МУ-ын Манлай уяач Д.Жаргал: Цэвэр монгол адууг хасдагаа болимоор байна


-Ах дүү хоёр Манлай уяач байна гэдэг үнэхээр бахдам сайхан зүйл шүү. Таны хувьд мэдээж хүүхэд наснаасаа л моринд хоббитой байсан байх?
-Миний аав морь уядаг хүн байлаа. Тэгээд л монгол эр хүн болгон моринд тэмүүлдэгийн жишгээр дүү бид хоёр багаасаа л моринд орсон доо. Аав минь ч их үлгэр дуурайлал болж байлаа. Аавынхаа арга барилаар л одоог хүртэл уядаг. Бидний багад долоо юмуу найман настайгаасаа л морь унадаг байсан. Тийм болохоор олон жил морь унаж чадалгүй томдчихдог байлаа даа.
-Тэгээд л уяач болдог байсан байх?
-Тэгэлгүй яахав. Аавынхаа энд тэнд гарч уяаных нь ажилд тусалсж яваад л 13 настайдаа морь уяж эхэлсэн юм. Хүүхэд байсан хэрнээ үеийнхэн шигээ тоглож наадаад явдаггүй байлаа. 1978 онд цэрэгт явж ирээд хэдэн жил морь уяагүй. Сургууль соёл гээд завсардсан. Сэлэнгийн Шаамарт 16 настай байхдаа сурч байлаа. Гэсэн хэдий ч дуртай юм болохоор морилуугаа эргээд ирсэн дээ. Дүү маань ч Манлай уяач боллоо. Сайн аавын буян, сайхан хүлгэдийн хийморь лундаагаар өдий зэрэгтэй явж байна.
-Шижигнэсэн залуу уяачийн анхны айраг түрүү хаанахын наадамд байсан бол?
-Хүүхэд байхдаа л алаг даагаа Завхан аймагт түрүүлгэж байлаа. 13 настай байсан байхдаа шүдлэн үрээ гурваар, соёолонгоо аман хүзүүдүүлсэн. Өөрөө уяад дүүгээрээ/ Манлай уяач Д.Чулуунбат/ унуулж айраг түрүү авдаг байсан даа. Би чинь дөрвөн охин, дөрвөн эрэгтэй гээд найман дүүтэй. Хамгийн бага эрэгтэй дүүгээрээ морио унуулдаг байлаа. Би цэргээс ирээд удаагүй байхдаа хүний хавчиг адуу түрүүлгэж байлаа. 1982, 1983 онуудад түрүүлгэж байсан.
-Хүүхэд байхаасаа л амжилтын амтыг мэдэрчихсэн байжээ. Хурдан хүлгүүдийнхээ үүх түүхээс хуваалцаач?
-Миний буган хүрэн гэж цуутай хурдан хүлэг байлаа. Ард түмэн мэднэ дээ. Түүний маань төл нь болох соёолон сайн давхиж байгаа. Мөн Баягалангийн хүрэн гээд хурдан хүлэг бий. Саяхан хотруу яваад аман хүзүүдээд ирсэн. Хүрэн азарганы маань төл цавьдар азарга 16 медаль авч, 14 удаа түрүү авсан буян бий. Цавьдар одоо хүнд очсон. Хүрэн азарганы төлүүд ерөнхийдөө сайн давхиж байна. Энэ мэтчилэн олон сайхан буян бий дээ.
-Энэ сайхан хурдуудаа хаанахын адуугаар цус сэлбэж байна вэ?
-Эрдэнэт аймагт анх араб адуугаар цус сэлбэж байсан. Одоо ч сэлбэж байгаа. Ерөнхйидөө манай адуу гайгүй ээ. Би 90-ээд онд Дорнодоос адуу авчирсан юм. Тэр үед адуу үнэд ороогүй, тухайн үеийн нэг мотоциклийн үнэ болох долоон зуун мянган төгрөгөөр авч байлаа. Тэр хавчиг хул морь над дээр ирээд анхны “Их хурд”-д долоогоор орсон. Дүү хул морь нь мөн сайн, араас нь аман хүзүүдээд л ирдэг. Мөн Цэнгэл гэж хүнээс ирсэн шүдлэн үрээ наадамд түрүүлж л байсан. Би адуугаа гайгүй үржүүлсэн. Өөрийн бололцоогоор хэдэн жил зүтгэсэн дээ.
- Таны амжилтыг дэнсэлж үзэхэд азарга соёолонгоо их сайн давхиулсан юм шигээ?
-Тиймээ. Соёолонгийн түрүүг Орхон аймагтаа их авсан даа. Азарга, соёолонгийн айргаг түрүү нэлээн бий шүү. Ер нь тэгээд азарга байна уу, соёолон ч байна уу уясан адуугаа цоллуулна гэдэг уяач хүний бахархал байдаг юм шүү дээ. Бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг үзэж байгаа нь тэр. Өөрөө ямар ажил хийгээд, амжилт гаргаж байгаагаа мэдрэх шиг сайхан юм үгүй.
-Одоо уралдаж байгаа морьдын ихэнхи нь эрлийз байна гээд л хүмүүс хэлэлцэж байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Бараг тийм шүү. Цэвэр монгол адуу гэж ховордсон. Ямар нэгэн байдлаар цус нь хольцтой болчихсон. ММСУХолбооноос эрлийз адуу, түүний нэгдүгээр үеийн адууг уралдуулахгүй гээд заалт гаргачихсан. Гэтэл яг үндсэндээ тэр заалт нь хэн нэгэн эрх мэдэлтэй хүмүүсийн дур зоргоороо аашлах боломжиг нээсэн. Тэр нь хэний адууг хасах вэ гэдэг зүйл. Надад ч тийм зүйл тохиолдож байлаа. Миний хүрэн халзан азаргыг хассан. Буган хүрэнгийн маань төл л дөө. Анх битүү азарга уяад уралдуулсан юм. Яахав, нээх тавруу орж ирэхээр биш байсан. Гэхдээ л аравт, хорьд ороод ирэх тийм хүлэг. Цэвэр монгол адууг эрлийз гээд л хасаад байдагаа болимоор байна.
-Аатай хүлгэдтэй, аралтай хийморьтой уяачийн наадам олон байсан байх. Хамгийн их сэтгэл догдлуулсан наадмынхаа тухай дурсаач?
-Зөндөө сайхан наадам үзлээ, ах нь. Улаанбаатар хотод болсон өвлийн бооцоот уралдааны гурван насанд би гурвууланд нь морьдоо түрүүлгэж байсан. Тэр өвөлжин уралдахад миний морь дандаа л түрүүлсэн дээ. Гэвч миний хүүхэд байх үеийн морь уясан дурсамж их сайхан санагддаг. Бага байсан болохоор айраг түрүү авсан наадмынхаа тухай туж л бодно. Сэтгэлд их тод үлдсэн байдаг.
-Уяач хүн бүр уяаны өөрийн гэсэн арга барилтай байдаг. Нууц биш бол уяаны арга барилаасаа залуусдаа зөвлөөч?
-Уяа гэдэг нийтлэг ойлголт шүү дээ. Хөлс авна, үсэргэнэ, сунгаа хийнэ гээд л. Хамгийн гол зүйл бол адууг хэр тамиртай уралдуулахвэ гэлдэг асуудал юм. Намайг залуу байхад одоогийнх шиг тарган цатгалан уралдуулахгүй. Жинхэнэ ясыг нь гартал уяж байгаад л уралдуулдаг байлаа. Моринд тэжээл өгнө гэсэн ойлголтгүй. Цагаан өвсөөрөө уяна. Сэлэнгэ аймгийг би моринд тэжээл өгсөн анхны газар гэж боддог юм. Аавын минь уяаны арга барил надад өвлөсөн. Маш их сэтгэл зүтгэл гаргаж хөдөлмөролөх хэрэгтэй. Тэр үед адуу чинь өөрөө л давхиад ирнэ. Ахмадуудынхаа үгийг их дуулж байх нь зөв юм даа.
-Дараагийн наадмын тов хэзээ, хаана бол?
-Ирэх жилийн Завхан аймгийн 90-н жилийн ой байх шив. Тэр ойд л сайн бэлдэж морьдоо тавина даа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна