Дарханхааны алдарт нийгмийн хонгорын угшил ба амжилт

1950 оны орчим намар цагт хэсэг залуус урд хилээр гаргах туувар авч яваад одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг (хуучнаар Дарханхаан сум) Хулгар гэдэг газар цагаан гүү явахгүй болгож үлдээгээд Дарханхаан сумын багийн тоо бүртгэгч Тонгоон Жамъяан гэдэг хүнд очиж “яндан цагаан гүү явахгүй болоод үлдлээ хаяхаас өөр арга алга. Та үхсэн гэсэн тамгатай бичиг хийж өгнө үү” гэсэн гуйлтыг ёсоор болгож явуулсан байдаг. Тууврын агт хөдөлсний дараа хэлсэн газарт нь очвол их дэлтэй хөгшин цагаан гүү өвс зулгаагаад зогсож байв. Гилж түлхсээр гаднаа авчирч хувингаар услаад зогсож байтал Тонгоон өвгөний хөгшин нь гарч ирж харчихаад буян хишиг тогтоох гэж манайд үлдсэн бололтой гэж хэлсэн гэдэг. Тэр өвөл өнөтэй сайхан өвөл болж Тонгоон өвгөн хөгшинтэйгээ хамт хувингаар ус зөөж, өвс хормойлсоор цагаан гүүгээ онд оруулжээ.
Цагаан гүү хавар нь цас ханзраагүй байхад унагалж эр улаан (нутгийн хэллэгээр бор зүсийг ийн нэрлэдэг) унага төрсөн нь нутаг усандаа алдартай хурдан азарга болсон юм.
Энэ цагаан гүүний төл улаан азарга нь алдарт Нийгмийн хонгор, Асгатын Махбариадын улаан азарга, Шилбэ Дамдинсүрэн өвгөний Бойтог улаан, Бага улаан гэгчлэн нутаг хошуундаа алдартай хурдан адуунуудын эцэг, өнөө цагийн хурдан ажнай Отгонбаярын Хилэн хар, Махвалын халтар, Шагдарын хул, Азийн чонын Мөнхбатын хээр гэгчлэн адуунуудын өвөг, одоогийн Тонгоон угшлын дээд үе юм.
Аймгийн арслан Өлзий-Орших гэгч эмээлт хүрэн азарганы төл бөгтөр хүрэн гүүг нэгдэлд нийгэмчилж тэр хүрэн гүү нь Тонгоон өвгөний улаан азарганд хураагдан 1959 онд эр хонгор унага төрсөн нь алдарт Нийгмийн хонгор билээ.
Нэгдлийн адуучин Эвээний Дорж хэмээх өвгөн нэгдлийн адуунаас Нийгмийн хонгорыг даага байхад нь анх уяж 1960 онд Дарханхаан сумынхаа наадамд түрүүлгэснээс хойш улс хувьсгалын 50 жилийн ойн наадмыг эс тооцвол аймаг сумандаа завсаргүй 17 түрүүлсэн гайхалтай хурдан ажнай юм.
1964 онд Дарханхаан сум Сүхбаатар сумтай нийлж анхны хоёр сумын том наадам болоход Хөнхөр Жамъяан гэдэг өвгөн хурдан халиун соёолонтой. Тэрхүү соёолон нь бага гурван насандаа Нийгмийн хонгорт дийлдэж гурван удаа аман хүзүүнд ороод байж. Гэтэл наадмын хоёр дахь өдрийн өглөө соёолон мордож байхад Хөнхөр Жамъяан өвгөн уралдахаар гарч буй Нийгмийн хонгорыг тосч харчихаад бөөн хөөр уяан дээрээ давхиж ирээд Нийгмийн хонгор их буруу уяатай мордож байна. Миний халиун соёолон өнөөдөр л дийлж магадгүй дийлэхгүй бол хэзээ ч дийлэхгүй гэсэн гэдэг.
Тэр наадамд Нийгмийн хонгор Хөнхөр Жамъяан гуайн халиун соёолонтой говийн хойт дээр хөтөлж гарч ирээд наадамчдын бараанаар халиун соёолонгоосоо саахалтын дайтай тасарч барианд орсон гэдэг.
Нийгмийн хонгор 70 километр цаг хурдалдаг
1968 онд сумдууд наадам хийлгүй бүх сумдын морьд аймагтаа очиж уралдсан байдаг. Их насны морьд эргээд газрын дунд орж байхад Нийгмийн хонгор тархилаад гараад ирсэн явж байж. Гэтэл 10 орчмоор явж байсан хэсэг морьд зам дөтлөөд салаад явчихаж. Тэгэхэд нь Сүхбаатар сум нэгдлийн дарга Очирчүлтэм гэдэг хүн машинтай 70 км/ц хурдалж очоод баруун сумдын морьд зам дөтөлсөн учир хасуулна хэмээн цонхоо нээн хашгирах гэтэл Нийгмийн хонгор унаач хүүхдийнхээ хоёр хөлний урдуур гөлөмөө дэрвүүлээд туулаад өнгөрсөн гэдэг. Үүнээс улбаалж Нийгмийн хонгор газрын дунд 70 км/ц хурдтай явдаг гэсэн яриа гарсан гэдэг билээ.
Тэр наадамдаа үзэгчдийн алга ташилт, уухайнаар гараанаас гарч байгаа юм шиг л тарлаж түрүүлсэн гэж Пүрэвийн Үл-Олдох хэмээх өвгөн хуучилсан юм.
1971 оны улс хувьсгалын 50 жилийн ойд Нийгмийн хонгорыг уралдуулах урилга очиж, 4 сарын дундуур сум нэгдлийн хурал болж, Дорж уяачаар биш Дашдоной өвгөнөөр уюулж явуулах шийдвэр гарч уяачийг нь сольжээ. Хаврын тарчиг цагаас эхлэн гурван сар шахам аялж Яармагийн дэнжид ирсэн хонгор морь хоолоо тогтоохгүй эмгэгтэй болсноос гадна тамир муу бас хорон муу хүмүүсийн муу арга орсон гэдэг. Энэ наадамд Айдасын давааны ар луу цавь нь гэдсээ алгадаад тархины морьдтой бууж байсан тухай тэр ойд соёолон бор үрээгээ айрагдуулсан Шувуун Жамц гэдэг хүн ярьсан удаатай. Тэр наадамд Нийгмийн хонгор 70 орчмоор давхин, уяан дээрээ ирээд өлдөж хэвтсэн гэдэг.
1982 онд Эвээний Дорж гуай хонгор мориныхоо зодогийг тайлуулахаар наадамчин олны өмнө өөрөө шогшуулж, хурсан олныг мэлмэрүүлж байсан гэдэг. Тэр жил 23 хүрч байсан хонгор морь даагатай уралдан 18 дахь түрүүгээ аваад наадамчин олны ганцаар цоллуулан ёслол төгөлдөр зодог тайлсан билээ. Түүнээс хойш таван жилийн дараа 1987 онд Улаанбаатар хотоос малзүйн эрдэмтэд очиж 28 настай Нийгмийн хонгорыг тариа хийн унтуулж, арьсаар нь чихмэл хийж 1988 онд Сүхбаатар сумын музейд мөнхөлсөн юм. Сүхбаатар аймаг Сүхбаатар суманд тус бүр нийгмийн хонгорын хөшөөг сүндэрлүүлж 2000 онд Нийгмийн хонгорын нэрэмжит наадам зохиогдон Орлой Хонгор морь түрүүлж байсан юм. Өдгөө Сүхбаатар нутгийн бараг бүхий л айлын авдар дээр Нийгмийн хонгорын зураг бурхантай нь хамт заларч, нийгмийн хонгорын тухай дууг хөх уяачид нь хиймортоо сэргээн дуулж байна.
Ийнхүү зуун дамжин моринд хайртай олныхоо зүрх сэтгэлд мөнхөрсөн Нийгмийн хонгор хэмээх цуут хүлгийн товчхон түүхийг хүүрнэлээ.
Адууны босоо цагаан хийморь ард түмнийг минь үүрд мөнх ивээх болтугай.
Бэлтгэсэн хурдан морь сонирхогч Ж. Цэнд-Очир


1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
45.117.35.12
saihan tuuh
Reply