“Хонгорын хурд” шилдгүүдээ урамшууллаа


Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ жил бүрийн эцэст тухайн оныхоо амжилт бүтээлийг дүгнэн, ирэх жилийнхээ зорилтыг дэвшүүлдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалт зөвлөгөөн, 2012 оны 12-р сарын 08-нд Баянхонгор суманд зохион байгуулагдлаа. Уулзалтанд 20 салбар холбооны тэргүүн, аймгийн 19 сумын уяачид, шилдэг унаач хүүхдүүд гээд нийт 200 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд уулзалт зөвлөгөөний үеэр Монголын үндэсний хурдан морин уралдааны эргэн тойронд болж байгаа үйл явдлын талаар танилцуулахаас гадна, цаашид аймаг, суманд хурдан морины уралдааныг хэрхэн яаж зохион байгуулах, хөгжүүлэх талаар зөвлөлдсөн юм. Түүнчлэн бүтэн жилийн ажлаа дүгнэн, цаг үеийн мэдээлэлтэй танилцсан хонгор нутгийн хурдан морины зүтгэлтнүүд үдэш нь шинэ жилийн баярын цэнгүүнээ хийж, оны шилдгүүдээ тодруулсан билээ.
Баян-Өлгий аймагт зохиогдсон баруун бүсийн даншиг наадамд хээр шүдлэнгээ түрүүлгэсэн Баацагаан сумын уугуул А.Батжаргал “Баянхонгор аймгийн шилдгийн шилдэг уяач”-аар шалгарсан бол, шилдэг уяачаар мөн сумын уугуул А.Дагвасамбуу шалгарлаа. Түүний уясан хурдан хүлгэд 2012 оны наадмуудад одтой сайхан уралдсан бөгөөд хээр азарга нь АХ-ын 91 жилийн ой, Баянхонгор аймгийн 71 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдэж, “Номгон хайрханы хурд-2012” хаврын уралдаанд айргийн гуравт, говийн бүсийн “Их Богдын Хурд-2012” болон төвийн бүсийн “Дааган дэлийн хурд-2012” хаврын уралдаануудад түрүүлж, Жаргалант сум байгуулагдсаны 70 жилийн ой хангайн бүсийн уралдаанд айргийн гуравт тус тус хурдалжээ.
Оны шилдэг уяачдын нэгээр аймгийн баяр наадам, говийн бүсийн “Их Богдын Хурд-2012” хаврын уралдаан, хангайн бүсийн “Молор эрдэнийн хурд-2012” уралдаануудад хонгор морио түрүүлгэж, аймгийн наадам, "Номгон хайрханы хурд-2012", “Хүрэн бэлчирийн хурд-2012”, "Их богдын хурд-2012" уралдаануудад хүрэн азаргаа айрагдуулан, Жаргалант сумын ойд алаг соёолонгоо аман хүзүүнд хурдлуулсан Ч.Ганзориг шалгарлаа.
Түүнчлэн бор азаргаараа одтой сайхан наадан, аймаг сумын наадмаас гурван түрүү, нэг айраг хүртсэн Баян-Овоо сумын харьяат Д.Жаргалсайхан, нэг түрүү, таван айраг хүртсэн Баянлиг сумын харьяат М.Энх-Ирээдүй нар оны шилдэг уяачдын нэгээр шалгарсан юм.
Харин аймгийн төвийн бүсийн шилдэг уяачаар Баацагаан сумын харьяат С.Энхтөр шалгарлаа. Түүний бор соёолон аймгийн наадамд түрүүлж, “Их богдын хурд-2012” хаврын уралдаанд аман хүзүүдэн, “Хүрэн бэлчирийн хурд-2012”-т айргийн гуравт хурдалсан бол хул азарга нь Баянговь сум байгуулагдсаны 70 жилийн ой болон говийн бүсийн уралдаанд түрүүлж, хээр даага нь “Эрдэнэ мандал хайрханы хурд-2012 доод гурван насны хаврын уралдаанд түрүүлж, хонгор халзан даага нь айргийн дөрөвт тус тус хурдалсан юм.
Хангайн бүсийн шилдэг уяачаар Хүрээмарал сумын харьяат Ч.Онолбаатар тодорчээ. Шилдэг уяачийн бор морь “Хүрэн бэлчирийн хурд-2012” уралдаанд айргийн гуравт хурдалж , хүрэн азарга нь аман хүзүүдсэн юм. Мөн Жаргалант сум байгуулагдсаны 70 жил болон хангайн бүсийн уралдаанд мөн бор морь нь айргийн дөрөвт, хонгор даага нь төвийн бүсийн "Буянтын хурд-2012" уралдаанд түрүү магнайд тус тус хурдалсан билээ.
Шилдэг уяачдаас гадна шилдэг унаач хүүхдүүдийг сум тус бүрээс шалгаруулсан бөгөөд шилдэг салбараар Б.Чулуундорж тэргүүнтэй Бөмбөгөр сумын “ДААГАН ДЭЛИЙН ХУРД” холбоо шалгарч, орчин үеийн гарааны иж бүрэн төхөөрөмжөөр шагнуулсан бол Ц.Саранбаатар ахлагчтай Баацагаан сумын "Талын хүлэг" гал уяа аймгийн шилдэг гал уяагаар тодорлоо. Ийнхүү хамт бусдаасаа амжилтаараа илүүрхсэн хийморилог эрхмүүд нэгэн үдшийг сэтгэл хангалуун үдсэн бөгөөд 2013 ондоо илүү ихийг бүтээж, хонгор нутгийнхаа нэрийг дуурсгахыг ерөөснөөр цэнгүүн өндөрлөсөн юм.
Тэмдэглэсэн: А.Мөнх-Эрдэнэ







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна