Моринд жороо сургах уламжлалт аргаас

Сайвар, хатиргаа дээшлүүлж
Хурдан, жороо болгодог
Сааль татуугаа дээшлүүлж
Хувин бялхам сүүтэй болгодог
“Монгол жангар” туулиас
Удамшиж чадсан унаган жороо морины явдлыг нь ахиулан тогтоож, гүйн хар алхаатай болон сайвар явдалтай бага залуу адуунд жороо явдал оруулж сайхан унаж эдлэх мэдлэг авъяасаараа олондоо хүндлэгдэж ирсэн нутаг нутгийн олон буурлуудын арга ухаанаас тэмдэглэж байсан маань сургалт судлагаанд хамгийн үнэтэй гарын авлага байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Манай ард түмэн моринд жороо сургаж буй хүнийг хүндэлж үг сургаал ёсыг нь үр ачтаа уламжлуулан ирсэн байдаг. Жороо сургаж буй тохиолдолд замд нь байгаа адуу малыг холдуулж замыг нь саадгүй болгох гэрийн ойр гарахад нохойгоо хорьж морийг нь үргээхгүй байх зэргээр аль болох саад болохгүйг хичээн аль хир жороо морь болохыг нь дүгнэн багтан ярилцдаг байна. Мэдээж хэрэг саадгүй тал хөндий, орчинд жороо явдал сурж байгаа морь явдалдаа дуртай байж унаачийн аясаар явах нь ойлгомжтой. Хуучнаар цэнхэр мандал уул аймгийн Хотонт уул хошууны /архангайн хотонт сум/ Мэнбаяр тайж моринд жороо сурган зөв сайхан эдэлдэг байсныг өдгөө нутгийн өвгөд ам дамжин дурсан ярж байсан. Баруун хязгаар нутгийн Ховдын Булган сумын Булган гуай моринд жороо явдал сургахдаа өдөр нь уяж өнгөрүүлээд үдшийн бүрий цагаар адуу залсан зүг рүү нь бартаа бага тэгш замаар хол саахалт орчим явж аажмаар зайг нь уртасгаж жороо оруулах ньэртнээс уламжилж ирсэн түгээмэл арга юм. Тэгвэл өвөрлөгч нутагт сартай шөнө их нуурийн хөвөөнгөөр моринд өөрийн нь дүрсийг нь усанд харуулан жороо явдлыг нь ахиулдаг байжээ. Ийнхүү чимээ аниргүй орчинд нууриын усанд дүрмээ харсан морь их урамшин явдал нь ахидаг гэдэг байна. Харин одоо үед бол зарим төвлөрсөн суурин газарт овъёос тэжээл өгч дасгасан цэг адууны жүчээ уруу нь жороолуулж сургах нь бий. Ер нь морь жороолохдоо уг явдалдаа дуртай байх, дургүй буюу зүрхшээж алдаа хийж байгаа нь илт мэдрэгддэг. Тэжээл, орчны таагүй нөхцөлөөс хамаарч морь нэг л хулгаж аль болох өөр явдлааар явах гээд байдаг. Цаашид ийм морийг сайн амрааж тусгайлан тайван орчинд албадалгүйгээр цагийн хуваарийн дагуу сургуйллахад тодорхой үр дүнд хүрнэ. Жороо сургагч буюу унаач нь жин ихтэй байвал тохиромжтой гэдэг яриа байдаг. Мөн Өвөр Монголд жороо сургах, явдлыг ахиулахдаа хоёр талдаа ижил хэмжээний шуудайтай элс мэтийг ганзгалаж аажимдаа жинг нь нэмэх зэргээр дасгадаг байна. Энэ хоёр аргыг жороо морин дээр туршиж судласны хувьд дүгнэхэд жин ихтэй хүн, хүнд ачаатай байснаараа морийг ядраатал нь хол явуулахгүй гундаахгүй эдлэх ёстой байсан. Учир нь моринд бяд суулгах ёстой юм. Бяд гаргаж тэнхээгээрээ жороолж байгаа морь андашгүй явдал их үнэнч харагдаж байдгийг сургалтанд анхаарууштай. Ахмад уяачид, адуучид ярихдаа жороо морь явдалдаа бусад морийг бодвол хүч их царцуулаад байх шиг байдаг гэсэн нь тэнхээгээрээ жигд жороолж байгааг хэлсэн болов уу. Жороо морийг аянд унах нь бараг үгүй гол төлөв баяр наадам, гоёлд чамирхан унаж эдлэх нь харьцангүй ойр зайд уралдуулж сорьж байсан нь дээрх яриануудтай холбоотой. Үүнээс гадна жороо явдлыг оруулах үед анхаарах зарим нэг тохиолдол гардаг. Морины амаар хэт оролдон агсруулах болон хургадаг зан суулгах нь буруу. Мөн хөлд нь хол зайтай өрөөл хийж өрөөл хийж унах, тэр байтугай хавсанд нь шагай хийн эмээллэж морьдоод явдлаа өөрчлөн эрэгцэх үед нь жороо тулгах, жолоог нь тугтчин албаддаг зохисгүй үзэгдлүүдийг сонсож байсан. Ийм тохиолдолд морио ч гэмтээж, согог сулгах муу талтай юм.
Зарим ном товхимолд дурьдахдаа жороо морийг арав хоног сойхдоо гурван удаа хөлөргөөд, дөрвөн удаа жороо тулгаж байх хэрэгтэй гэж бичсэн байна. Харин Ховд, Увс зэрэг эрт үеэс жороо морьдоороо алдартай нутагт бол маш нарийн дэг, аргаар нэг сарын хугацаагаар ч уяж сойн явдлыг ахиулан уралдуулдаг байна. Бага үрээ насанд нь уяж сойж уралдуулах үед жороо явдал орох тохиолдол байдаг. Ийм үрээний хувьд давхил үзсэж амьсгаа нь задарсан тууш явдалд ахицтай, суга нь тэнийсэн зэрэг сайн талтай ч цаашид давхил хийлгээд байх нь жороо сургалтанд тийм ч сайн биш ээ. Учир нь жороолох явцад алдаа хийгээд сурчихдаг байна. Ер нь адуу сулдаа давхих, унаад давхиулсан хоёрын ялгаа жороо сургалтанд асар мэдрэгддэг. Монгол жороо морины тойргын болон байгалийн саадтай уралдааны бэлтгэдсэн мэргэжлийн унаач нь морио мэдэрч жороо явдлаар нь амьсгааг нь задлан хөлсөлдөг. Жигд хурдтай жороолуулах аргад гаршисан байх шаардлагтай юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна