"Монгол дерби 2012" -д Ирландын Жокей Донел Фахи түрүүлэв

2012 оны 8-р сарын 23 -нд

“Монгол дерби” холын зайн өртөөн уралдааныг анх 2009 онд Английн адал явдалт аяллын холбооноос зохион байгуулж байсан. Энэхүү уралдаан нь Чингэсийн эзэнт гүрний үед тал нутгаар хэрэн давхиж, мэдээ түгээх эхлэл болсон түүх соёлын гайхамшигт өв болох морин элч болоод монголын ёс заншил, түүх соёлыг дэлхий нийтэд таниулах аялал жуулчлалыг хөгжүүлэх алслагдсан орон нутагт дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой билээ. Энэхүү холын зайн өртөөт уралдаан нь дэлхий нийтийн тэр дундаа морь сонирхогчдын анхаарлыг татсанаар 2010 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа. Монгол дербид дан гадны тамирчид оролцдог бөгөөд оролцогч нь 1000 $-оос доошгүй хандив өгдөг ч шагналын сан байхгүй. Уралдааны үеэр цугларсан хандивыг Монголын алслагдсан нутгуудад хөрөнгө оруулалт болгон төсөл хэрэгжүүлдэг бөгөөд дайран өнгөрсөн сум болгондоо уралдааны дараа найман сая төгрөгийн төсөл хэрэгжүүлдэг, уралдааны хугацаанд буюу 7-9 хоногийн дотор 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирдэг гэх мэтчилэн олон сайн талтай. Мөн энэхүү уралдаан нь Гиннесийн номонд "Дэлхийн хамгийн урт морин уралдаан" хэмээн бүртгэгдсэн байдаг.
"Монгол Дерби" холын зайн өртөөт уралдаанд мянган км замыг урьдны жилүүдэд 8-10 хоногт туулдаг байсан бол энэ жилийн тухайд тамирчдын ур чадвар сайжирч эхний зургаан хүн долоон өдөрт туулсан бол үлдсэн тамирчид найман өдөрт амжилттай туулсан байна. Мөн энэ жилийн өртөөт уралдаанд 14 орны 34 тамирчин оролцсоны олонх нь мэргэжлийн жокей байсан ажээ. Насны хувьд 18-65 насныхан оролцсон байна. “Монгол дерби-2012” энэ удаагийн өртөөт уралдаанд Монгол талаас Тэнгэр групп хамтран зохион байгуулжээ. Төв аймгийн Баян сумаас эхлэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Өнт багт өндөрлөсөн байна. Уралдааны явцад Төв аймгийн Баян, Сэргэлэн, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Эрдэнэсант Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Архангай аймгийн Хашаат, Хотонт, Өгийнуур, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Өлзийт, Хайрхан, Булган аймгийн Сайхан, Хутаг-Өндөр сумаар дамжин дөрвөн аймаг, 12 сумын нутгаар дайран 1000 км-ыг өртөөлөн туулжээ. Ийнхүү олон аймаг дамнан өртөөлөн уралдсан уралдаанд нутгийн мянга гаруй морьдыг хөлсөлсөн байна.
“Монгол дерби-2012” уралдаанд Ирландын жокей Донел Фахи түрүүлсэн юм. Уралдааны дараа тэрээр баярын сэтгэгдлээ "Би уралдаан дууссанд их баяртай байна. Энэ миний амьдралдаа туулж байсан хамгийн хэцүү, хамгийн урт долоо хоног байлаа. Энэхүү тэмцээн дэлхийн хамгийн хэцүү уралдаан байгаад зогсохгүй надаас маш их тэсвэр тэвчээр шаардсан. Гэхдээ миний амьдралдаа хийж байсан зүйлүүдээс хамгийн сайхан нь байсан шүү” гэжээ. Харин хоёрдугаар байранд мөн Ирландын жокей Ричард Килоран эхний хүнээс 44 секундын дараа орж ирсэн бол, гуравдугаар байранд Австрийн тамирчин Микайла Градингэр 55 минут нэг секундэнд барианд оржээ.
А. Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна