Эзний хийморийг тэтгэсэн ҮЙЗЭН ХОНГОР


Хүлэг, эзэн, хүүхэд гурвын хийморь цогцолж байж айраг амсдаг хэмээн мориныхон ярьдаг. Тийнхүү хүлэг эзэн хоёрын хийморь цогцлоон урамтай сайхан нааддаг эрхмүүдийн нэг нь УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал, “Агт-Эрдэнэ” галын гишүүн Яйчилын Батсуурь юм. Гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн Алдарт уяач Ажаагийнхаа хусуур сойзыг нь өвлөн, уяачийн эрдэмд шамдаж буй тэрээр бэлэгний адуугаар сайхан наадчихдаг хоншоортой эр.
Нутгийнхаа наадамд дархан айрагддаг халзан азарга нь ч гэсэн бэлгийн адуу. 2007 онд нутагтаа амарч байхад нь Сүмбэр-Овооны наадамд түрүүлсэн хязаалангаа “танай угшлын адуу байгаа юм” хэмээгээд хамаатны дүү нь бэлэглэж байсан гэдэг. Түүнээс жилийн дараа ургийн баяр хийх гээд нутагтаа оччихсон байхад нь багийн найз нь “Би чамд тээр жил нэг даага бэлэглээгүй юу. Энэ жил есөн настай сайхан морь болсон. Би ямар морь уях биш. Манай хүү цэргээс ирчихээд чиний хонгор морийг уяна гээд байх юм. Би чадахгүй байж хүний морины хөл авчихна гээд уяулахгүй байгаа” гэж. Я.Батсуурь хариуд нь “хүүгээрээ уяул. Хүү чинь ч морь уяж сураг, миний морь ч уралдаж сураг” хэмээгээд өнгөрч. Тэр ярианаас хойш хэд хоног өнгөрч хонгор морь нь овооны наадамд арав гарган давхихыг харсан эзэн нь “Долоо хоногийн дараа манай ургийн баяр болно, миний дүү уяад очоорой” хэмээн захижээ. Хүү ч хэлсэн ёсоор хонгор морьтойгоо очиж Дорноговийн данстай адуунууд тоосоо өргөсөн ургийн баярт холхон түрүүлгэсэн гэдэг. Ийнхүү эзнийхээ урмыг сэргээн ураг төрлийнхнийг нь баясгасан хонгор морь 2010 оны “Хутагтын хурд” уралдаанд аман хүзүүдэн, 2011 онд нь түрүүлж Дорноговийн даалуу адуунуудын нэг гэдгээ батлан харуулсан юм. Я.Батсуурь 2010 онд нутаг орны нэр дуурсган давхих хонгор морио халхын хурдуудтай уралдуулахаар Өлзийт хороонд авчирсан бөгөөд Манлай уяач Д.Оюунбилэг уяаг нь эвлүүлж Өвгөн ноён Хардэл жанжин бэйсийн нэрэмжит зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдлуулж олноо Батсуурийн "Үйзэн хонгор" хэмээгдэх болсон билээ. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэгчлэн ирсэн цагаасаа хойш айраг түрүүнээс сугараагүй хонгор морины угшил гарвалыг хөөвөл бас л сонин түүх.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул Т.Сансандоржийг “Саруул зам” нэгдлийн адуун сүргийг маллаж байхад /1980 оны эхэн үе/ давхар саран тамгатай бөгтөр нуруутай хээр гүү нэгдэл адуунд нь иржээ. Т.Сансандорж тэрхүү хээр гүүний төл хээр байдсыг авч үлдээд Пагжийн адууны угшилтай зээрд азарганд хураалган дундаас нь гарсан охин даагыг найз Даваажавт бэлгийн хариу болгож өгсөн гэдэг. Харин Даваажав найзын бэлгэний байдсыг Иххэтийн Сандагсүрэнгийн адууны угшилтай хонгор азаргандаа хураалган олон сайхан хурдтай болсны нэг нь Үйзэн хонгор ч тэдний нэг юм. Үйзэн хонгорын эх хонгор гүү хааяа сувайрдаг ч эр голдуу унага гаргадаг байсан бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасан худалдан авч, үр төлөөр нь урамтай сайхан наадаж байгаа гэдэг юм билээ.
Хүлэг эзэн хоёрын хийморь цогцолно гэдэг энэ буй заа.
А.Мөнх



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна