МЭНДЧИЛГЭЭ


Эрхэм хүндэт азай буурлууд, энхрий бяцхан үрс, хүүхэд залуучууд, Өмнийн цэнхэр говь нутгийн хөдөлмөрч ард иргэд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Та бүхэндээ 17-р жарны “Тийн ялагч” хэмээх Усан Могой жилийн амар амгаланг эрэхийн ялдамд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил төрөл тань өөдрөг байхын ерөөл дэвшүүлж мэндчилье.
Түүхийн шаргал хуудас ээлжлэн эргэсээр удахгүй Могой жилтэйгээ бид золгох гэж байна. Бас Өмнөговьчууд бидний хамтын түүх болсон Луу жил улиран одож байна. Өнгөрсөн Луу жилд тохиосон ололт амжилт бүхэн говь нутгийн ард олон та бүхний бүтээж, хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт зүйлс билээ. Өмнөговь аймгийн хувьд өнгөрч буй жилд цаг агаарын тааламжтай нөхцөл, малчдын хүч хөдөлмөрийн шимээр мал сүрэн таван төрөл дээрээ өсч 1,4 сая толгой мал тоолуулсан амжилтаар шинэ оноо угтаж байна. Мөн говь нутгийн бахархал болсон тэмээн сүргээ 97 мянгад хүргэж Монгол улсдаа тэргүүн байр эзэллээ. Улиран одож буй Усан луу жилд Өмнөговьчууд аймаг, орон нутгийнхаа нэрийг сайнаар гаргаж олон олон шинэ бүтээн байгуулалтууд өрнөлөө. Тухайлбал Өмнөговь аймаг маань төвийн эрчим хүчний системд холбогдож ард иргэдийг цахилгааны бэрхшээлээс гаргаж, Улаанбаатар хот болон Гурвантэс сум хүрэх засмал замын эхлэл тавьсан, Монгол улсын түүхэнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 175 хүүхдийн цэцэрлэг барьсан анхны аймаг болсон, эмч багш нарыг орон сууцаар хангасан, ард иргэддээ “Нутгийн хишиг” хөтөлбөрийн 500 мянган төгрөгийг олгож дууссан, УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Өмнөговь аймгаас хоёр сайд төрөн гарсан гээд олон олон үйл явдлууд тохиож говь нутгийн түүхэнд олон шинэ хуудсыг нэмсэн билээ. Луу жилд Бидний эхлүүлсэн ажлууд ирэх дөрвөн жилдээ үргэлжлэн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг олон салбарт томоохон зорилтууд бодит ажил болон үргэлжлэх болно.
Мэргэд чуулж оюуны тэнгэрлэг хүч чадал оршсон, бүтээн босгох, хөгжин дэвжихийн эрмэлзлэл хүн бүхний сэтгэлийн галыг бадраасан, аз жаргалтай үйлс ундарсан шинэ Өмнөговь болж хөгжин цэцэглэнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Удахгүй гарах гэж буй Усан могой жил Өмнөговьчуудын маань амьдралд өөдрөг өнгө нэмсэн жил байна гэдэгт итгэж байна. Байгаль дэлхий ээлээ хайрлаж хур бороогоо хайрлаж малчид, хөдөлмөрчдийн минь буян заяаг түшинэ гэж итгэж байна.
Өнгөрсөн дөрвөн жилд бидний хийсэн бүтээснийг үнэлэн орон нутгийн ард иргэдийн итгэлийг даалгах, говь нутгаа хөгжүүлэх эрхэм хүндтэй үүргийг дахин оноосонд бид талархалтай байна. Хэзээнээс ухаалаг мэргэнээрээ алдартай, уужим тэнүүн говийн ард иргэд та бүхэн маань эхлүүлсэн хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтандаа идэвхитэй оролцож, үр хүүхэд хойч ирээдүйнхээ төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.
Ирж буй Усан могой жилдээ говьчууд бид хамтдаа нутгийнхаа хөгжлийн төлөө урагш тэмүүлж зүтгэе. Өмнөговьчууд саар бүхнээсээ ангижирч сайн бүхэн рүү тэмүүлсэн жил болох болтугай.Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж, ерөөл буяны тэнгэртээ цацал сүүгээ өргөн, ертөнцийн хамгийн эрхэм дээд цэнгэлийг эдлэн, айл хотол, ахан дүүсээрээ элбэг баян жарган суухын билиг орших болтугай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна