Надад сурын харвааны хөгжилд нэмэрлэх санаа байна


-Монгол улсын мэргэн Н.Гарамдорж энэ сэдвээр ярьж байна-
Сүүлийн жилүүдэд Үндэсний сурын харваа эрчимтэй хөгжиж, өсвөр залуу үеийн харваачдын ур чадвар мэдэгдэхүйц сайжран, бүх аймаг, ихэнх сум үндэсний их баяр цэнгэлээ эрийн гурван наадмаар хийдэг болж байгаа нь туйлын олзуурхууштай. Сурын холбооноос явуулах олон талт арга хэмжээний зохион байгуулалтыг алсын хараатай, шинэ сэдэл агуулгатай, уламжлалт дэг жаяг, зан үйл бэлэгдлээ нандигнан хадгалсан өндөр ухамсар хариуцлагатайгаар шуурхай хэрэгжүүлдэг байхыг цаг хугацаа шаардаж байна.
Нэгэн зүйл: Сурын холбоо ойгоо хэзээ тэмдэглэх вэ?
Харваачид бид сурын холбооны ойг зөвхөн МҮСХолбоо үүсч байгуулагдсан цаг үеэс тэмдэглэж ирсэн уламжлалтай. Гэтэл 1940 онд Монголын үндэсний сурын холбооны анхны тулгын чулуу болох "Сурын товчоо" байгуулагдсан түүхэн баримт хадгалагдан үлджээ. Сурын товчоог удирдаж байхдаа улсын мэргэн Д.Намсрай, Д.Балдандорж нар харваачдын тоог нэмэгдүүлэх, харваа тэмцээнийг олшруулах, материаллаг баазыг бэхжүүлэх тал дээр олон ажил хийж, их зүйл бүтээснийг бид мэднэ. 2009 онд сурын холбооны 50 жил, 2010 онд сурын товчооны 70 жилийн ойнууд тохиосон билээ. Түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд түүхийн аль хугацаагаар ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх вэ? Эсвэл хоёуланг нь тэмдэглэн өнгөрүүлэх үү? гэдэг талаар тодорхой хариулт алга л байна. Сурын холбоо анх байгуулагдсан хугацааг хэдэн оноор тооцох талаар нарийвчлан судлан оновчтой шийдвэр гарах цаг болжээ.
Нэгэн зүйл: Өөрийн гэсэн юмтай болъё
Манай улсын ихэнх спортын холбоод тухайн спортынхоо онцлог, өнгө төрхийг илтгэсэн лого, шагнал, одон тэмдэг, өргөмжлөл, тугтай болжээ. Бид ч гэсэн наадмынхаа талбайд мандуулах тугтай, харваачид ивээн тэтгэгчдээ урамшуулах "Харваачийн алдар" (өөр нэртэй байсан ч болно) одон тэмдэг, тусгайлсан шагналтай болж, тэмдэглэлт ойгоороо хэрэгжүүлж, анхны шагналтанг тодруулдаг болъё. Бөхийн холбоо дөрвөн уулын тахилга барилдаан, уяачдын холбоо дөрвөн бүсийн морин уралдаан явуулдаг болсон билээ. Түүн шиг Богдхан уулын, Отгонтэнгэрийн, Алтан-Овооны, Цагаан шонхорын гэх тодотголтой сурын холбооны нэрэмжит цуваа харвааг жил бүр зохион байгуулан, уг харваагаар спортын цол зэрэг олгож, манлай шилдэг харваач шалгаруулдаг харваанд тооцдог болгоё.
Нэгэн зүйл: Дүрэм зөрчсөн харваач, шүүгчдэд хариуцлага тооцдог байя
Сүүлийн жилүүдэд харваачид, шүүгчид ёс зүйгүй авирлан харвааны дүрэм журмыг зөрчих явдал цөөнгүй удаа гарч нэмэгдэх хандлагатай болсон. Энэ байдалд дүгнэлт хийж ёс зүй, дэг жаягаа алдсан харваачид, шүүгчдийн асуудлыг шуурхай шийдвэрлэн, өндөр хэмжээний мөнгөн торгууль оногдуулах, харваанаас шууд хасах, шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх зэрэг бодитой арга хэмжээ авч байгууштай.
Нэгэн зүйл: Харваачдын гавьяа зүтгэлийг төр засгаар үнэлүүлэх цаг нь болсон
Эрийн гурван наадмын нэгэн төрөл болох сурын харвааг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан харваачдын гавьяа зүтгэл төрийн анхаарлын гадна үлдэх учиргүй. Харваачдын гавьяа зүтгэлийг үнэлэх явдал сүүлийн жилүүдэд орхигдох, мартагнах янзтай болсон. Сурын түүхэнд төрсөн гурван гавьяатын нэг нь Мөнхцэцэг байгаа юм. Улсын наадамд зургаа түрүүлсэн тэрээр өдгөө АНУ-д амьдарч байна. Түүний дараа улсын наадамд 4 түрүүлсэн Даваахүү, сүүлд А.Цэвээн мэргэн МУГТ болсноос хойш хөдөлмөр зүтгэл, спортын амжилтаа үнэлүүлсэн харваач огт гарсангүй. Өнгөрсөн онуудад төр засгаар хөдөлмөр зүтгэл, спортын амжилтаа үнэлүүлсэн бөхчүүд, уяачид, засуулууд гарын арван хуруунд багтахааргүй олон гарсан байх шүү. Улсын наадамд 5 удаа түрүүлж, 3 удаа айрагдан наадамчдын магнайг тэнийлгэсэн Даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал бол яах аргагүй МУГТ болох гавьяатай нэгэн. Улсын наадмын түрүүг 3 удаа авч, олон удаа айрагдсан амжилттай, 70 насныхаа босгон дээр яваа Гоц мэргэн Д.Бор-Охин /түүний Хөдөлмөрийн хүндэт медалийг эс тооцвол/ болон Гоц мэргэн /мөн 4 удаа түрүулсэн/ Ц.Хүдэрчулуун нар ч төр засагтаа үнэлэгдэх ёстой хүмүүс. Сурын харвааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж яваа нум сум урлаач, спортын мастер З.Баатар, Т.Батмөнх нар, олон сайхан шавь төрүүлэн, харваачдын залуу халааг бэлтгэхэд бүх насаараа зүтгэж яваа спортын мастер Д.Санжаасүрэн, Л.Хүүхэндүү нарыг хэн ч анзаарч харсангүй. Энэ мэт гаргасан амжилт арвинтай, хийсэн бүтээсэн үйл хэрэг ихтэй харваачдаа төрийн шагнал, одон медальд тодорхойлох ажлыг Монголын үндэсний сурын холбоо хийх ёстой. ОХУ-ын Буриад улс нум сум судлаач Т.Батмөнхөд “Гавьяат ажилтан” цолыг гардуулахад харваачид бид ямар их баярлалаа даа. Энэ мэт гадныхан манай харваачийн хийсэн бүтээснийг үнэлж байхад манайхан дуугүй л явцгаах юм. Сурын холбооноос өөрийн харваачдын төлөө анхаарал тавьдаг байгууллага байхгүй учраас холбоо маань харваачдынхаа төлөө амжилт бүтээлийг төр засгаараа үнэлүүлэх ажилд анхаарлаа хандуулах цаг аль хэдийнэ болжээ.
Нэгэн зүйл: Өндөр цолтой харваачид ёс зүйтэй байж, залуучуудад үлгэрлэх ёстой
Харваачдын ёс зүйн тухай бичихгүй байж чадсангүй. Энэ асуудал хөндүүр сэдвийн нэг болж байгаа юм уу даа гэж бодох болсон. Олон жилийн өмнө Дорнодын харваачид наадмын талбай дээр архи ууж зодолдон, нумаа хуга цохьж байсныг би мэдэх юм. Түүнээс хойш манай нутгийн харваачдын амжилт буурч наадмын түрүү авсангүй. Ёс зүй алдахын тодорхой жишээ энэ байх. Есүнхэй харваагаар улсын баяр наадмын харваа явуулна гэж хэсэг бужигнасан. Сүүлдээ Алунгоо эх таван сумаар харва гэж сургасан хэмээн цуурч, дүрэм өгөөгүйгээс товх харваа, бай шагналаас хасагдсан настай буурал мэргэн майхандаа уйлж байсныг олон харваачид мэднэ. Одоогоос хэдэн жилийн өмнө Эрдэнэт хотод болсон багийн аварга шалгаруулах харваан дээр хожигдолдоо бухимдан хасаа сураа бутартал өшиглөж байсныг бүгдээрээ харцгаасан. 2005 онд Хөвсгөл аймагт болсон багийн харваагаар хараалын үг хэлж эсрэг багийнхаа харваачийн сумыг хилэнтэйгээр шидэж байв. 2007 онд Сүхбаатар аймагт мэргэн цолтой эмэгтэй харваач "Ноён" үед босон эртнээс дагаж сахьж ирсэн дэг жаяг зөрчигдөж байгааг арилгуулах санаатай бодлоо илэрхийлтэл "Багийн эрх ашиг" гэж ахлагч нь айлдсан.
Бидний одоог хүртэл дагаж, баримталж ирсэн дэг жаяг маань энгэрт зүүх медаль, гарт атгах хэдэн зоосноос үнэгүй болсон гэж үү?
Наадмын харваатай эн тэнцэхүйц хэмжээнд болдог гэж бэлгэшээдэг "Отго" харваа маань хэн нэгний санаачилсан гэх харваанд дарагдаж, сурын талбай эзгүйрэх шахсан. Огт харваж үзээгүй харваандаа түрүүлэх гээд дарга цэрэггүй уламжлалаа уландаа гишгэж байгааг хараад элэг эмтрэх шиг болсон.
Бидний олон зууны тэртээгээс хадгалж ирсэн өв соёл маань хувийн, багийн эрх ашгаас доогуур үнэлэгдэх цаг болсон гэж үү?
Бөхчүүд, уяачид, харваачдыг Монгол дээл хувцсаа өмсөж, ёс жаягаа хатуу баримталдаг гээд явсан газар бүхэнд олон түмэн хүндэтгэлтэй ханддаг. Бөхчүүд цол дагаж бяр нэмэгддэг гэж бэлгэшээдэг шиг харваачид бидэнд цол дагаж ухаан, ёс жудаг нэмэгдэх учиртай биш үү. Юу л болоод байна даа. Харваачид минь эргэцүүлэн тунгааж бодоцгооё. Харваачийн ёс зүйн алдаа, завхралыг ихэнх тохиолдолд өндөр цол хэргэмтэй харваачид гаргаж байгаад би ахмад харваачийн зүгээс туйлын их эмзэглэж явдаг. Харваачдын анхаарлыг энэ зүгт төвлөрүүлэн, ёс зүйгүй авирлах явдлыг таслан зогсоох зорилгоор энэхүү хөндүүр сэдвээр үзэг цаас холбохдоо хэн нэгнийг буруутган гоочилж, нэр хүндэд нь халдах гэсэн атгаг санаа агуулсангүй. Тиймээс энэ удаад дээрх баримтуудыг дурдахдаа харваачдыг нэрлэсэнгүй. Энэ бүхнийг сурын талбай маань ариун дагшин, харваачид хиргүй тунгалаг ёс зүйтэй байгаасай гэсэн эрхэм зорилго өвөрлөж бичсэнийг харваачид маань холч ухаанаар тунгаах буй заа. Сурын тэнгэр биднийг ивээх болтугай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна