“Тод магнай”-н таамаг биелэв


Тусгаар тогтнол, түүх соёлоо
Туурайт хүлгийнхээ зоон дээр тунхагласан
Эзэн Богд Чингис хааныхаа гал голомтыг
Энэ цагт бадрааж, Монгол наадмын сүлд хийморь болсон... уяачдын шинэ жилийн цэнгүүн арванхоёрдугаар сарын 16-нд Улаанбаатар ресторанд боллоо. 16 цагт эхэлсэн цэнгүүнд ММСУХ-ны тэргүүн Шадар М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын удирдлагууд, Монгол улсны Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, С.Ганхуяг, Ц.Дуламсүрэн, Ц.Хэнмэдэх, Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар, Л.Цандэлэг, Монгол улсын Манлай уяач Б.Бат-Өлзий, Д.Одгэрэл, Х.Бат-Эрдэнэ, Ч.Улаан,Ц.Цэнгэл, А.Батсүх, Монгол улсын Алдарт уяач Б.Отгоннасан, аймгийн Алдарт уяач Г.Тэмүүлэн нарын эрхмүүд, унаач хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн хүрэлцэн ирсэн юм. Цэнгүүний хөтлөгчийн албанд МУСГЗ нэвтрүүлэгч Д.Цоодол, С.Чимгээ нар томилогджээ. Тус баярын оргил хэсэг нь ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн шийдвэрээр тодруулдаг Монгол улсын манлай есөн уяач, Монгол улсын манлай есөн унаач хүүхэд, Монгол улсын манлай есөн азарга, Монгол улсын манлай есөн их морьд номинацийн эздийг тодруулах торгон агшин байлаа.
Үүнд Монгол улсын манлай есөн уяачаар:
1. Монгол улсын Манлай уяач Б. Бат-Өлзий 34 оноогоор тэргүүллээ. 2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү, 10 айраг хүртсэн амжилтаараа ийнхүү нэгдүгээрт жагслаа.
2. Аймгийн Алдарт уяач Т.Ихбаяр энэ оны Манлай 9 уяачийн хоёрдугаарт 29 оноогоор жагсчээ. Тэрээр өнөө жил 3 түрүү, 8 айраг хүртжээ.
3. Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуяг нэг түрүү, таван айргаар оны манлай уяачаар тодорлоо.
4. Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батзориг 2 түрүү, 4 айргийн амжилтаараа "айрагдлаа".
5. Монгол улсын Манлай уяач Д.Одгэрэл 2012 он гарсаар улс бүсийн наадмаас 4 түрүү, нэг айргийн амжилтаараа оны манлайлагчдын нэгд багтжээ.
6. Монгол улсын Алдарт уяач Б.Отгоннасан 2 түрүү, 4 айргаар манлай 9 уяачийн зургаадугаарт эрэмбэлэгджээ.
7. Нийслэлийн Алдарт уяач Ц. Цэнд-Аюуш буюу олны нэрлэж заншсанаар “дааган” Цэндээ 17 оноогоор удаалжээ. Тэрээр улс бүсийн наадмаас 1 түрүү, 5 айргийн амжилт үзүүлж, 2012 оныг үдэж байна.
8. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, залуу уяач Э.Дашчийрэв улс, бүсийн наадмын нэг түрүү, дөрвөн айргийн амжилтаараа наймд эрэмбэлэгдлээ.
9. Төв аймгийн Сэргэлэн уугуул, Монгол улсын Манлай уяач А.Батсүх 15 оноогоор оны манлай уяачдын есдүгээрт эрэмбэлэгдлээ. Тэрээр луу жил гарсаар улс, бүсийн наадмаас 2 түрүү, 4 айраг авсан амжилтаараа ийнхүү шилдгүүдийн нэг боллоо.




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна