Жороо хээрийн золбоолог эзэн Очигийн Ичинхорлоо агсны тухайд...

2016 оны 10-р сарын 17 -нд

Эр хүнийг сайн хань, сайхан морь чимдэг хэмээдэг. Сайн ханиа түшиж, сайхан хүлэг морьдоороо гангарч явсан хийморилог эрсийн нэг нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат Очигийн Ичинхорлоо агсан юм. Хүлэг морио эрхэмлэн дээдлэгч нутгийн түмний зүрх сэтгэлд өдгөө ч энх сэрүүнээрээ дурсагдах буурал уяач бичин жил хүмүүний биеийг олж, айлын голомт залгах ганц хүү болон мэндэлжээ. Халуун хошуут бүлээн дэвсгэрт малын буян заяаг шүтсэн нэгэн насны амьдралдаа О.Ичинхорлоо сайн хүлэг морьдтойгоо ерөөлөөр учирч, эр хүний баяр бахдал, сэтгэлийн цэнгэлийг ханатал амссан билээ.
Нэг нутгийн Тэрбиш бүсгүйтэй ханилж, найман хүүхдийн ижий аав бололцсон түүний домогт жороо хээр морь ууган хүү Цэдэндамбаад зүслэгдсэн хүлэг юм. Хүүгийн сэвлэг үргээх найранд хүрэлцэн ирсэн хадам ах нэгдлийн адуучин Түгж зэлний адагт уяатай байсан жижигхэн хээр унагыг зүслэн өгсөн бол нагац ах Дэндэвийн Цэнхэр нь зэлний эхэнд уяатай байсан том хээр унагыг зааж. Хожмоо бага хээр нь цуут жороо морь болж харин том хээр нь сум орон нутагтаа хэд хэд айрагдсан Өндөр хээр хэмээх хурдан хүлэг болсон билээ.
Жороо хээрийн тухайд жаахан нэмж тодруулбал эх нь Пунцагийн Чүлтэмийн ах олноо Гойдоо хэмээн алдаршсан хүний эмнэг, ороогоороо зартай олон жил сувайрсан алаг гүү юм. Гойдоо ороо алгаа нийгэмчилж, нөгөөх нь нэгдлийн адуунд очсон хойно ганц унага гаргасан нь хожмын цуут жороо хээр билээ. О.Ичинхорлоо адуу маланд эвтэй, эрэмгий нэгэн байсан бөгөөд хээр үрээг дааган цагаас нь сургаж, 70 кг шуудайнд хонины хоргол дүүргэн тэгнээд хөтөлдөг байж. Биедээ баймгүй чадалтай хээр үрээ тэр их ачаатай хэр нь бүдүүн мориноос хоцролгүй хатирч, сайн хүлгийн шинжээ таниулжээ. Ийнхүү дааган цагаас эхлэн бэлтгэгдсэн хээр үрээ нас бие гүйцэхэд өмнө гишгэх адуугүй болж сумын наадмын жороо морины уралдааныг 1-2 тойргоор илүүрхэж түрүүлдэг болсон байна. Жороо хээр 1979 оноос эхлэн 14 жил завсаргүй сумын наадамд түрүүлж, нэг жил завсарлаад 1995 онд дахин уралдаж аман хүзүүнд хурдлаад зодог тайлсан бөгөөд 27 хүрсэн гэдэг.
Ямар ч хүн мордсон жороогоо алддаггүй домогт хээр нэлээд харьсан хойноо залуу морьдтой уралдахад урдаа гаргадаггүй байсан гэх. Түүнчлэн ид хурдан үед нь О.Ичинхорлоо уралдаж байх зуураа мориноос бууж унагасан ташуураа авах буюу, алдуурсан бүсээ бүслэх, тэр бүү хэл тамхиа нэрээд дахин мордоход түрүүлдэг байсан хэмээн нутгийнхан ярих. Нэг удаа уралдаж байхад нь мотоцикль урдуур нь гарч, бөөн хэрэг мандсан ч юу ч болоогүй мэт цааш хатируулсаар наадамчин олныг огшоож байсан гэдэг.
Зарим нэг нь хээрийг хурданд уралдуулбал гүйцэх адуу байхгүй гэдэг ч О.Ичинхорлоо агсан жороо хээрийг нь л харах гэж зорин ирдэг буурлуудаа хүндэтгэн тойрогт уралдуулсаар зодог тайлуулжээ.
Гайхамшигт хурдан домогт хээрийн дараа Говь-Алтайн Чандмань сумын Цэдэнбалжир гэгчээс бор даага худалдан авч, мөн л тойргийн уралдаанд олон жил уралдуулжээ. Бор үрээний сургалт буруу хадуурдаг байсан нь амжилтанд нь нөлөөлж, эрдэм чадлаа гүйцэд харуулж чадаагүй гэдэг ч сумын наадамд 4-5 удаа түрүүлэн түмэн олноо цэнгүүлжээ.
О.Ичинхорлоо дан ганц жороо мориор бус хурдан мориор ч сайхан наадаж байсан нэгэн. Дээр дурдсан хүүгийн сэвлэгний мялаалганд ирсэн хээр даага хожмоо суманд хэд хэд айрагдсан бол жороо борын дүү жижиг алаг морь суманд мөн л айрагдаж байж.
Ийнхүү нэгэн цагт хатирч, жороо, хурдан хурц морьдоороо нутгийн наадмын дэвжээг чимж явсан О.Ичинхорлоо агсныг өдгөө хүү И.Цэдэндамбаа нь залгамжлан морь уяж, төрийн хэрэгт шамдаж байна.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
16 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
19 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
20 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна