Монгол улсын Алдарт уяач Г.Доржпүрэв: Нутгийн адуу сайжруулах 20 жилийн хөдөлмөрийн үр шим өнөөдөр гарч байна

2012 оны 9-р сарын 19 -нд

Их монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойдоо Толбот хүрэн хязаалангаа түрүү магнайд хурдлуулан торгон жолоо өргүүлсэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Г.Доржпүрэвтэй эрлийз дээд насанд нутгийнхаа ахад бэлэглэсэн морь нь аман хүзүүнд давхиад байхад нь уулзаж ярилцсан юм.
-Баяр хүргэе. Одтой сайхан наадаж нэг түрүү, нэг аман хүзүү хүртлээ. Баярынхаа сэтгэдэлээс манай уншигчтай хуваалцахгүй юу?
- Баярлалаа. Баярлаж огшоод хэлэх үг ч олдохгүй л байх чинь. Юуны өмнө Хөвсгөлчүүддээ баярын мэнд хүргэе. Энэ жилийн наадам зохион байгуулалт сайтай урьд жилүүдийнхээс илүү сайхан болж байна. Энэ уяачдын наадам чинь яасан сайхан болдог юм бэ. Сая аман хүзүүддэг хээр халзан азарга миний унаган адуу л даа. Өнгөрсөн жил нэг нутгийн, миний багш Аймгийн алдарт уяач Бадрахад өгсөн юм. Сайн уяач хэдий ч түүнийг нь гаргаад давхичих адуу байдаггүй юм шиг санагдаад зориуд өгсөн юм. Тэр үед “Хүнд хурдан морио өгнө гэж байдаг л юм байхдаа” гээд уйлж байсан. Өнөөдөр аман хүзүүнд хурдлуулаад бүр их баяртай байх шиг байна.
-Наадам эхэлсэн анхны өдөр хязаалангийн түрүүгээр өм нээсэн?
-Хязаалан үрээ түрүү магнайд ирсэн нь ганц миний ч биш нийт Хөвсгөлчүүдийн баяр юм. Манай аймгийнхан нийтээрээ л баярлаж байна. Сум болгоноос л баярын мэндчилгээ ирж байна. Олныхоо тэр их итгэлийг дааж, өөрөө зөв ёс суртахуунтай, сайхан юм санаж явна гэдэг чинь бас эр хүний эрхэмлэх чанар шүү дээ.
-Төрийн наадамд Хөвсгөл нутгийн тэр дундаа Тариалан сумын нэрийг гаргасан хоёр адуу таны хүлгүүд юм байна. Алдартын адуу сайжирч байгаа юмаа даа?
- Би Хөвсгөл аймагтаа хурд сайн тарааж байгаа. Өнгөрсөн жил АХ-ын 90 жилийн ойн аймгийн баяр наадмын эхний таван азарганы дөрөв нь манайхны угшилтай адуу байсан. Хөвсгөлөөр тогтохгүй Булганд ч байна. Булган аймгийн Сайханы уурхайн Ганболдод би гурван үрээ өгсөн. Даага нь түрүүлж байна л гэсэн. Хул соёолон бас түрүүлсэн байх. Бүсдээ бол гүйцэгдэхгүй байгаа үрээ. Ер нь манай сумдад миний угшилтай адуу л айрагдаж байгаа. Тэрэнд л сэтгэл хангалуун байдаг даа. Миний хурдан адууны удам угшил үр төл нь Булган Хөвсгөлийг тойрсон нутгуудад тарчихсан байна. Тун удахгүй сайхан мэдээ дуулдаж эхлэх байхаа. Бидний сүүлийн 20 жилд хийсэн гол ажил Хөвсгөл аймгийн нэртэй морь улсын наадамд айрагдуулах зорилготой байсан. Наадмын эхний өдөр л түүнийгээ биелүүллээ. Эрлийз насанд ч тэр монгол адуунд ч тэр айраг түрүү авч байна. Миний бусад адуу ч гэсэн сайхан давхисан л даа. Соёолон үрээ 18 дээр давхисан. 300 гаруй хурдан буян тоосоо өргөж байхад 18-аар ирнэ гэдэг сайхан л амжилт.
-Аман хүзүүддэг хээр халзангийнхаа угшлыг тодруулбал?
- Миний Араб азарганы анхных нь төл соёолон үрээ байгаа юм. Эх нь Тэсийн голын адуу. Хурдны удамт үрээндээ Таван цагаан гэдэг нэрийг хайрласан. Бидний Хөвсгөл нутагтаа хурд бий болгох гэж 10, 20 жил зүтгэсний үр дүн ийнхүү гарч байгаад маш их баяртай байна.
-Шинэхэн Алдартын цолыг хурдан хүлгэд нь айраг түрүүгээр мялаалаа?
-Харин тэглээ. Луу жилийн босгон дээр Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон.Түүнийг маань Толбот хүрэн, Таван цагаан хоёр маань төрийн наадмын түрүү, айргаар мялааж, маш их урам хайрлалаа. Миний Алдарт уяач цолыг Хөвсгөлчүүд маань маш сайхан хүлээж авсан. Хөвсгөлийн бүх уяачид ирж тэдэнтэйгээ цаашид хэрхэх тухайгаа ярилцан зөвлөлдөж нэг оройг хамт өнгөрөөсөн. Тэр мөч надад их сайхан санагддаг юм. Тэгээд одоо хүүхдүүд, нутгийнхаа зон олны тус дэмээр сайхан амьдарч байна. Миний өдий зэрэгтэй сайхан амьдарч байгаа нь хурдан тууртын минь босоо цагаан хийморь тэтгэснийх гэж боддог. Би зургаан настайгаасаа эхлээд 9-р ангид ортлоо хурдан морь унасан. Миний аав ах нар маань бүгд адуучин, улсын сайн малчин хүмүүс. Тэднийхээ үйл хэргийг нь залгамжлах юмсан гэж боддог. Тэр зорилго маань ч биелж байна. Би зөвхөн адуу сонирхоод ч зогсохгүй махны чиглэлийн үхэр, хонь ямаа үржүүлж байгаа. Тэр хөдөлмөрийг минь төр засаг өндрөөр үнэлж улсын сайн малчин гэдэг хүндэт цолоор шагнасан. Алдар цолыг дагаад итгэл найдвар, үүрэг хариуцлага ирдэг тэр бүгдийг санаж явна. Нутгийнхаа хурдан морьтой болох хүсэл эрмэлзлэлтэй залуусыг дэмжиж туслах юмсан гэж их бодох юм. Ах нь багаасаа моринд хайртай, малд дуртай хүн, надаас хобби чинь юу вэ гэвэл “адуу” гэж шуудхан хариулна.
-Тэгвэл бие дааж морь уясан анхны наадам хэдэн оных байсан бэ?
-1956 онд наймдугаар ангид байхдаа Цагаан-Уул сумын наадамд хоёр даага айрагдуулж байлаа. Анхны юм бүхэн үнэ цэнэтэй байдаг болохоор одоо хэр нь үнэмлэхийг нь нандигнан хадгалдаг юм. Өөрөө мориноос хасагдаагүй байж морь уяж байгаа юм шүү дээ. /инээв/
-Алдартын сэтгэлийг хамгийн их догдлуулсан дурсамжит наадмаа өнөөдөр эргээд нэг дурсаач?
-Өнөөдрийн энэ наадам л байна. Хорин жилийн хөдөлмөрийн үр дүн гарч нутгийнхаа нэртэй адууг түрүүлгэж, айрагдуулах сайхан байна. Нас ахиад ирэхээр хүнд нутаг ус улам бүр эрхэм болоод байдаг юм байна. Ах нь одоо нас сүүдэр дал хүрч байгаа хүн. Хурдан туурттай нөхөрлөсөн энэ олон жилийн хугацаанд дурсамжтай сайхан наадам олон л байсан. Жишээлбэл Архангай аймгийн даншиг наадамд миний халзан азарга аман хүзүүдсэн тэр мөч байна. Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 70 жилийн ойгоор би гурван даагатай очиж гурвууланг нь айрагдуулж байлаа. Тэр гурав маань зүүн талаас авсан хурдан азаргануудын төлүүд, одоо Хөвсгөл аймгийн сумдаар тарчихсан.Үр төлүүд их сайхан хурдан буян төрнө л гэж бодож байгаа.
-Нутгийн адуугаа сайжруулахын тулд хурд нэлээд цуглуулсан байх?
-Тод манлай уяач Даваахүү гуайгаас Данзанням гуайн хүрэн азарганы төл хонгор азаргыг авсан. Хонгор азарга маань Хөвсгөлд очоод аймгийн болон бүсийн наадамд ес түрүүлсэн. Одоо ч хөгширсөн байна лээ. Бас миний нэг халзан азарга Архангайн наадамд аман хүзүүдээд Хөвсгөл Хотгойдын хурдад удааллаа. Тэдгээрийн төлүүд гэж байна. Одоо нэг хонгор азарга байгаа. Тэр азарга маань даагандаа хамгийн анх Булганы бүсийн наадам, аймгийнхаа ойд түрүүлсэн. Дараа нь Завханы Тэлмэнд болсон наадамд хоёр даага айрагдуулсан. Өнгөрсөн жил миний хонгор үрээ Архангайн даншиг наадамд бас түрүүлсэн. Би чинь хоёр түрүү найман айргаар Монгол Улсын Алдарт уяачийн болзол хангаж авсан юм шүү.
- Нутгийн адуугаа сайжруулах чин сэтгэл өвөртлөсөн таны уясан хүлгэд хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж явах болтугай.
- Баярлалаа. Танай редакцийн хамт олонд ч ажлын амжилт хүсье. Та бүхэн сайхан наадаарай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна