Хатагины буянтай буурал уяач


Хуучнаар Сэцэн хан аймгийн Хатагин гурван хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумаас олон сайн уяачид төрөн гарсны нэг нь Матадын Чадраа буюу эдүгээ 80 насны босгыг даваад байгаа Монгол улсын Алдарт уяач Г.Чадраа гуай билээ.
Г.Чадраа Алдарт нь унаган Хатагин овгийн хүн бөгөөд багаасаа бусдын л адил мал маллаж олуулаа бужигнаж өсчээ. 16 настайгаасаа хурдан морь уяж, өөрт нь итгэсэн нутгийн өвгөдийн захиасыг биелүүлэн хурдан адуу цуглуулах эрэлд гарч, Хэнтийн Мөрөн сумаас ул нь цоорсон яндан гүү тугалтай үнээгээр авсан. Бас Сүхбаатарын Эрдэнэцагаанаас хулгана яртай хүрэн байдсыг унаж яваа мориороо сольж авсан гээд хэл аманд өртөн, хэрэгт орох шахан байж их адал явдалтайгаар хэдэн адуутай болжээ. Эрхэм уяачийн маань хөдөлмөр талаар болсонгүй одоо түүний унаган хурц хүлгүүд сумын болон аймгийнхаа баяр наадамд байнга түрүүлж, айрагдахаас гадна улсын наадамд гэхэд л яг энэ хүний унаган гурван адуу айрагдаад байна. Анхных нь өөрийн ах Д.Төмөр-Очирынхоо хүргэн Д.Пүрэвсүрэнд 1998 онд нэг хул хязаалан бэлгэнд өгч явуулсан нь тэр жилээ улсын наадамд наймаар хурдалжээ. Дараа жил нь буюу 1999 онд хүргэн, дүү хоёр нь ахыгаа урьж бэлгэнд өгсөн хул соёолонгоо уяж, улсын наадамд өгөхийг хүссэнд мань хүн нутгаасаа нэг даага, азарга хоёртой хүрэлцэн очиж Буянт-Ухаагийн дэнж дээр сайхан наадаж төрийн наадмын өм нээгдэн хул соёолон нь айргийн дөрөвт хурдаллаа. Удаах нь одоогийн МУ-ын Манлай уяач Б.Бат-Өлзий буюу Дугараа 2002 оны хавар очиж адууны наймаа хийнгээ Г.Чадраа гуайн хөгшин цагаан гүүний бор загал үрээг ихэд сонирхсонд өвгөн уяач “дүү энэ үрээг бэлгэнд ав” гэж гэнэ. Манлай ч бөөн хөөр загал үрээгээ дараа жил нь буюу хязааланд нь 2003 онд Ардын Хувьсгалын 82 жилийн Үндэсний их баяр наадамд айргийн тавд хурдлуулж магнай тэнийх нь тэрээ... Хамгийн сүүлд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат морины засал хатгуурт гаршсан олноо Арал хэмээгддэг Чулуунбаатар нэг хавар очиж Дорнодын Оршихын хурдан хүрэн азаргыг хатгаж өгөөд буцахдаа өвгөн уяачийнхаар тухлаад, нэг бор халзан даага бэлгэнд авсан нь 2006 онд Их Монголын тулгар төр байгуулагдсны түүхт 800 жилийн ойн Үндэсний баяр наадамд айргийн таваар хурдалж, Хатагины буурал уяач бэлгэнд өгсөн хурдан буянгууд төрийн наадмаас айраг хүртэж өгөөмөр сэтгэл, адууных нь сайныг харуулсан нэгэн бахархалт үйл явдал болжээ.
Хурдан адуу бий болгох үйл хэргийн араас насаараа зүтгээд зогссонгүй буурал уяач маань өөрийн сурснаа залуу хойч үеийн уяачдаа гарын авлага болгон хэвлүүлж нутгийн эрдэмтэн дүү, нэрт дуун хөрвүүлэгч Го.Акимаараа хянуулаад хэвлүүлчихсэн, гэрийнхээ хойморт үр ач зээ нарынхаа дунд суучихаад “ Хурдан морь уяхад юу эс үзэх вэ, олныг ч хоцроолоо, олныг ч түрүүлүүллээ, ус гаталж ухаан сууна, уул давж ухаан сэргэдэг гэдэг шүү дээ, гадны адууны нэр өсөж монгол адууны нэр хүнд буурах хандлага нэг хэсэг байлаа, одоо адууныхаа уяаг уртасгаж, туурыг нь засах хэрэгтэй байна “ гээд хүд хүд инээсэн юм.
Б.Батсайхан


4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.161.68
Үнэхээр хөдөлмөрөөч мундаг өвөө байсан даа
Reply66.181.160.38
Миний өвөө ийм л бахархмаар мундаг хүн байсан үргэлж л таниараа бахархаж явдаг шүү
Reply66.181.161.102
Taniaraa baharhaj bna
Reply64.119.18.52
Aguu mundag hodolmorch baharhal shvv ta mini
Reply