“Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа


Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугиан татрахгүй
Алтан намар он жил улиран дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхаан
Ай даа намар цаг
Алтан сайхан цаг
Ай даа намар цаг
Амьдрал тэтгэх цаг… эртний танил дуу. Намрын налгар өдрүүд хэдийнэ айлчлан ирж, хүйтэн ирж байгааг сануулах мэт үе үе жиндүүлнэ. Гэсэн ч зуны зугаатай өдрүүд үйл явдлаар дүүрэн байж, “мода”-наас гарч амжаагүй сонин сайхан “халуун” хэвээрээ л байна. Эв найрамдлын бэлгэ тэмдэг Лондонгийн 30-р олимпоос монголчууд бид таван медаль хүртэж, шагналын чансаагаараа дэлхийд дээгүүрт бичигдсэн нь бахархалт мөчүүдийн нэг байлаа. Тиймдээ ч “Тод магнай” сэтгүүл шинэ дугаартаа цог заль нь гэрэлтсэн Олимпийн баатруудынхаа тухай өгүүлсэн байх ажээ.
Гурав дахь намартаа шинэ дугаараа уншигдадаа өргөн барьж байгаа тус сэтгүүлийн энэ удаагийн хүндэт зочин Монгол Улсын Манлай уяач Б.Бат-Өлзий байлаа. Энэ жилийн баяр наадамдаа тун чиг одтой наадсан Манлай ярилцлагатаа “Уяач бүрийн цээжний мухарт улсын наадамд их морь түрүүлгэх хүсэл байдаг” хэмээн ярьжээ. Бат-Өлзий уяач тавдугаар ангид байхдаа морин тойруулгын тамирчин болж байсан тэр цагаас хойш адуу хэмээх хийморилог амьтантай нэр холбогдож яваа нэгэн. Тиймдээ ч Манлайтай ярилцлагын ширээнээ тухлахдаа “Тод магнай”-н залуу уяачдынхаа “Хүсэлтийн хариуг” “бөөндсөн”-ийг сэтгүүлийн шинэ дугаараас шимтэн уншиж болох ажээ.
“Тод магнай” сэтгүүл нь уламжлалт баярын дугаартаа төрийнхөө баяр наадамд хурдан хүлгэдээ түрүүлгэж, айрагдуулсан аатай уяачид, тэдний хурдан хүлгэдийн талаар багтаан хоёр ч дугаараа уншигчдын хүртээл болгоод байсан юм. Харин үргэлжлэл болгож эрлийз морьдын уралдаанд түрүүлж айрагдсан морьдын дэлгэрэнгүй танилцуулга, эздийн сэтгэгдлийг нь 33 дахь дугаартаа багтаажээ. Мөн сэтгүүлийн сурвалжлах багийнхан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллаж “Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг сурвалжлан, үйл явдлын сонин сайхныг фото зургийн хамтаар багтаасан байна. За бас “Холбоод” буланд алс баруун хязгаар Баян-Өлгий, Ховдын уяач эрхмүүд саатан, ажил үйлсээ танилцуулсан гээд олныг санал болгож болох ч үлдсэнийг уншигч таны мэдэлд үлдээе.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна