МУ-ын Манлай уяач Д.Чулуунбат: Наадмын түрүү авах гэж тэмүүлэхээ больсон, сэтгэл минь ханажээ


-Нэгэн гэрээс хоёр Манлай уяач төрсөн ховорхон хувь тавилангийн эзэд бол Жаргал уяач та хоёр юм. Уяач хүний хэр хөдөлмөрлөснийг цолноос нь харж болдог?
-Ах бид хоёрын хувьд аавасаа үлгэр дууриал авч моринд шимтсэн хүмүүс юм. Аав маань намайг зургаан настай байхад морь унуулж сургасан. Би аймгийнхаа наадамд надад зүсэлж өгсөн алаг даагаа унаад түрүүлж байлаа. Тэрнээсээ урам зориг авч наймдугаар анги хүртлээ мориноос алхам ч холдоогүй дээ. Тэгээд ах цэрэгт явж, би сургуульд сураад морины ажил хэсэг завсарласан.Сэлэнгийн Зүүнбүрэнд ирээд 1989 онд ирээд Бадарч гэж хүний их насны морийг наадамд уяж хоёр аман хүзүү, хоёр түрүү авсан байдаг. 1998 оноос эхлээд бид адууруугаа анхааръя, адуугаа үржүүлж, хөгжүүлье гээд түүнийхээ төлөө зүтгэсэн. Хүний хувь тавилан гэж өөр. Би эхээсээ есүүлээ мөртлөө Жаргал ах бид хоёр л морины төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэсэн. Ах бид хоёр тухайн үед модтой уулын энгэр бараадаж тохмоо дэрлээд унтаж, өлсөж, цангаж л явсан. Хамгийн гол нь бид хоёр хэзээ ч бууж өгөөгүй. Адууныхаа төлөө сэтгэл зүрхээ өгч явсны буян хишиг, ажлынхаа үр шимийг хүртэж том цолонд хоёулаа хүрсэн дээ.
-Таны хувьд олон газрын адуу цуглуулсан гэдгээрээ онцлог уяач. Одоо бараг шинэ үүлдэр бий болсон байх шүү?
-Адууг бид олон газраас цуглуулсан. Цусыг сэлбэсэн. Анх Дорнод аймгаас очиж адуу аваад олон айраг түрүү авсан. 2001 онд аймгийнхаа наадамд гурван түрүү, нэг аман хүзүү, нэг айрагтай авч, дараа жил нь гурван түрүү авч байлаа. Миний буган хүрэн, хүрэн азарганы төлүүд сайхан давхиж байна. ер нь энэ нутагт миний унаган адуу их тарсан. Сайн ч давхидаг. Баясгалангийн хүрэн, нийслэлийн хурдад айргийн таваар давхисан Энхбатын хонгор азарга гээд миний адууны үр удам сайн байна. би адуунд ороод 15 жил өолж байна. энэ хугацаанд би араб, англи, хнятад, орос гээд олон адуугаар цус сэлбэсэн. Үүний үр дүн гарч байна.миний морьд захаас аваад л айраг түрүү алдахгүй давхиж байгаа. Яс хөнгөн, жижиг адуу гарлаа. Адуу ер нь эх талаа дагадаг юм. Эхийн талын жаахан цус л байхад сайхан сэргэр адуу гарч байна. Үүнийг эрлийз гэж нэгдүгээр үетэй андуурч болохгүй. Энэ бол монгол адуу.
-Эрлийз адууны асуудал өнөө маш хурцаар яригдаж байгаа. Хасах нь зөв юмуу? Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Адууг биеийнх нь хэмжээгээр ялгах нь хамгийн буруу асуудал. Хүний хөгжлийг хар л даа. Идэж, ууж байгаагаасаа ч юмуу, орчин цагаа дагаад ч тэр үү. Бидний хүүхдүүд хүртэл өндөр том, биерхүү болсон. Үүн шиг адууны бие цогцос их том болж байна. Аварга хүний хүүхэд аварга байдаг шиг, аварга азарганы үр төл мөн тийм л байна шүү дээ. Адууны хувьд идэш ууш нь онцлог юм. Дээр үеийнх шиг цагаан өвсөөр тэжээж байгаа биш шүү дээ. Овъёос, янз бүрийн витамин, шингэн гээд байна. Үүний үр дүнд өсөлт хөгжил нь өөр болсон. Тиймээс өндөр байна гээд л хасах нь буруу юм. ДНК-г шалгаж, цусны шинжилгээгээр тогтоох хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш нүдээр баримжаалаад хасах нь утгагүй. Үүнээс болж баяр наадам хэрүүл, зодоон, цохион болох тохиолдол бий. Манай аймагт өнгөрсөн жил тиймэрхүү алдаа гарсан. Монгол хэв шинжтэй адууг уралдуулахгүй байсан нь уяачдад хохирол болоод өнгөрлөө. Хэрвээ ялгаж багаа юм бол тусад нь уралдуулаад шагнал урамшууллыг нь өгөх хэрэгтэй. Томхон биетэй адуу уясан хүн хэрэг хийчихсэн мэт л болоод байгаа.
-Тэгэхээр хамгийн их хурдалж байгаа адуу дандаа гадны цустай хэрэг үү?
-Бид гадны цусаар сэлбэж байж л хурдан адууг бий болгоно. Монгол түмэн эртнээсээ л адуугаа эрлийзжүүлж цусыг нь сэлбэж байсан. Зөвхөн нэг жалганд байсан ганц хоёр хүний адуу хурдлана гэдэг асуудалтай. Монгол хүн адууны хаа цусыг эрлийзжүүлж байсан. Зөвхөн нэг жалганд байсан нэг хүний адуу хурдан байна гэж байхгүй. Адууны бие хаа жижиг ч гэсэн цустай адуу багаа. Цустай болгон айрагдаж түрүүлэх нь юу л бол. 1965 онд оросоос орж ирсэн Козлей адуу. Ажнай шарга чинь түүний гурав дахь үе нь шүү дээ. Хонины ноосны гарцыг сайжруулсан, үхрийнхээ биеийг томруулаад махыг арвижуулсан хүмүүст төрийн шагнал өгдөг. Харин адууг хөнгөн, бие хаа сайтай, хурдтай, үзэмжтэй болгосон хүмүүсийг ад үздэг. Шагнал өгдөггүй юмаа гэхэд зэмлэхээ болиосой. Шинэ үүлдэр бий болж байна шүү дээ. Ерөнхийдөө одоо монгол адуугаар уралдах хоцрогдсон байна. Бид өчнөөн жил харь цусаар сэлбэж уралдчихаад одоо араб, англи цусыг болохгүй гэх нь хөгжлийнхөө эсрэг явж байнаа л гэсэн үг. Мундаг томчууд эрлийз адуугаар л халхыг дийлж уралдлаа шүү дээ. Том биетэй мөртлөө дэл сүүл өтгөн, том толгойтой, хөл гар бахим монгол шинжийн адуу байна. хасах гэдэг бол буруу. Одоо харин Эрдэнэтийнхэн харьцангуй ойлгож эхэлж байна. Ялгавал шинжлэх ухааны үндэслэлтэй ялгах нь зөв. Жаргалант угшлын гүүнд монгол азарга тавихад л тэр хоёрын дундаас сэрвэгэр унага гарчихаж байгаа юм.
-Таныг цолонд хүрэхэд алдарт буган хүрэн чинь их жин дарсан байх шүү? Та айраг түрүүгээ нийтэд нь тоолж байв уу?
- Буган хүрэн маань хязаалан үрээ байхдаа Архангай аймгийн 80-н жилд Энхтайваны гоё халиунтай уралдаж аман хүзүүнд ирж байлаа. Буган хүрэн бүсийн наадамд есөн удаа айрагдсан. Аймаг бүсийн наадмаас олон түрүү авсан. Нийт гучин хэд уралдахдаа гучин хэдэн медаль авсан байдаг юм. Медальгүй буцаж байсан түүхгүй. Уржнан Сэлэнгийн хаврын бүсийн уралдаанд наймаар давхисан. Төлүүд нь их хурдан байгаа. Төлийн төл нь ч бас хурдалж байна. Эрдэнэбатын монгол дааганы уралдаанд дөрвөөр ирсэн хонгор даага буган хүрэнгийн төлийн төл юм. Мөн миний зээрэн бор анхны мянган долларын уралдаанд амжилттай давхисан. Надад одоо аймаг бүсийн наадмын 130-аад медаль бий. Би жилд арав гаруй медаль авдаг. Гурван удаа л сумын ойд очиж үзсэн. Сумын ойп очоод гурав дөрвөн түрүүг аваад, хамаг юмыг нь хамчихаар их эвгүй юм билээ.
-Танд бахархаж, бардамнаж омогшмоор наадам олон байгаа. Тэр жилийн наадам...гээд эргээд дурсвал?
-Байлгүй яахав. Хамгийн анх сая төгрөгний бооцоотой наадмыг бид хийсэн. Халхын хамгийн хурдан соёолонгууд тэнд уралдаж байлаа. Тэр уралдаанд Цандэлэгийн хээр морь, азарга хоёр нь түрүүлж, соёолонд нь миний хүрэн алтан жолоо өргүүлсэн. Цандэлэг бид хоёр ах дүүсийн хүүхдүүд. Хоёулаа гуч машинаар гурван адуу ачиж очоод гурван машиныг нь авч байлаа. Тэр үед бахархаж, омогшиж байсан шүү. Олон наадамд сэтгэл хөдөлсөн дөө. Гийнгоон дуу, наадамчдын уур амьсгал, хурдан хүлгэдийн тоосыг харсан ямар ч хүний сэтгэл сэргэдэг. Наадам болгон надад эрч хүч, энерги өгдөг юм. Гонсойж байсан наадам надад байхгүй ээ. Одоо адуугаа яаж сайжруулах уу, яаж сайн адуу хийх үү гэдэгт санаа зовдог. Тэрнээс биш энэ наадмын түрүүг яаж авах уу гэж бодохоо больсон байна. Нэг ёсондоо сэтгэл минь ханажээ.
- Таны хурд энэ нутгаар их тарсан юм билээ. Уралдахаар нь сэтгэл зовнино биз?
- Манай адуунд олон газрын цус холилдсон. Би хурдны чиглэлийн адуу бий болгоё гэж зорьсон. Түүндээ ч хүрлээ. Олон адуу тараасан. Миний хамгийн их санаа зовдог юм бол тэр. Хүнд очсон адуу давхихгүй бол яанаа гэж. Миний адууны өмнө хүнд өгсөн адуу давхиж явдаг юм бол түүний төлөө би залбирна. Улсын наадамд түрүүлж яваад зургаалсан зээрэнгийнхээ үр төлийг хурдлуулж байна. Буурал азарга, буган хүрэнгийн төлүүд гээд наадамд сайн хурдалж байна. Одоо олон гүү тавьж байгаа. Би тэр бүгдийг уяж чадахгүй. Тэгэхлээр олон түмэн уяна. Эрдэнэтийнхэн газар газраас хурд авчирч байна. Хурд гэдэг газар газарт л төрдөг юм шүү дээ. Сайн уяж, сайхан хурдлуулахыг эзэн хүн мэднэ. Эзэн хүн, эмээлт хүлэг, унаач хүүхдийн хийморь золбоонд морь давхидаг юм.
-Сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Бид Тодмагнай хэмээх гал уяаг үүсгэсэн байгаа. Олон сайхан уяачид хамтарч байна. Галын маань нэртэй танай сэтгүүлийн ажил үйлсэд амжилт хүсье. Яах аргагүй уяач, хурдан морь сонирхогч ард түмний дуу хоолой болсон сэтгүүл шүү.
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна