Ламын гэгээний жороо хар


Эрдэнэ Бандид Хутагт буюу Ламын гэгээний шавь нутгийн /одоогийн Баянхонгор аймгийн Баянговь, Баянлиг сумын нутаг/ Хөх-сум хэмээх “шилийн сайн эр” нутгийн баян Гомбоос унаа гуйх үедээ би Ховд,арван Баядаас адуу тууж ирнэ, аян даахаар дөмөгхөн унаа хайрлаач гэжээ. Гомбо тамхи нэрэн нилээд бодолхийлж сууснаа адууны хүнээ дуудан “хонины загал”-ыг бариад өг гэжээ. Тэр даруй Хөх-сум ч мөнөөх загалыг унаад нутгаас гарахад, эхний хоёр өдөр шогшиж цогихоос хэтрэхгүй байснаа гуравдахь өдрөөс хазаар даран ам булаалдаж эхэлжээ. Хэлсэн ёсоор Хөх-сум Ховдын хязгаар нутаг хавиас гуч орчим морьд голдуу шигшмэл адууг шөнө нь хөөн, өдөр нь бүгсээр нутгийн захад ирээд адуугаа услаад мордох үед морьдны дунд туугдсан жороо боос гүүнээс эр хар унага төрж тэнцэн жороолоход, морьд ч түр хүч сэлбээ биз. Жороо хар унага ийнхүү чавхарсан морьдтой цуг нутгийн гүн рүү зуу гаруй километр туугдан, аргагүй эцсэн гэдэг. Хөх-сум ч тэр хар унаганы тухай баян Гомбод өгүүлээд, муу адуу гарахгүй сайн морь болгож аваарай гэсэн аж. Энэ цагаас хойш Ламын гэгээний хар морины тухай хошуу дамжин яригдах болжээ. Жил бүр болдог Майдар дом хэмээх шашны баяраар Баянзүрх уулын Хөшөөтийн хөндийд арав орчим км газар, нутгийн ардууд дөмөгхөн морьдоо унаж очин уралдуулдаг уламжлалтай. Энэ уралдаанд бусад морьд давхилын хурдаар уралдахад, хар морь жороогоороо хол тасархай ирдэг байжээ. Нэгэн удаагийн уралдаанд жороо харын ард ойрхон сүүл даран хонгор зүсмийн морь ирэхэд, хүмүүс ..энэ морь, хар морьтой өрсөлдсөн яасан хурдан морь вэ? Гэж сураглаваас үхэрчин залуугийн ганц морь байсан бөгөөд морины хорхойтнууд хонгор моринд үнэ хаяж байсан гэдэг. Хар морь ийм л эгэлгүй хүлэг аж.Тэрбээр хар морийг Богд Жавзандамба хутагтад өргөх тухай яригдахад, Ламын гэгээний нэгэн томоохон зэрэгтээ лам зүс нь хар юм гэж арга зааж, төлөөнд нь бор зүсмийн есөн жороо адууг Дээрхийн гэгээнтэнд хүргүүлж байсан гэнэ. Хожим нь хар морь болон Гомбо гуай мөнх бусийг үзэж, түүний өргөмөл ганц хүү “Хөлмөн” Цэрэнгив эцгийн хөрөнгийг хоёр ч удаа хураалган бусдын жишгээр цөөхөн хэдэн малтай амьдарч байсан тухай тэмдэглэж авсанаа нэгдлийн дарга олон жил хийсэн С.Банди гуай дурсаж билээ.
Д.Эрдэнэхуяг
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна