Монгол улсын Алдарт уяач О.Төмөрбаатар: Миний моринд зориулсан “Аварга зээрд, алтан тоос” гэж дуу бий

2012 оны 11-р сарын 08 -нд

-Сайхан намаржиж байна уу? Алдарт энэ жил хаагуур хаагуур наадав даа?
-Сайхан намаржиж байна. Монгол орон даяар дэлгэр сайхан зун боллоо. Энэ жилийн хувьд азарга, бор морь хоёроо уясан. Сумын 80 жилийн ойд хар азарга тавлаж, аймагт 13-аар давхисан. Үргэлжлүүлээд Төгрөг сумын наадамд гуравлаж, Хужирт суманд айрагдсан. Азарга маань энэ жил их хурдан байлаа. Таван айраг хүртсэн. Миний хар азарга Дорноговь аймгийн Хар-Айраг сумын адуу байгаа юм. Манайх ганц хүүтэй хүн. Тийм болохоор бүл цөөдөөд байх юм. Өөрөө морьдоо уяад, холхон шиг наадамд хүүгээ явуулчихдаг. Нэг үеэ бодвол одоо ч сайхан болж дээ. Машинд морьдоо ачаад л гарчихаж байна. Адуу хүнээс илүү ухаантай гэдэг үнэн юм шүү. Гурван удаа машинд ачаад явахад, дараа нь өөрөө л яваад орчихно гээч.
-Та хэзээнээс эхлэн бие даан уяа сойлго тааруулж байна вэ?
-Хурдан морины уяа сойлго тааруулаад гуч гаруй жил өнгөрсөн байна. Тэр бол 1975 он байгаа юм. Жил хэртэй морь уяж байгаад цэрэгт гурван жил болсноос хойш адууныхаа хийморь сүлдэнд ажил үйлсээ даатган явна. Цэргээс ирээд хоёр жилийн дараа даага, шүдлэн, их нас уяж, сумынхаа нааадамд даага, шүдлэнгээ айрагдуулчихаад хөл газар хүрэхгүй хөөрч байлаа. Залуу ч байж дээ. Харин 1985 оноос аймгийн наадмаас анхны айргаа хүртсэн дээ. Тэр үед дөрвөн морьтой нутгаасаа гарч, нэг түрүү, гурав айраг авч байлаа. Мөн сэргийлэхийн ойн наадам таарч айрагдуулсан. Аймаг байнга яваад байж чадахгүй, хаа нэг очдог ч тэр тоолондоо морь оруулдаг шүү.
1995 онд Есөнзүйл суманд болсон Өндөргэгээний даншиг мөн ч сайхан наадам болсон доо. Тэр үед Төв, Дундговь, Өвөрхангай, Булган, Архангайн таван аймгийн сунгаа болоход 170 гаруй их морьдоос миний зээрд түрүүлж байлаа. Үнэхээр сэтгэлд хоногшсон сайхан сунгаа болж билээ. Тэр тухай одоо ч ярихаар цээж огшоод байдаг юм. Харин даншигт 700 орчим морь давхихад миний зээрд 30-аар орсон. Тэр үед морийг хүн голж болохгүй, морь болгон уяж чадвал давхидаг юм байна гэж бодсон доо. Одоо залуучууд хурдан адуу гэж хошуураад биенээсээ өрсөн өндөр үнэ цохьж адуу авч байна. Минийхээр өөрийнхөө адууг чангаруулмаар санагддаг.
-Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хичнээн айраг түрүү хүртсэн бэ?
-Аймгаас 14 түрүү, 30-н хэдэн айрагтай. Харин жижиг наадмуудаас авсан гэвэл бараг 200 хүрч байгаа байх шүү. Нэг жилд нэг морь тав түрүүлнэ гээд бодохоор нэлээн тоо гарах байхаа. Ерөөсөө нарийн тоолж байгаагүй юм байна. Эдгээр амжилтаараа 2000 онд Монгол улсын Алдарт уяач болсон. Өвөрхангайн сумдаас манай Зүүнбаян-Улаан хамгийн олон улсын цолтонтой нь. Монгол улсын Алдарт гурван хүн бий. Даанч одоо нэг нь бурхан болсон байна даа, хөөрхий.
-Одоо бол МУ-ын Алдарт уяач цолыг төрийн ордонд Ерөнхийлөгчөөсөө гардан авч байгаа. 2000 онд яаж байсан бэ?
-Би чинь Даваахүү Тод манлайгаас Алдарт цолоо авч байлаа. Бүүр болоогүй манай суманд авчирч гардуулж өгч байлаа шүү дээ. Тэр том хүнээс авсандаа үнэхээр их бэлгэшээж явдаг юм. Манай Өвөрхангай аймгийн МСУХ-ны тэргүүн Энхбат алдартын малгай, тэмдгийг маань зүүж өгч байсан. Дараа нь цолны мялаалга наадмаа сумандаа хийж, даага, их нас, азарга гурван насны морь уралдуулсан. Хүмүүс их сайхан хүлээж авч, идэвхтэй оролцсон. Чадах бүхнээрээ туслаад л. Хуучин нэгдлийн суурин дээр байгуулагдсан “Баянхайрхан” компанийн захирал Пүрэвээ нэг насны морьдын бай шагналыг өгч байлаа. Тэр үед алдар цолтой уяачид ховор байж дээ. Одоо харин залуус моринд их орж байгаа нь сайн хэрэг. Манай аймагт сумын алдарт 400 дөхсөн бол аймгийн алдарт 100 гаруй болсон байна лээ. Бүүр улсын наадмын өндөр довд сайхан наадацгааж байна шүү дээ. Бөхөд бол янз бүрийн найраа энэ тэр гарлаа гэж сонсогдох юм. Моринд өнөөдөр минийх, маргааш чинийх гэхгүй нь сайхан юм даа. Аль өнгөтэй, уяа сойлго нь жигдэрсэн нь сайн давхина. Уралдааны замд хүүхэд морь хоёр л мэднэ дээ.
-Та нутгийн адуугаараа л наадаж байв уу?
-Тийм шүү. 2000 он хүртэл унаган адуугаар л нааддаг байлаа. Миний аав бас хурдан морины уяа сойлго тааруулдаг хүн байлаа. Намайг цэрэгт байхад бурхан болсон доо. Тийм болохоор ааваасаа ирсэн унаган адуутай явлаа. Манайх Арвайхээрийн хурдны удамтай. Дээр үед Арвайхээр гэж сайн морь байсан юм гэнэ лээ. Тэрүүгээрээ ч сумаа нэршсэн гэдэг юм билээ. Тэгэхээр манайх Ханхөгшиний хурд биш Арвайн хурд нь байгаа юм. Мэдээж ганц нэг адуу худалдаж авч байсан ч нутгийн голдуу. Агарамба Цэрэндоржийн хээр морийг арван бодоор авч явлаа. Надаас адуу авсан хүмүүс ч бий. Миний нэг хар алаг морь их хурдан амьтан байсан даа. Даагандаа хүүхэд нь ойчоод амжилт гаргаж чадаагүй. Бусад жилээ дан түрүүлсэн. Тэр алаг морио мотоциклиор зарсан, очсон хүндээ олон айраг түрүү авч өгч, сүүлдээ хөгшрөөд медалиа даахгүй болсон гэнэ лээ. Алаг морины дүү бор, халиун морь бас л сайн давхисан. Сумандаа хоёулаа түрүүлсэн. Нэг зээрд морио Дэвшилийн Отгонбаярт зарсан нь нэг жилд тав түрүүлж байсан. Ямаачин Ганбаа гэх Дэвшилийн залуутай нэг удаа таарч уулзахад хойгуур чинь өргүүлээд байна, эзнээ олохгүй муу давхиж байна гэж ярилаа. Тэгтэл сумын наадамд нэг ирэхдээ давхиж чадахаа больчихож. Тэгэхээр нь морио өрөвдөөд 10 бодоор эргүүлээд авчихсан. Зээрд морь надад үнэхээр их баярласан байх. Надад ирэнгүүтээ л аймагт аман хүзүүдэж, айрагдаад, жижиг наадмуудаас олон айраг, түрүү хүртсэн. Одоо ч цаг хэцүү болж, зуд турхнаас болоод хэдэн адуугаа тавиад туучих гээд байх юм. Энд сонирхуулахад миний нэг моринд зориулсан “Аварга зээрд, алтан тоос” гэж дуу байдаг юм шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна