Улсын Алдарт уяач Д.Пүрэвжал: Залуудаа адууныхаа дэргэд дандаа хонодог байлаа

2012 оны 8-р сарын 24 -нд

-Уяач хүмүүсийн ихэнхи нь багадаа хурдан морины унаач хүүхэд байсан гэдэг юм билээ. Таны морьтой нөхөрлөх болсон түүхээс тань яриагаа эхэлье?
- Би Булган аймгийн Хангал сумын уугуул хүн. Эрдэнэтэд шилжиж ирээд овоо хэдэн жил болж байна. Монгол хүн чинь бага наснаасаа л морь унаж, моринд ойрхон өсдөг. Миний хувьд бусдын адилаар хурдан морины унаач хүү явлаа. Моринд их ч хорхойтой байсан даа. Тэгээд нас биенд хүрээд цэргийн албанд явсан. Дотоод явдлын яамны тусгай бателионд гурван жил цэргийн алба хаасан юм. 23 настайдаа халагдаж ирсэн тэр цагаас л морио уяж эхэлсэн дээ.
-Тэр үеийн тусгай бателион гэдэг маань одоогийн торгон цэрэг юмаа даа? Өндөр шалгууртай байсан байх?
-Тиймээ. Тэр үеийн торгон цэрэг гэсэн үг шүү дээ. Маршал Чойбалсан, Цэдэнбал нарыг хамгаалж үүдэнд нь зогсдог байлаа. Бие хаа, эрдэм боловсрол зэргээр нь шилж авч байсан. Би нэлээн биерхүү залуу байсан юм. Бид чинь офицер хувцас өмсдөг, хоол унд ч бусдаасаа хамаагүй өөр. Шинэ цэргүүдээ дагуулж сургадаг. Төрийн хүмүүсийг хамгаалж байгаа цэргүүд болохоор хангамж сайтай байсан. Тэгээд хожуухан халагдаж ирсэн дээ.
-Тухайн үед цэргийн ангидаа үлдэх боломж байгаагүй юмуу?
-Байсан. Намайг улираах гэсэн л дээ. Би ээжтэйгээ хоёулахнаа хэдэн малтай байсан болохоор зүтгэсээр байгаад халагдаж ирсэн. Ээжийг минь татаж авна гэдэг байлаа. Тэр үед ч залуу сайхан байждээ. Одоо ах нь 83 насыг хүрч байна. Тэгээд бодохоор тавин жил морь уясан байгаа юм.
-Таны залуу үед нэгдэл нийгэм гэж байсан. Нэгдлийн үед морь мал уях их хэцүү байсан гэдэг юм билээ?
-Нэгдэлд би агент хийж байгаад мал туусан. Агент гэдэг маань тэр үедээ багийн эмч юмуу даа. Гурван сарын курст суулгаад агент болгодог байсан юм. Зав зай муутай байдаг ч дуртай юм болохоор тэгж ингэж байгаад л морио уядаг байлаа. Нас яваад ирэхээр өөрөө морь уяж чадахаа больж байна. Энэ жилээс хүнээр уюулж байгаа. Дандаа л өөрөө мориныхоо ажлыг хийдэг байсан болохоор одоо ч зүгээр сууж чадахгүй юм даа. Морь уяхад ухаан их хэрэгтэй. Өвс усны сайныг идүүлнэ. Хамаагүй өвс ногоо идүүлж болохгүй. Би морь уяхаараа сүүлийн зургаа, долоо хоног ерөөсөө тавьдаггүй. Яагаад гэвэл янз бүрийн өвс ногоо идчих гээд байдаг юм. Анх уяж байхдаа адуугаа дагаад л дандаа дэргэд нь хонодог байсан. Тэгж л мориныхоо уяаг олдог байлаа.
-Хангалын голын хурд гээд алдартай хурд байдаг. Сайн ч уяачидтай байсан байх?
-Хангалын голын хурд чинь алдартай шүү дээ. Цэдэн гуай, Шагдарсүрэн гуай гээд хэдэн сайхан уяачид байлаа. Тэдэнтэй айл саахалт байж тэдний уяаны эрдмээс суралцаж, үлгэр жишээ аван морио уядаг. Нутгийн залуу уяачиддаа мэддэг бүхнээ тэд маань харамгүй зааж сургаж байсны ачаар овоо зүйл сураад авсан. Миний бодлоор өөрийнхөө чаддаг мэддэг бүхнийг залуучууддаа зааж сургамаар санагддаг. Одоо ч бидний үе мултарч байна даа. Гэхдээ л дуртай юм болохоор болохгүй юм. Олон газрын наадамд явсан болохоор намайг танихгүй уяач гэж ховорхон юм шиг. Энд тэнд уяан дээрээ аваачна шүү.
-Анхны айраг түрүүгээ хаанахын наадамд авч байсан болоо? Улсын Алдарт цолоо хэдэн онд авсан юм бэ?
-Анхны айргаа Хангал сумынхаа наадмаас авч байлаа. Оныг нь сайн санадаггүй ээ. Арван есөн түрүү, гучаад айраг авч байж улсын Алдарт цолонд хүрсэн. Улсын наадамд уралдаж үзээгүй. Дандаа л аймагтаа уралдсан байдаг юм.
- Олон сайхан хүлгийн буянаар улсын Алдарт цолонд хүрсэн нь тодорхой. Хамгийн их жин дарж, олон айраг түрүү авсан нь ямар хүлэг вэ?
-Олон сайхан хүлэг байлаа. Одоо ч үр төлүүд нь байна. Би залуудаа айлд арваад үрээ сургаж өгтөл гэрийн эзэн нэг өвгөн “Тэр дундаасаа нэгийг нь шилээд аваарай” гэхлээр нь арай хурдан нэг бор үрээг авъя гэсэн. Тэгсэн бор үрээг өгдөггүй шүү. Би ч жаахан гомдолтой л байлаа. Цэргээс ирэхэд надад тийм ч их морь байгаагүй ээ. Өртөөний ацагт ээж минь хэдэн үхэр хонио авч үлдэх гээд адуугаа өгчихсөн байсан. Гурван гүү, хоёр үрээ морь л үлдсэн байлаа. Тэр үрээ сургадгаас хойш ганц хоёр жилийн дараа улсаас агт авч эхэлсэн. Адууныхаа тоогоор малинд тэнцүүлж пронтод адуу өгч байсан юм. Малинд тэр болгон морь тэнцэхгүй л дээ. Гэтэл нөгөө үрээ сургуулдаг айлын хүү нь над дээр ирээд “Та одоо ёстой бор үрээгээ ав, бас нэг морь ав. Оронд нь малинд тэнцүүлж өг” гэсэн. Тэгээд л тэр бор үрээ надад ирсэн юм. Тэр цагаас бор халзан морь маань түрүүлж эхэлсэн. Өөрөө нэлээн хэдэн жил уяж хурдлуулаад Гурванбулагийн харъяат Гүрррагчаагийн аав Жүгдэрдамид гэдэг хүнд хурдан халзныгаа зарсан даа. Хүнд очоод ч сайн давхисан. Бальдирт бас нэг хурдан азарргаа өгсөн. Өөрөө ч хүнээс морь их авдаг болсон.
-Хурдан морь шинжихдээ хэр сайн бэ? Авсан адууд тань хэр хурдалж байсан бэ?
-Эхэндээ ч сайн мэддэггүй байлаа. Энд тэндээс морь худалдаж авсаар сүүлдээ багцаалддаг болсон. Хурдан адуу чинь нүдэнд орчихдог юм билээ. Алхаа гишгээ, хамар ам гээд л шинжүүд бий. Надад хоёр угшлын хурд бий. Нэгнийх нь эх нь өтлөөд үхчихлээ. Нэгийг нь хүнээр маллуулж байгаад авъя гэхлээр нь өгчихсөн. Тэр хавьдаа түрүүлээд сайн давхиж байгаа сурагтай. Хойтонгоос нэг үрээгээ хүнээр уюулна. Өөрөө гардаж уяхгүй болохоор ч шимгүй байдаг юм. Хөгширсөн ч үхсэн биш гээд уях гэж үзвэл ядраахгүйгээр аргыг нь олох л байх. Гэхдээ дэмий гэж бодоод байгаа юм.
-Таныг залуу байхад хаанахын адуу дийлж уралддаг байсан бол? Таны хувьд хамгийн сайхан дурсамж үлдээсэн наадам хаанахын ямар наадам байсан бэ?
- Батчулууны надаас авдаг хээр чинь заваргүй сайхан давхидаг байсан адуу. Дааганаасаа хойш онцгой байсан даа. Миний Бальдирт өгсөн азарганы төл байгаа юм. Наадам болгон сайхан шүү. Эрдэнэтэд ирсээр айраг түрүү алдаагүй. Ер нь миний морьд таваас хойш орох их дургүй.
-Та хаагуур хаагуур наадаж байв?
- Сэлэнгэ аймгийн сумдуудаар нь явж байсан. Тэгээд л Булган, Булганы сумдууд гээд их явсан даа. Миний үед Баатархүү, Дашбалжир бид нар цугтаа морь уядаг байсан. Сунгаа таранд бид гурвын адуу л орно. Наадам болохоор тэр хоёр “Чи танилтайгаараа тийшээ явж наад” гэдэг байсан. Тэгээд миний морь орохгүй. Гэтэл тэр хоёр тэрийг мэддэг байсан юм байна л даа. Тэгээд Баатархүү, Дашбалжих хоёр чинь надаас түрүүлээд улсын Алдарт уяач болчихсон юм. Сүүлдээ тэрийг нь би ойлгоод аймагтаа наадах болсон.
-Аймагтаа нэг дор олноор нь оруулж байсан тохиолдол бий юу?
-Булганд их уралдсан. Нэг удаа дөрвөн айраг түрүү авч байсан үе байдаг л юм. Би өөрөө унаанд их муу хүн. Нэг хурдан эмнэг азрагаа би өөрөө унаж чадахгүй байсан юм. Тэгээд манайтай хамаатан Бальдир зарчих гэхээр нь өгөөгүй. Залуу адуу байсан болохоор нь уях санаатай байлаа. Тэгээд шалаад байхаар нь наадам болохоос ес хоногийн өмнө Бальдирт өгчихлөө. Тэгсэн Эрдэнэтийн наадамд түрүүлчихлээ шүү. Гэхдээ Бальдир муухай зан гаргасан. Ядаж Пүрэвжалаас авсан гэж ч хэлээгүй байгаа юм. Азаргыг панзчингаас авсан гэсэн байсан. Би тухайн үед хэлэх гээд чадаагүй.
-Таны үеийн уяа сойлго одооныхоос ялгаатай байгаа болсон байх?
-Тэгэлгүй яахав бид дээр үед цагаан өвсөөрөө уядаг байлаа. Одооных шиг нэмэлт тэжээл гэж байхгүй шүү дээ. Сүүлд л хүмүүсээр заалгаж байгаад хэрэглэж сурсан.
-Та хэдэн хүүхэдтэй вэ? Өөрийнхөө халааны уяачийг бэлтгэж байна уу?
-Би нэг хүү, нэг охинтой. Хүү маань техник сонирхоод байх юм. Харин хүргэн маань уядаг юм. Гэхдээ бас санаанд хүрэхгүй л байна. Хамгийн гол нь үгэнд орохгүй өөрийнхөөрөө уядаг. Хурдан морины буян хишиг нь их юм. Үнэнчээр зүтгэсэн хүн бол амжилтанд хүрдэг л юм даа.
Ш.Бадмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна