Таттерсалсийн дуудлага худалдаанаас авсан Англи адуунууд Монголд ирлээ


Монгол Жоки Клуб нь цэвэр цусны буюу англи адууг эх орондоо оруулж ирэх, өсгөн үржүүлэх, улмаар цэвэр цусны адууны ойрны зайн сонгомол уралдааныг хөгжүүлэх зорилгодоо хүрэх эхний томоохон алхмыг хийж, өнгөрсөн бямба гаригт цэвэр цусны 6 адууг эх нутагтаа авчирлаа. Энэ нь цэвэр цусны адууг төрөлх эх нутгаас нь буюу Англи улсаас анх удаа Монгол нутагт авчирсан явдал билээ.
Монгол Жоки Клубын үүсгэн байгуулагч Г.Дашзэвэг, Гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарын гишүүд өнгөрсөн 7 дугаар сард болсон Таттерсалсийн дуудлага худалдаанд оролцож, цэвэр цусны 6 адууг худалдан авсан нь ийнхүү 2 сар гаруйн дараа Монгол нутагт хөл тавьлаа. Таттерсалсийн дуудлага худалдаа нь Европын хамгийн том, дэлхийн 2 дахь том дуудлага худалдаа бөгөөд дэлгэрэнгүй танилцуулгыг манай цахим хуудасны Дуудлага худалдаа булангаас үзнэ үү.
Эдгээр 6 адуу нь Англиас Монгол хүрэх урт замыг туулахдаа Английн Үндэсний морин завод, Польш, ОХУ-ын адууны аж ахуйнуудад амарч, арчлуулж байв. Эдгээр адууны 4 нь гүү, 2 нь азарган үрээ бөгөөд бүгд Монголд үржилд орох юм. Мөн бүгдээрээ домогт Умардын бүжигчний 3-5 дахь үеийн төлүүд бөгөөд Секретариат, Алидар, Данзиг, Данехил, Грийн Десерт, Нуриев, Седлерс Уилс, Монжью, Виндикешн, Сиатл Слью зэрэг дэлхийн шилдэг азаргануудын 1-3 дахь үеийн цустай. Эдгээрээс онцлох нэгэн адуу бол Умардын бүжигчний алдартай төл Сейдлерс Уилс-н төл, өөрөө 1999 оны дэлхий, европын шилдэг адуугаар шалгарч байсан Монжью-н төл гүү Ресайд юм. Өмнө нь Монголд маань дэлхийн топ азарганы шууд төл бас л орж ирж байгаагүй. Монжью нь эцэг өвгөдийнхөө адил дэлхийн шилдэг азаргаар нэрлэгдэж, үржүүлгийн хураамж нь 150,000 евро-д хүрч байв.
Мөн эдгээр 6 адууны 4 нь Англид ямар нэгэн уралдаанд түрүүлж, айрагдаж байсан хурдан адуунууд юм.
Бид Таттерсалсийн дуудлага худалдаа, Нью Маркет дахь адууны аж ахуйнууд, Морин тойруулга, уралдаан, Английн шилдэг азаргануудын тухай цуврал мэдээллийг та бүхэндээ удахгүй хүргэх болно.
Эх сурвалж www.mongoljockeyclub.com



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна