Дөрвөн үеийн удамт уяач Цэлхээгийн Бямбасүрэн


Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын яруу алдарт 91 жилийн ой Үндэсний их баяр наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаанд дөрвөн үеийн удамт уяач Цэлхээгийн Бямбасүрэн хөдөөгийн хөх талаас хүрэн азаргатайгаа ирж, төрийн наадмын "хишиг" хүртлээ.
Дундговь аймгийн Дэрэн сумын унаган хүү аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн аав МУ-ын Алдарт уяач Довуучийн Цэлхээ нь олон хурдан хүрэн адуу цогцлоон бий болгосон буянтай буурал байдаг бөгөөд 1990 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор хурдан хүрэн үрээгээ айргийн дөрөвт давхиулж, Мөлүү хүрэн морио аман хүзүүдүүлсэн боловч их морь будилсан гээд хасагдаж байсан юм. Харин 1997 оны Зава Дамдины 130 жилийн ой, говийн бүсийн даншигт 11 настай хүрэн азаргаа айргийн тавд хурдлуулж байсан нь түүхийн шаргал хуудаснаа бичигдэн үлджээ. Д.Цэлхээ гуай орон нутагтаа төдийгүй улсын дэвжээнээ "айлгадаг" уяач ба хурдан хүлгийн сүүл шууж эхэлснээсээ хойш бүс, аймаг, сумын наадмаас 200 гаруй айраг түрүү хүртэж 1998 онд Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм алдрыг хүртсэн юм. Түүний "Годого" хүрэн азарга нь Хан уулсын ар Хатан туулын хөвөөнөө халхын хурдан буянгуудтай хурд хуваан уралдаж, тухайн үедээ нэрд гарсан М.Данзаннямын Ажнай хүрэн, морин тойруулгын Солонго цавьдар гээд олон алтан тууртыг ардаа орхидог байсан ч улсын наадмын алтан шар зурхайд хараахан айрагт багтаагүй гэдэг. Харин Д.Цэлхээ гуайн аав Ё.Довууч, өвөө Жураа Ёндон хоёр нь ар халхын нэртэй уяачид байсан юм.
Тодруулбал Жураа Ёндонгийн Хулгар хээр гэж Моголын говь талаас төрсөн нэрт хурдан хүлэг байлаа. Зарим үед агуу их Н.Падын хүрнийг ч дийлж явсан удаатай гэдэг. Жураа Ёндон гуай 1934 оны нохой жил буюу Ардын хувьсгалын 13 жилийн ойн их баяр наадамд "Хулгар хээр" азаргаа айргийн тавд хурдлуулж, улмаар 1936 оны гал хулгана жил, Ардын хувьсгалын 15 жилийн ойд дахин айргийн таваар хурдлуулж, хойтон жил нь айргийн гуравт хурдлуулсан байдаг. Харин Жураа Ёндонгийн хүү Ё.Довууч нь 1935 оны модон гахай жил буюу Ардын хувьсгалын 14 жилийн ойд хар хээр азаргаа аман хүзүүдүүлж, 1938 оны Ардын хувсьгалын 17 жилийн ой, шороон бар жилийн улсын их баяр наадамд айргийн тавд хурдлуулсан байдаг билээ.
Ийнхүү аав, хүү хоёр нэгэн цаг үед Монгол төрийн наадмыг чимэж явсан бол энэ их уяачдын морь уях агуа их эрдмийг үр хүүхдүүд нь өвлөн авч өдгөө дөрөв дахь үеийн уяач нь /АХ-ын 91 жилийн ойд хурдан хүрэн азаргаа аман хүзүүдүүлсэн Ц.Бямбасүрэн уяач/ төр түмний их баяр цэнгэл наадамдаа азарга аман хүзүүдүүллээ.
Энд бас нэгэн түүхийг сөхөхөд: Алдарт уяач Д.Цэлхээ нь морь уяхаас гадна торгон зодогны далбаан дор дэвэх сумын заан цолтой бөх хүн билээ. Тэрээр эр цэргийн албанаас халагдаж ирээд Дэрэн сумынхаа баяр наадамд дөрвөн удаа зодоглохдоо хоёронтоо түрүүлж, хоёронтоо үзүүрлэсэн байдаг. Тэгэхдээ хоёрхон бөхтэй үзүүр, түрүүнд үлдсэн сонин агаад содон түүхтэй. Мөн түүнчлэн хүүхэд ахуй насандаа дээр дурьсан Жураа Ёндон /өвөө/-гийн хулгар хээр азаргыг унаж, улсын наадамд айрагдаж байсан гэдэг.
Уяхан замбуу тивийн наранг эгшиглүүлсэн их дуучин Норовбанзадын шуранхайтай Дэрэн нутгийн унаган хурдууд дуунд мөнхөрсөн Дэрэнгийн хар азарга шигээ Дэлхийд ганцхан Монгол наадмаа үеийн үед чимж явах болтугай... Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуунд түрүү магнай, түмэн эх, түрлэг дуу тасрах учиргүй ээ...
Гараан дээрээс тасран хурдалсан
Газрын уртын эвхэн хурдалсан
Говийн хүүгийн хүрэн азарга
Гийнгоон түрлэгтэй Монгол наадамдаа аман хүзүүдлээ
Хурай Хурай Хурай
Унаган төрмөл хурдан ажнайнхаа
Уяа сойлгыг нь урамтайхан тааруулжээ, Ц.Бямбасүрэн уяач
Улсынхаа наадмын алтан шар зурхайд
Удам дагаж азарга аман хүзүүдүүллээ, Ц.Бямбасүрэн уяач
Хурай Хурай Хурай
Б.Ганпүрэв
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна