“Тод магнай”-н шинэ дугаар худалдаанд гарлаа


Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр болох шинэ жил хаяанд ирлээ. Хүйтэн өвлийн тэсгим жавар хацар жиндээн тэсвэр алдуулах нь олонтаа ч хойморт дүнхийх ганган гацуур, баярын ширээнээ зэхсэн оргилуун дарс, бялуу, цагаан сахалт өвлийн өвгөн, хайр татам энхрий охидын дэгжин гоёл үргээж орхидог гэлтэй. Ийнхүү хүйтэн жаврыг үргээн шинэ он хаалга тогшиж байна. Хүн бүр л энэ оны ололт амжилтаа дүгнэн, ирэх жилийг хамгийн сайн сайхнаар бэлгэшээн төлөвлөдөг билээ. Ийм л торгон өдрүүд ар араасаа үргэлжлэх мөчид “Тод магнай” сэтгүүлийн хамт олон шинэхэн дугаараа уншигч олондоо өргөн барьж байна. Сэтгүүлийн хамт олны хувьд 2012 он амжилт бүтээл, олз омгоор дүүрэн жил байсныг тэд онцлоод 37 дахь дугаараа талархлын үгстэйгээ хамтатган Монгол орны дөрвөн зүг, найман зовхист илгээжээ. Энэ удаад “Тод магнай”-н хойморноо Монгол улсын Манлай уяач Ц.Доржсүрэн тухалсан ажээ. Алдарт Даян түмний хээрийн эзэн Манлай “ Миний хээрийн амжилтыг эвдэх адуу дахин төрөхгүй” хэмээн дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлсэн байна. Улаанбаатар хотын унаган хүүгийн бага нас Чингэлтэй, Долоон буудал хавиар өнгөрсөн гэдэг. Үеийнхээ хөвгүүдийн адилаар лааз өшиглөж, хөлбөмбөг, гүйлтээр хичээллэдэг байсан жаалхүүгийн сэтгэлд адуу өөрийн эрхгүй л дотно санагдана. Тиймдээ сурагчдын амралт эхлэв үү үгүй юу адуу руугаа “алга болж” өгнө. Үүнээсээ болоод үе үе багш нартаа зэмлүүлэх ч хэзээ ч шантарч байсангүй. Улмаар наймдугаар ангиа төгсөөд мал дээр гарснаар ирээдүйн Манлайн амжилтын гараа эхэлж байсан юм билээ. Энэ мэт олныг өгүүлж болох ч уншигч танаа үлдээж байна. Нэгэн цагт хурдаараа гайхагддаг байсан Партизаны уяачид Манлайтай хамтран адуугаа сайжруулахаар ханцуй шамлан ажилдаа ороод байгаа сонинг ч бас дуулгана билээ.
Энэ удаад “Тод магнай”-н “гал тогоо” зочдын хөлд дараатай өнжсөн байх ажээ. “Ажнай шарга” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Д.Жаргалсайхан “Тод хээр”-ийнхээ тухай сонирхолтой ярилцлага өрнүүлсэн бол “Урлаг соёл”, “Монгол бардамнал” сонирхолтой зочдын содон яриагаар үргэлжилсэн байна. Мэдээж байнга л шинэ сонин мэдээ дуулгаж байдаг “Урт чих”-ийг орхиж бас боломгүй юм. Энэ мэт будаг нь ханхалсан шинэ дугаар уншигчдын хүртээл боллоо.
“Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаарыг “Интер” , “Номин” их дэлгүүрийн салбарууд, “Билэг” их дэлгүүрийн номын дэлгүүрүүдээр худалдаалж байна. Мөн 9408-2992, 9406-2992 дугаарт холбогдон авч болох ажээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна