Төрийн наадмыг гурван үеэрээ чимэгсэд


М.Данзанням
/1926-1993/
Маршал Х.Чойбалсангаас “Мянгат малчин”-ы тэмдэг, зандан хувингийн хамт гардан авч байсан Улсын сайн малчин Г.Мөнх гуай 1926 оны бар жилийн зуны дунд сарын шинийн наймны нохой өдөр голомт залгах нуган үртэй болов. Тухайн үеийн Цэцэн хан аймгийн Боржигин Цэцэн Вангийн хошууны, Ловон отог, одоогийн Төв аймгийн Баянцагаан сумын гуравдугаар багийн Гурван түрүүний Хар Овоо хэмээх газар нутаглаж байсан Г.Мөнх гуай гүү барих өдөр мэндэлсэн ууган хүүгээ “адууны дэргэд унаатай яваарай” хэмээн эмээлээр мялаасан гэдэг. Тэр хүү бол хожмын Монгол улсын Манлай уяач М.Данзанням бөлгөө. Манлай уяачийн бага нас тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил малын захад шилбүүр барин өнгөрсөн бөгөөд эрийн цээнд хүрсэн хойноо сумынхаа нэгдэлд адуучнаар орж тэнхээт хүлгийн нуруун дээр амьдралаа өнгөрөөсөн билээ. Хэзээнээсээ малд нүдтэй адуунд эрэмгий тэрээр сумынхаа аварга малчнаар тодорч явсан удаатай. М.Данзанням сайн адуучнаас шаггүй уяач байв. Тэрээр адууныхаа цусыг сэлбэж, удам угшлыг нь сайжруулах тал дээр анхаарч Хэнтийн Галшарын “монхор” хэмээх Халтар, “Гожигдой” хэмээх Лувсанцэнд зэрэг хүмүүсээс нэлээд хэдэн тооны адуу авч байсан гэдэг. Мөн түүнчлэн 1960-аад оны эхээр сумынхаа нэртэй уяач Батбуянгийн цуут хонгор азарганых нь төл хөх цавьдар үрээнийх нь үр хээр азаргыг авч байжээ. “Долоон үеийн хурдан адууны угшил нийлж байж юм болно” хэмээн үздэг байсан Манлай уяачийн онол ёсоор болж өдгөө хээр азарганых нь үр төл адууных нь гол цөм болж байна. М.Данзанням уяач үг дуу цөөнтэй, ёстой нөгөө долоо хэмжиж нэг огтолдог нэгэн байсан хэмээн нутаг нугийнхан нь хуучилдаг. Ууган хүү, Тод манлай уяач Д.Даваахүү аавынхаа тухай “Манай ажаа адууны агуу увдистай хүн байсан. Ямар ч адуу ажааг өшиглөнө, тангарна гэж байхгүй. Хойноос нь очоод бөгсийг нь илээд гартаа оруулчихдагсан. Түүнчлэн адууг үнэн сэтгэлээсээ хайрладаг. Ямарсайндаа түрүүлж айрагдаад ирсэн адууныхаа толгойд хадаг уядаггүй. Ядарч байгаа амьтанд нэрмээс болоод яахав. Зүүмээр байгаа бол хүзүүнд нь уя” гэдэгсэн хэмээн хуучилсан юм.
Анхны Манлай уяачдын нэг Д.Данзаннямын уяж хурдлуулсан олон сайхан хурдан буян аймаг, сумын болгон төрийн их наадмуудад түрүүлж айрагдаж байсан. Тэдгээрийн нэг нь монголын хурдан морины түүхэнд дөрвөн түрүү, нэг айргийн амжилтаараа тод үсгээр бичигддэг алдарт “Ажнай”хүрэн азарга нь юм. 1980, 1986, 1988, 1989 оны төрийн их баяр наадамд түрүүлж,1985 оны наадамд айрагдсан “Ажнай” хэмээх хүрэн азаргыг хөшөө болгон мөнхжүүлэх буянт үйлсийг Манлай уяачийн үр хүүхэд, ач зээ нар нь санхүүжүүлж буй. Монгол ёс заншлын салшгүй нэг болсон уламжлалт үндэсний эрийн гурван наадмын нэг морин спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1988 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртээсэн бөгөөд 2002 оны 12-р сарын 18-нд улсын баяр наадмын зургаан түрүү, 10 айргийнх нь амжилтыг үндэслэн МУ-ын Манлай уяач цолыг нэхэн олгосон билээ. Тэрээр мөн БХТН-н хүндэт тэмдгээр шагнагдаж байжээ.
XX зууны Манлай уяач Д.Даваахүү
20-р зууны манлай уяач аавынхаа мянгат малчин алдрыг угааж мэндэлсэн хүү нь юм. 1950 оны бар жилд М.Данзанням гуай мянгат малчин цолыг хүртсэн бөгөөд сар шинийн өмнөхөн ирээдүйн Тод манлай хүү нь мэндэлжээ. Уяач эцгийн ууган хүү таван настайгаасаа л хурдан хүлгийн нуруун дээр дарцаглах болж. 1955 оны Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадамд ганзгаараа даруулсан бяцхан бор хүү гарааны зурхай хөдөлсөн нь Д.Даваахүү байлаа. Анхны наадамдаа их насны морь гуравт дахиулан айрагдуулж, “шаггүй эр юм” хэмээн хөгшчүүдэд өхөөрдүүлж байснаа тэрээр одоо ч дурсан ярих дуртай. Нэгэн үе М.Данзанням гуайн адуу 400-д хүрч хүн бүл дутагдах болсон тул хүүгээ дөрөвдүгээр ангиас нь сургуулиас гаргаж, цэрэгт явтал нь туслахаар дагуулжээ. Хүний сурсан эрдэм хаана ч хэрэг нь гардаг хойно. Цэрэгт байхдаа морь уяж бас ч үгүй дөрөвт дахиулан айрагдуулж байсан гэдэг.
1977 оны зун айлчилсан зочид анагаахад орохоор санаархаж байсан Д.Даваахүүгийн амьдралыг өөрчилж нэг мөсөн морьтой холбож орхисон юм. Өөрөөр хэлбэл М.Данзанням гуай өөрт нь ирсэн “морин тойруулгын уяачаар ажиллана уу” гэсэн хүсэлтээс татгалзаж, оронд нь хүүгээ явуулахаар болжээ. Ингэж 20-р зууны Манлай уяачийн зам шулуудсан юм. 1977 оны намар ажлаа авсан Д.Даваахүү дараа жилийнх нь улсын баяр наадамд зургаан насны 12 хүлэг сойж, нэг түрүү хоёр айраг хүртэх нь тэр. Түүний уясан Зандан хүрэн морь нь түрүүлж, хээр морь соёолон хоёр нь аман хүзүүнд хурдалж өөр бусад дөрвөн адуу 10-ын дотор давхижээ. Өөрөөр хэлбэл уясан хүлгэдийнх нь 50-иас дээш хувь нь амжилт үзүүлэв. Ийнхүү амжилтаар дүүрэн эхэлсэн гараа нь 1980 оны наадмаар оргилдоо хүрсэн бөгөөд тэр жил Д.Даваахүү дээд гурван насыг түрүүлгэж монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэн болсон юм. Түүнээс хойш Д.Даваахүү уяачийн нэр дээр цоллогдсон хурдан хүлгэдийн тоо санаанаас хальж, олон олон шинэ амжилт түүнд харъяалагдах болсон.
Сүүлийн 30 гаруй жил хурдан хүлгийн хийморьт сүслэн яваа Д.Даваахүү МУ-ын Тод манлай уяач, Гавьяат малчин гээд уяачийн авч болох бүх л шагналын эзэн болж 20-р зууны Манлай уяачаар нэрлэгдсэн билээ.
Хадаа аваргыг командалж явсан цэргийн заан
Тод манлайг шаггүй бөх байсан гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Багаасаа адуу малтай ноцолдож бие нь задарсан бор хүү 1968 онд цэрэгт татагдаж, байлдааны гавьяаны улаан тугийн одонт барилгын цэргийн 030 дугаар ангид алба хаах болжээ. Удалгүй шинэ цэргийн крантины барилдаанд 700 цэргээс үзүүрлэж наадмаар ангиа төлөөлөн зодоглох эрхтэй болов. Тэр наадамдаа шөвгөрч, улмаар “Алдар” нийгэмлэгт шилжин ирж нэгэн цагт Монгол наадмын торгон дэвжээг эзэгнэж, ард түний хүндлэл хүлээж явсан Хадаа аваргын тасгийн дарга нь болжээ. Аварга бөхийн холбогдолтой мэддэг чаддаг мэхээ даргадаа зааж, харин тасгийн дарга нь түүнд анхны зодог шуудаг, өмсгөлийг нь урласан гэдэг. Хадаа аваргаас гадна улсын заан Амартүвшин, улсын начин Цэрэнчимэд болон Сумъяа, Нансал, Пүрэвсүрэн, Нанжид, Тогоо нарын аймгийн арслангууд, МУГТ О.Энхтайван /чөлөөт бөхийн/ гэх мэт бөхчүүдтэй ана мана үзэлцэж, цэргийн заан цолтойгор халагджээ. Түүнээс хойш аймгийнхаа спартакиадад гурван удаа түрүүлж, 1973 онд аймгийн арслан цолыг хүртсэн байна. Улсын цолны болзол угтсан залуухан арслан амжилттай сайхан барилдаж 1972 оны нэгдүгээр сард Хөдөлмөр нийгэмлэгт болсон нэг барилдаан дээр ёстой шуугиулж билээ хэмээн тэр үеийн бөхчүүд ярьдаг. Шөвгийн дөрөвт улсын арслан Мөнгөн, улсын начин Сэрээтэр, Шижээ, аймгийн арслан Д.Даваахүү нар үлдэж шатарчилж барилдсаар Тод манлай түрүүлсэн удаатай. Хоршоололд болсон бас нэг томоохон барилдаанд Цэрэндаш начинтай үзүүр түрүүнд үлдэж байсан хэмээдэг. Улсын наадамд ганц удаа зодоглосон бөгөөд АХ-ын 55 жилийн ойн их баяр наадмын гурвын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат Баатаржавтай барилдаж, багагүй будлиантсаны эцэст Баатаржавын талд шийдэгдсэн. Энэхүү барилдааны талаар одоо хэр нь “уг нь Даваахүү давсан юм шүү дээ”гэх яриа хөвөрч байдаг. Түүнээс гадна энэ цагийн Тод манлай Д.Даваахүү Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит барилдааны Дундговь,Дорноговь, Дорнод, Сэлэнгэ, Дарханы аваргаар тодорч, Төв аймагт болсон барилдаанд Ж.Мөнхбат аваргатай хоёр ч удаа үзүүр түрүүнд үлдсэн удаатай. Ийнхүү их аваргатай үзүүр түрүүнд үлдэж явсан түүнийг үеийнхэн нь улсын начны энтэй бөх хэмээдэг байсан гэдэг.
Сайн бөхөөс гадна тэрээр бас шаггүй харваач байсан гэдэг. Нэг хэсэг шагайн харваагаар хичээллэж халхын цуут харваачидтай цэц булаалдаж явсан нь Тод манлайн сайхан дурсамжуудын нэг. Ийнхүү эрийг гурван наадмаар эн тэнцүү оролдож явсан Тод манлайн хүү Д.Баянбат дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж сүүлийн үед хурдан морь уяж сойх болсон бөгөөд түүний нэртэй хурдан хүлгэд нь 2003 оны Дүнжингаравын хурд болон Сэлэнгийн хурд-2010 бүсийн ?ралдаануудад тус тус айрагдаад байна.
Манлайн түрлэгтэй амжилтыг Тод манлай хүү нь буухиалсан шиг Д.Баянбатыг өвгөдийнхөө шийрийг хатаах шаггүй уяач болно хэмээн морины?он найдлага тавьж буй.






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна