"Үндэсний бахархалт шувуу"


Хэдхэн хоногийн өмнө буюу Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрөөр "Үндэсний бахархалт шувуу"-гаар тодруулсан шонхор шувууг манайхан тун ч эртнээс дээр доргүй анхаарч, халамжилж иржээ. Үүнд мэдээж хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн эхэнд шонхор л гэвэл нүдээ ухаад өгөхөөс буцахгүй арабуудад үнэ хүргэн зарж амин хувьдаа ч, улсын төсөвт ч гайгүй хэдэн төгрөг цуглуулж чаддагт нь төрийн албан хаагчид энэ амьтанд тун ч их хайртай. Мөн малын бэлчээрийг үгүй хийдэг үлийн цагаан оготно гэх мэт мэрэгч амьтантай тун сайн дайтдаг болохоор нь малчид үгүй болчихоос нь үхтэл айж нүдний цөцгий мэт хайрладаг. Шонхор шувуутай холбоотой өөр нэг асуудал гэвэл түүнийг тэнгэр мэт шүтдэг арабууд энэ амьтныг манай улсаас дэлхийд байхгүй хямдаар үнэлж авдаг учраас тоо толгойг нь өсгөх талаар элдэв төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж, өчнөөн сая төгрөгөөр үүр хүртэл барьж өгч анхаардаг юм.
Гэвч манай улсад эдийн засгийн болоод сэтгэлийн хувьд багагүй өр болон үлдэх өнөөх төсөл хөтөлбөрийг тойрсон хачин сонин мэдээлэл дуулдах болов. Энэ нь хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн "5000 шонхрын үүр" хөтөлбөр юм. Манайхан ярьж байна л даа. 5000 шонхор шувуунд 2.4 сая ам.доллар буюу 3.3 тэрбум төгрөг заран үүр засч "халамжлаад" хоёрдахь жилийнхээ нүүрийг үзэж байна гээд л. Гэвч шонхор шувууг шүтдэг Арабын шейхууд хөрөнгө мөнгийг нь гаргаж, манай холбогдох яам, газар гүйцэтгэлийг нь хариуцсан хэмээн ярьж буй эл төслийн үр дүн асуудал дагуулж эхэлсэн хэмээж байна. Учир нь байгаль орчны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачидтай хэд хоногийн өмнө уулзах үеэр 3.3 тэрбум төгрөгийн өртөгтэй гэх энэ төслийн хэрэгжилт тааруухан болсон талаар асуудал хөндөж "Шувуунд ширмэн төмрөөр үүр засч өгөх нь аль улсын стандарт вэ. Тэр чинь амьд амьтан. Гэтэл ширмэн дээр үүр засаад өгчихөөр өвөлдөө хайруулж хөлдөх, зундаа халах, үгүй ядаж л халуун зунаар өндөглөлөө гэхэд тэр нь шарагдаад болчихно биз дээ, юун өсгөж үржүүлэх" хэмээн толгой сэгсэрч байна.
Гайхаад үгээ олохгүй байсан эрдэмтдийн ярьсны мөрөөр явж, манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд, амьд амьтанд төмрөөр үүр засдаг ухаан хэзээнээс гарвалтай талаар тодруулж, үүх түүхийг нь сөхсөн юм. Энэ асуудал 2000 оны эхнээс яригдсан ч ажил хэрэг болсон нь гэвэл БОАЖ-ын сайд асан одоо бол Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж буй Л.Гансүх 2010 онд АНЭУ-ын Абу Дабигийн Байгаль орчны агентлагийн дарга ноён Мажийд Аль Мансуурийн урилгаар тус улсад айлчлах үедээ махчин шувууг хамгаалах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар эхэлсэн юм байна. Харамсалтай нь, таван жилийн хугацаатай хэрэгжих уг төслийг манай талаас хариуцсан хүмүүс иймэрхүү байдлаар гүйцэтгэсэн бөгөөд тоо толгойг нь өсгөж, алсдаа үнэ хүргэн зарна гээд байгаа өнөөх шонхрууд нь үүрэндээ өндөглөлөө гэхэд өнөөх нь хагарч ангаахай болох, цаашлаад шонхор болно гэсэн найдвар тун бага тухай дуулгалаа.
Ямартай ч энэ төслийг анхнаас нь гардан гүйцэтгэсэн хүмүүс эл хөтөлбөрийг тун ч үр дүнтэй болно хэмээн танилцуулж байсан юм билээ. Тодруулбал, "Шонхор шувууны үүрийг дахин боловсруулсан ган торхоор хийсэн бөгөөд материалаа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг жимсний шүүс үйлдвэрлэгч компаниудаас худалдан авсан. Үүрийг хийхдээ гурван мм-ийн зузаантай металл хуудсаар торхны амсрыг эмжин бүслүүрдэж голд нь 50x28 см-ийн хэмжээтэй нүхлэхдээ шувуу орж гарахад далавчийг нь гэмтээхгүйн тулд хурц ирмэгийг нь мөлийлгөсөн. Үүрний орой дээр гурван ширхэг металлыг титэм хэлбэрээр бэхэлсэн ба энэ нь cap шувуу зэрэг үүрэн дотор бус орой дээр нь үүрээ засдаг шувуудад зориулсан тоноглол.
Өөрөөр хэлбэл, үүр салхинд хийсч унахаас сэргийлэн титмийг салхины хаалт маягаар босгосон" гэж ирээд тайлбарласан байгаа юм. Үүнийг харвал манай эрдэмтэн судлаачид шонхор шувуунд үүр засах асуудлыг тун нарийн боловсруулж аюулгүй байх тооцоо судалгааг нь чамбай гаргасан байгаа биз. Даанч төмрөөр хийчихсэн л болохоос. Тухайн үед буюу 2010 оны үед арабуудад шонхор шувууг үнэ хүргэн хууль бусаар зарсан гэх хэл аманд орооцолдоод амжсан Л.Гансүх зөвлөх ч бас энэ асуудалд тун их ач холбогдол өгч байж. Тодруулбал, тэрбээр энэ хөтөлбөр хэрэгжих таван жилийн хугацаанд, дөрвөөс наймдугаар сард тогтмол дөрвөн баг гарч ажиллан дээрх 5000 үүрийг байнга эргэж тойрч байхыг үүрэгджээ. Мөн үүрэнд байрлуулсан тусгай камераар шонхруудыг харж, мэрэгч амьтдаар яаж хооллодог болохыг судлах тусгай даалгавар хүртэл өгсөн гээд тоочоод байвал сонирхолтой мэдээлэл байна. Хамгийн сонирхолтой нь арабуудын ивээлд багтсан шонхруудыг нэг талаар азгүй нөгөө азтай гэж болохоор байгаа юм.
Учир нь ширэм мэтийн ган үүрэндээ үр төлөө гаргана гэж тооцвол энэ амьтны тоо толгой нэмэгдэх бус хорогдох магадлал өндөр. Харин 2.4 сая ам.доллар буюу 3.3 тэрбум төгрөгийг 5000 үүрэнд хуваагаад нэг үүр нь ойролцоогоор 660 мянган төгрөгийн өртгөөр босч буйг онцолбол тун ч азтай, үндэсний бахархалт хэмээн өргөмжлөхөөс аргагүй хэмээж болохоор. Учир нь шонхруудад зориулсан үүрний үүд хаалга нь гөлгөр, тусгай хяналтын камертай гээд манай гэр хорооллын иргэдээс ч илүү орчинд амьдраад байгаа юмдаа.
Эх сурвалж: www.olloo.mn
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.5.206.196
Хаан байдаг
Reply202.5.206.196
Үолш
Reply