна. Манайд бор адууг уяж чаддаг улс байна, чаддаггүй нь ч байна. Манай бор адуу Дорноговь, Дундговь, Өмнөговь гээд говийн гурван аймагт тарсан. Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гамбын бор азарга, мөн сумын Зандансүрэн гэж хүний загал азарга, Сайхандулаан сумын харьяат Монгол Улсын Гавьяат малчин Жамбалын хул азарга гээд бүгд манай бор адууны угшилтай. Манай сумтай залгаа Өмнөговь аймгийн Манлай сум руу ч бор адуунууд гарсан. Дундговийнхон Мандах сумын бор адуу сайн гэж ярьдаг юм. Ер нь улсын хэмжээнд шахуу Мандахын бор адууг сайн гэж ярих юм билээ.
-Тэгвэл бор адууны удам угшил улс, бүсийн наадамд орж, олонд танигдаж байсан уу?
-Улс, бүсийн наадамд борын угшлын адуунууд зөндөө л орж байсан юм билээ. Зандансүрэнгийн загал азарга анхдугаар Их хурд наадамд зургаалсан. Мөн “Хутагтын хурд”-д түрүүлсэн цагаан морь бол манай нутгийн Даш гэдэг айлын адууны угшил.
-Холбоодын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр олон уралдаан зохион байгуулдаг болжээ. Холбооны зүгээс жилдээ хичнээн уралдаан зохион байгуулж байгаа вэ?
-Тогтмол графикт уралдаан байхгүй. Гэхдээ намын баярын уралдаанууд бараг тогтмол болчихсон. Гуравдугаар сарын нэгэнд Ардын намын баяр, дараа нь Ардчилсан намын баярын уралдаан болж байна. Тухайн үедээ ямар нас уралдуулах вэ гэдгээ уяачдын холбооны тэргүүлэгчдээр хэлэлцүүлдэг. Энэ жил “Мөнгөн морь” шагнал авсан учраас зургадугаар сарын 16-нд “Мөнгөн морь”-ны наадам хийж, их морь, шүдлэн хоёр уралдууллаа.
-МСУХолбооны тэргүүний ажлыг морь мэдэхгүй, моринд тэгтлээ дурладаггүй хүн хийхгүй нь ойлгомжтой. Хэдийнээс морь мал сонирхон, уяж байна вэ?
-Би сүүлийн үеийн уяач. Өөрийн цуглуулсан хэдэн адуугаа найз нөхдөөрөө маллуулаад, ганц хоёрыг нь уяж үзэх л юм. Одоогоор овойтол гаргасан амжилт алга. Гэхдээ сумын наадмаас хоёр айраг, багахан уралдааны хоёр айрагтай. Тэгээд нөхдийн дэмжлэг туслалцаагаар болох байлгүй дээ.
-Уяачдын холбооны хамгийн ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил юу байна вэ гэсэн ажил хэрэгч асуултаар ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна?
-2014 онд манай сумын 90 жилийн ой болно. Үүнд уяачдаа өргөн дэлгэр хамруулах юмсан, адууныхаа удам угшлыг цааш нь улам сайжруулах юмсан, адуу тэжээх талаар уяачдаа сургалтад хамруулах юмсан гэсэн бодолтой байгаа. Унаач хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах талаар маш сайн анхаарч ажиллана гэсэн зорилготой байна даа.
-Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна