Нэг жил гурван аман хүзүү хүртчихээд үнэхээр их баярласан


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Алдарт уяач Ц.Цэдэвсүрэн хүүхэд байхын л адууны захад өссөн нэгэн. Түүний аав С. Цэдэвдоржийг хурдан хонгор мориор нь нутаг орныхон нь анддаггүй юм билээ. Уясан эзэндээ арав гаруй айраг түрүү авчирсан хонгорын төлөөр өдгөө хүү Цэдэвсүрэн одтой сайхан наадаж байна.
-Энэ жил хаагуур хаагуур наадав?
-Хүн малын зоо тэнийсэн сайхан зун боллоо. Миний хувьд энэ жил бага насны адуу уяж, сумандаа наадлаа. Зургаа, долоогоор л давхих шив дээ.
-Таны аав морь уядаг хүн байв уу?
-Миний аав Сундуйн Цэдэвдорж гэж уяач хүн л дээ. 1970 -аад оноос эхлэн морь уях болсон юм билээ. Тэр үед аавын хонгор морь хаврын наадамд айргийн гуравт давхисан нь морь уях урам зориг нэмсэн хэрэг болсон гэдэг. Хонгор морь нь Хайдав өвгөний хурдан саарал азарганы төл байгаа юм. Аав маань нэгдэл нийгмийн үед хонь маллахын хажуугаар унаган адуугаа цаг заваараа уяж, уралдуулдаг байсан гэдэг. 1979 онд саарал азарга даагандаа түрүүлж, жилийн дараа ахин хоёр удаа энэ амжилтаа бататгасан юм. Үргэлжлүүлээд 1981 онд хязааландаа айргийн гуравт, 1982 онд соёолондоо түрүүлсэн. Мөн хавчиг азаргандаа айргийн тавд, нас нийлээд айргийн гуравт орж байсан аргагүй хурдан буян даа. Нийт арав гаруй түрүү авсан байдаг юм. Одоо энэ саарал азарганы төл надад бий.
-Харин Цэдэвсүрэн уяач хэзээнээс эхлэн морь уяж байна вэ?
-Аавыгаа дагаж гүйсээр адуунд хорхойтой болчихсон гэх үү дээ. Багадаа аавынхаа уясан хурдан морийг унадаг байлаа. Яваандаа моринд томдоод ирэхийн үеэсээ морь уях болсноос хойш арав гаруй жил өнгөрсөн байна.
-Мэдээж уяаны эрдмийн багш гэвэл аав тань болов уу?
-Хүүхэд байсан болохоор уяаны эрдмийн нарийн ширинийг өвлөж чадаагүй санагддаг юм. Гэхдээ сурсан юм байлгүй яахав. Нөгөө талаар энэ амьдрал гэдэг чинь тэр чигээрээ сургууль гэдэг, үнэн шүү. Тэгээд ч монгол хүн бүрийн зүрх сэтгэлд адуу их ойрхон байдаг юм шигээ. Өнгөрсөн хугацаанд өөрийнхөөрөө уяад л явна. Морь уяж эхэлснээсээ хойш таван жилийн дараа 16 айраг түрүүн амжилтаараа сумын Алдарт уяач цолыг авсан. Тэр үед аав маань надад олон сайхан хурдан буянгууд өгч дээ. Илүү сайн уяж, үүнээс илүү амжилт гаргадаг юм шүү гэж өөртөө хэлж байлаа. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ гэдэг сайхан шүү дээ.
-Анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байв?
-1997 онд уясан даагаа сумандаа гуравлуулчихаад бас их баярласан. Анхны айраг гэдэг утгаараа одоо ч санах тоолонд таатай байдаг юм. Бас 2000 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд очиж наадаад их морь, соёолон, хязаалан зэрэг аман хүзүүлчихээд дээлэндээ багтахгүй баярлаж байлаа. Тийм л үед эр хүний баяр бахдалыг илүү мэдэрдэг юм билээ. Ер нь миний гаргасан амжилтын ихэнхийг соёолон, хязаалан, шүдлэн нас эзэлдэг. Бусад насны морьдоо бодвол арай илүү уядаг юм болов уу.
-Морины наймаа хийж байна уу?
-Тийм ээ. Анх 2003 онд Өмнөговь аймгийн Энхтөгс гэж хүнд халтар морио зарж байснаас
нэлээд адуу гадагшаа гарсан байгаа. Надаас адуу авсан хүмүүс ярьдаг юм, хурдан байгаа гэж. Сүүлд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд шарга соёолон зарагдсан. Сураг сонсохнээ их хурдан байгааг дуулаад баярлаж л сууна даа.
-Нууц биш бол хамгийн үнэтэй нь хэд хүрч байв?
-Халтар морио нэг сая төгрөгөөр өгч байлаа. Харин шарга үрээгээ найман саяар зарсан. Товчхондоо ийм шив дээ. /инээв/
-Ярилцлага маань өндөрлөж байна. Танд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. “Тод магнай”-н уншигчдад энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна