Mаргааш онц сонирхолтой уралдаан болно


Цэвэр цусны адууны түүхэн дэх хамгийн шилдэг хүлэг Франкел маргааш буюу 10 дугаар сарын 20-ны өдөр зодог тайлах уралдаанаа хийх гэж байна.
Таймформын чансааг 147 оноогоор тэргүүлж, бүх цаг үеийн шилдэг хүлгээр тодроод буй Франкел нийт 13 уралдахдаа 13 түрүүлээд байгаа босоо хүлэг билээ. Шүдлэн, хязаалан насандаа Дэлхий, Европыг шилдэг хүлэг цолыг 4 төрөлд хүртсэн Франкелыг ялагдашгүй хэвээр зодог тайлж чадах эсэхийг харахыг хурдан морь сонирхогчид бүгдээрээ тэсэн ядан хүлээж байгаа нь лавтай.
Удахгүй зодог тайлж, ирэх хавраас үржүүлгэнд орох болсон Франкелийг Бридерс Кап-д, эсвэл Прикс де л’Арк де Триомп-д сүүлийн уралдаанаа хийж магадгүй гэж байсан ч тэрээр Их Бритнийн I зэрэглэлийн Чемпионс Стейкс-т уралдахаар болсон юм. Энэ уралдаанд түүнтэй уралдахаар дэлхийн чансааны №3 Сирус дэс Аглес (Cirrus des Aigles), №13 Натаниел нарын тэргүүтэй 5 хүлэг уягдаж байна.
Франкелын 13 түрүүний 9 нь дээд буюу I зэрэглэлийн уралдааных бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгчид болох Экселебрейшн, Натаниел, Фар, Кенфорд Клифс, Твайс Ове, Сэнт Николас Аббей зэрэг хүлгүүд түүний тоосонд дарагдаж байв.
Франкелийн уяач Сэр Хенри Сесил өөрийн хүлгээ уралдаанд бэлэн болсныг BBC телевизийн сурвалжлагчид мэдэгджээ. Мөн бороо их орсны улмаас нойтон зам дээр уралдах болсонд санаа зовохгүй байна гэжээ. Эцэст нь Франкелийг түрүүлж, ялагдашгүй хэвээр зодог тайлна гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна.
Франкелийн гол өрсөлдөгчид тооцогдож байгаа Францын унаган хүлэг Сирус дэс Аглес нь 10 дугаар сарын 6-нд болсон Катар Прикс Доллар уралдаанд 7 бүтэн биений зайтай түрүүлж, хурдан байгаагаа харуулсан юм. Мөн тэрээр 2012 гарснаас хойш Франц болон АНЭУ-д болсон I зэрэглэлийн уралдаануудад тасархай түрүүлээд байгаа.Энэ жил 6 настай хээр морь нь нийт 46 уралдахдаа 16 түрүүлж, 3,7 сая еврогийн бай хүртээд байгаа юм. Тэрээр 2011 оны Европын Шилдэг морь цолны эзэн билээ.
Сирус дэс Аглес-н уяач Коррайн Баранде-Барбе “Миний морь Франкелийг дийлбэл би л лав гайхахгүй. Франкел өмнө нь Сирус дэс Аглес шиг өрсөлдөгчтэй уралдаж байгаагүй. Тэгээд ч Сирус дэс Аглес энэ жил гойд хурдан байгаа” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.mongoljockeyclub.com
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна