Английн шилдэг уяач Жон Госден


Монгол Жоки Клубын гишүүд Таттерсалсийн дуудлага худалдаанаас адуу худалдаж авах ажлаар Англид байхдаа Нью Маркет хотноо 7 хоносон юм. Эртний түүхтэй Нью Маркет хот нь ёстой л адууны орон байв. Энэ хотод Жоки клуб, адууны томоохон аж ахуй, морин тойруулга, худалдаа, эмнэлэг, агент, дэлгүүр, бэлтгэлийн талбай гээд адуутай холбоотой бүхэн байлаа.
Биднийг дуудлага худалдааны чөлөөгөөр дээрх бүх газруудаар зочилж, ажил хэргийн холбоо тогтооход манай клубын гишүүн Жеймс Уиган ихээхэн тус хүргэсэн юм. Жеймсээр дамжуулан олон хүнтэй танилцсаны дотор өнөө цагийн Английн алдартай уяачдын нэг Жон Госден байв. Тэрээр Хенри Сесил, Айдан О’Брайн нарын хамтаар Английн тэргүүн уяачаар нэрлэгдэж байгаа билээ.
Жеймс Уиган болон түүний эхнэрийн эзэмшлийн Натаниел хэмээх алдартай хүлгийг уядаг гэдгээр нь Жон Госдены тухай өмнө сонссон байв. Дашрамд сонирхуулахад Галилео-н төл Натаниел нь Кинг Эдвард Стейкс, Кинг Жорж энд Куйн Эликабет Стейкс, Эклипс Стейкс зэрэг томоохон уралдаануудад түрүүлсэн, дэлхийн чансааг тэргүүлэгчдийн нэг юм.
Жеймс Уиган болон түүний үйлчлүүлэгчдийн олон хурдан адуу Жон Госден дээр уягддаг ажээ. Америк маягийн задгай яриатай, өндөр нуруутай Жон Госден биднийг зүчээн дээрээ хүлээн авч танилцаад, за залуучууд жоохон алхах болно доо гээд өөрийн уяж байгаа адуунуудаа үзүүллээ. Адууны байрнууд хэсэг хэсгээрээ бага зэрэг тусдаа байрлах тул Госдены хэлнээр зүчээ хооронд алхацгаалаа. Тэрээр 200 гаруй адуу уяж байв. Эдгээрээс Жеймс Уиганы хариуцдаг адуунуудыг үзүүлж, адуу нэг бүр дээр очиж биеийн байдал, хийж байгаа ажлууд, хэзээ уралдах боломжтой зэргийг танилцуулав. Жеймс Уиган үзсэн адуу нэг бүр дээрээ тэмдэглэл хөтөлж байв.
Бид Жон Госдены зүчээнд зочилсныхоо маргааш Нью Маркет хотод болсон нэгэн уралдааныг эзэхэд түүний уясан үрээ нэг гараанд нь түрүүлж байлаа.
Ингээд Английн шилдэг уяач Жон Госдены тухай та бүхэндээ товч танилцуулъя.
Английн Сассекс мужид төрсөн Жон Госден нь Кембрижийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсжээ. Тэрээр сургуулиа төгссөнийхөө дараа Английн агуу уяачид болох Винсиент О’Брайн, Сэр Ноел Марлес нарын туслахаар ажиллаж эхэлсэн байна. Энэ үедээ Дерби болон Сейнт Лежер-с түрүү хүртэж байв. Улмаар 1979 онд АНУ-д шилжин уяачаар ажиллах болсон байна. Тэрээр 1989 оныг хүртэл АНУ-д морь уяхдаа Бридерс Кап Майл тэргүүтэй хэд хэдэн уралдааны түрүү хүртэж, авъяаслаг уяач гэдгээ харуулсан байна. Дараа нь Нью Маркет-д буцан ирснээсээ хойш Бридерс Кап Классик, Төрф болон Дерби, Сейнт Лежер, 1000 Гинеа, Куйн Эликабет Стейкс, Эклипс Стейкс зэрэг дэлхийн топ уралдаануудаас түрүү хүртэн Английн тэргүүлэх уяачаар нэрлэгдэх болжээ. Түүний уясан хурдан хүлгүүд Англи, АНУ, Герман, Франц, АНЭУ, Ирланд зэрэг улсуудад түрүү магнай болж, нийт 2500 гаруй түрүү аваад байна.
Эх сурвалж http://www.mongoljockeyclub.com
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна