Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд А.Түвшинтөгсийн зээрд түрүүлжээ

Сэтгүүлч
5 цагийн өмнө

Дорнод аймгийн түүхт 94 жилийн ой,  "Зүүн бүсийн хурд-2025" наадмын сонгомол дээд насны ангилалад түрүүлж, айрагдсан хүлгүүдийг танилцуулъя.

1.Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач Алтангэрэлийн Түвшинтөгсийн зээрд.Уралдаанч Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн О.Баттүшиг.

2. Архангай аймгийн Ихтамир сумын уяач Доржсүрэнгийн Аюурзанын хүрэн халзан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Энх-Амгалангийн Болд-Эрдэнэ. Уралдаанч Архангай аймгийн Цэнхэр сумын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Эрдэнэжаргал.

3. Төв аймгийн Баянцогт сумын уугуул МУ-ын Алдарт уяач Чулуунбаатарын Отгонбаярын хонгор. Уралдаанч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын ЕБС-ийн сурагч А.Хангай.

4. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн домогт ЛУУ халтар. Уралдаанч Сэлэнгэ аймгийн  Баянгол сумын ЕБС-ийн сурагч Ц.Амарсайхан.

5. Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Лувсанбалдангийн Бямбасайханы бор.Уралдаанч Дундговь аймгийн Дэрэн сумын 156 дугаар сургуулийн сурагч О.Энхманлай.

Б.Хастөр, гэрэл зургийг Н.Гантөмөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна