Галшар удмын адуу


Өнгөрсөн зууны үед Сэцэн хан аймгийн нутагт “Хан адуу”-наас үүсэлтэй хурдны угшлууд буй болон тодроод төдийлөн тогтворжиж чадаагүйг бид өмнөх дугаарууддаа хүргэсэн.
“Хан адуу”-г бүрэлдэхтэй зэргэцэн зэргэлдээ хошууны Хардэл засгийнхан ч хурдан морь уяхад анхаарах болжээ. Даншигийн наадмын цуваанаас харахад 1832 оны Түшээт хан аймгийн наадамд Хардэл бэйсийн морьд анх удаа уралдсан тухай тэмдэглэсэн байдаг. Энэ нь Галшар нутгаас наадамд уралдсан морьдын тухай хамгийн анхны баттай баримт юм.
Дээрхийн сүргийн хүрэн зандан их насанд түрүүлсэн нэгэн уралдаанд Хардэл бэйсийн саарал морь 129-д, халиун соёолон нь 31-д, хээр хязаалан нь 10-т, хар хязаалан нь 15-д, халиун хязаалан нь 31-д тус тус давхижээ. Түүнээс 12 жилийн дараа буюу 1844 онд Хардэл засгийн соёолон Даншигийн наадамд аман хүзүүлсэн байдаг. Яг тэр жил ертөнцөд мэндэлсэн агь Пүрэвжав өөрийн бүхий л амьдралыг хурдан удмын адуу буй болгох, өсгөн үржүүлэх, уях сойх их үйлст зориулсан бөгөөд түүний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд “Галшар” гэдэг хурдан удмын адуу буй болсон юм.
Хардэл бэйс М.Пүрэвжавыг ХХ зууны сүүлч ХХI зууны эхэн үеийн Монголын гүн ухааны сэтгэлгээний нэртэй төлөөлөгч, төр нийгмийн томоохон зүтгэлтэн гэдгийг орчин үеийн судлаачид тодруулан гаргасан нь бий.
Хардэл жанжин бэйс ПҮрэвжав Галшарын хурдан удмын адууг буй болгохын тулд Үндсэн дӨрвӨн том алхам бҮхий цогц ажлыг алсын бодлоготойгоор, урт удаан хугацааны туршид хэрэгжҮҮлж Чадсан хэмээн Үздэг.
Эхний алхам нь сайн багшид шавь орж /түүний эцэг Мижүрдорж бэйс хурдан морь уях эрдэмд чамгүй суралцсан “өвчит” хэмээх Баянжаргалд зориуд хүүгээ шавь оруулжээ/ хүсэл зорилго нэгтэй нутгийн залуус нягт нөхөрлөх болов.
Хоёр дахь алхам нь адуу малын арилжаа наймаа байсан бөгөөд хамгийн анх “Хан адуу”-ны эцэг талын удмаас хөлгүй болсон саарал үрээг авч, /Үүнийг зарим хүн нөгөөх захын Да вангийн хөтөлж ирсэн үрээ ч гэж ярьдаг. Гэвч цаг хугацааны хувьд тохирохгүй бололтой/ хэд хэдэн хөл муутай хонгор азаргатай болсон ч цөхөрсөнгүй эх талын удмыг сайжруулахын тулд Далай жонон бэйсийнхээс унагатай гүүг 50-60-аар нь арилжин авч цус сэлбэсээр байв.
Үүний үр дүнд адуу нь их өсч, 13 сүрэгт хүрсэн нь орон нутгийн хоёр наадмын цуваа, дотоод сүргийн нэгэн данснаас харагдаж байгаа юм. Бидэнд олдож байгаа дотоод сүргийн дансанд нийт 551 адууг нэр нас, зүсээр нь нэг бүрчлэн бүртгэсэн байдаг бөгөөд үүгээр жишээлэн нэг сүрэгт 500-600 адуу байсан хэмээн үзвэл 13 сүрэгт нийт 6500-7800 орчим адуутай байжээ хэмээн барагцаалж болохоор. Энэ нь “Өвгөн ноёны адуу түм шахаж байсан” гэдэг ам мэдээтэй дүйж байгаа юм. Энэ олон адууг маллах хүндхэн болсон бөгөөд адууг олон сүрэгт хуваан, сүргийн даамлаар өөрийн гарын нөхдийг тохоогоод, адууны үржлийн ажилд маш бодлоготой хандах болжээ. Сүрэг бүрт даамлаас гадна яваачин, агтчин, саальчин, оторчин, эрэлчингүүдийг буй болгож тэдгээрт өөрийн үнэнч албатуудаас тохоох болсон нь тун зөв шийдэл болж чадсан байна. Энэ нь ноёдын малыг сүрэглэн хариулдаг тэр цагийн заншилтай адил боловч Агь ноёны сүрэгчний албанд зүтгэдэг эрчүүд элдэв алба татвараас хөнгөлттэй, цэргийн албанаас бүр чөлөөтэй байснаараа ялгаатай юм. Үүнийг нь түүний Галшар удмын адууг хөгжүүлэхэд хийсэн гурав дахь алхам хэмээн үздэг.
Хардэл бэйсийнх лавтай 13 сүрэг адуутай байсан нь Жанжин бэйс, адууны чанар сайжрах гол үндэс нь цус холдох явдал бөгөөд хоорондоо арван нэгэн үе өнгөрөөгүй хоёр адууг нэг цусных гэж үздэг байжээ. Ийм ч учраас ойр, хол хаанаас ч бай үзсэн, дуулсан хурдан хурц үрээг ямар ч үнээр хамаагүй худалдан авдаг, үүндээ удам судар, хөрөнгө чинээ, ажил албаны нэр нөлөөгөө ч ашигладаг байжээ. “Өлгөр”, “Зандан”, “Хонгор зээрд” зэрэг азаргыг бага залууд нь ингэж л авч байсан байна. Ийм олон адуунд дотоод сүргийн дансыг сайтар хөтөлсөн нь адуугаа сайн таних, хурдан хурцыг нь ялгаж нүдлэх, үржлийн ажлыг зохистой хийж цус ойртохоос сэргийлэх, азарга, гүүний тохироог сайтар тааруулж улмаар хурдны шилмэл удам буй болгоход хүчтэй нөлөөлсөн дөрөвдэх алхам болсон юм.
Ийнхүү өндөр боловсрол, туршлагадаа тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй, холыг харсан, өргөн цар хүрээтэй, хатуу чиг бодлого боловсруулан, хэрэгжүүлж “Галшар” удмыг бүрдүүлсэн нь Өвгөн ноёны түүхэн гавьяа юм. Галшар удмын адуу үүссэн цагаасаа эхлэн өнөөг хүртэл хөгжлийн үндсэн гурван үе шатыг туулсан хэмээн үздэг. 1885-1925 оны үеийг үүсэн бүрэлдэлтийн үе хэмээн үздэг бөгөөд энэ үед Хардэл бэйс нэгэнт хураан цуглуулсан өөрийн сүрэг дээр голлон ажилласан байдаг. Энэ үедээ буюу 1880-аад оны сүүлч, 1910-аад оны эхэн үе хүртэл хошуу нутгаас гадагш үрээ, байдас зарахыг чандлан хориглосон байна. Түүгээр ч үл барам Даншигийн наадамд түрүүлсэн морьдыг Богд эзэнд өргөн барьдаг хэдэн зуунаар дамжин ирсэн уламжлалд ч нэн өөрөөр ханддаг байжээ.
Даншигийн наадамд Хардэл бэйсийн нийт арав гаруй морь аман хүзүүдсэн нь тохиолдлын хэрэг биш хэмээн зарим нэг нь үздэг. 1890 онд түрүүлсэн саарал алаг соёолонгоо арга буюу Богдод өргөсөн байна. Саарал алаг их насанд нийлсэн хойноо 1893 оны даншигт аман хүзүүдэж, 1897 оны даншигт дөрөвт давхисан нь цуваанаас харагддаг.
1899 онд анхны азарганы уралдаанд Сэцэн ханы хээр түрүүлж Богдод арга буюу өргөгдөхөд Пүрэвжав бэйсийн халиун, хээр хоёр азарга аман хүзүү, гуравт тус тус хурдалж эзэндээ үлдэж байсан гэдэг. 1902 онд Далай Жонон бэйс Гомбосүрэнгийн сартай хар азарга түрүүлж мөн л Богдод өргөгдөхөд жанжин бэйсийн хар азарга аман хүзүүлж ижил сүрэгтээ үлджээ.
Пүрэвжав бэйсийн Галшар удмын адууг бий болгоход барьж байсан өөр нэгэн бодлого нь эцэг малд ихээхэн анхаарал хандуулж байсан явдал юм.
Дээрхийн гэгээнтний “Түмний эх” хээр алаг гэдэг морь энэ зууны эхний хэдэн жилд завсаргүй түрүүлж байхад Жанжин бэйс их насны моринд нэг их шимтэлгүй азарга, бага насаа л сайн хурдлуулж байсан нь дээрх өгүүлснийг батална. Тиймээс ч адууныхаа чанарыг сайжруулж, хурдыг нутагтаа тогтвортой барихад азарга их нөлөөтэйг эрт ухаарсан энэ хүн Богдын шавь, Түшээт ханы уяачид шиг хурдан хурц үрээдээ хөнгөлөхийг чухалчлалгүй харин тэднээр бараг цөмөөр нь шахуу азарга тавьдаг байжээ.
Мөн хурдан морь уях дэг сургуулийг улам боловсронгуй болгох, адууны үржлийн ажлыг нягт нямбай зохион байгуулах зэрэгт өөрийн болон шадар уяачдын мэдлэг туршлага, авьяас чадварыг шавхан дайчилж байв. Азарга, гүүний тохироог тааруулахдаа адууны гадаад, дотоод, нууц шинжүүд, өнгө зүс, ааш араншин, нутаг орны цаг уур, газар зүйн нөхцөлийг хүртэл нарийн харгалзан үзэж байлаа.
Эдгээр нь хурд найдвартай тогтворжих, Галшарын хурдан удмын адуу үүсэн бүрэлдэхэд нөлөөлсөн чухал хүчин зүйл болж, чухам энэ үед Хардэл бэйсийн морьд даншигийн наадмын цуваанд хүч түрэн гарч ирж, 9 түрүү, 25 айраг авч, уралдааны дүнгийн чансаа нь 119-д хүрч өмнөх дугааруудад дурдсан дэвсгэр гурван угшил, тухайн цагийн дээрхийн сүрэг, Их шавь, Далай ван, Боржигон зэрэг бусад угшлын адуунаас хол давамгайлж байсан байна. Хугацааны хувьд авч үзвэл өмнөх Хан адуунаас бараг дөрөв дахин, Дайчин засгийн адуунаас хоёр дахин, Дархан вангийн адуунаас 10 жилээр илүү байгаа юм. Энэ үе шатанд гурван удаагийн /1896,1900,1902-1907 оны үед/ чансааны түр уналтад орсон боловч тэдгээрээс тухай бүр амжилттай гарч чансаа нь урьд урьдынхаас өндөр түвшинд хүрч байжээ. Хардэл бэйс дан ганц өөрийн адуун сүрэг дээр дөч шахам жил голлон ажилласнаас үе үе уналтад орсныг буюу түүний адуу өргөн цар хүрээтэй үржлийн ажил зохион байгуулахад цөөдөж байгааг ухаарч 1910 хэд 20-иод оноос удмын тархалтад бага зэрэг анхаарал хандуулж эхэлсэн бололтой байдаг. Энэ үеэс зэргэлдээ Зоригт бэйс, Ахай гүн, Эрх гүн, Боржигин сэцэн бэйлийн зэрэг хошуудын адууны чанар сайжирч өөрийнх нь хурдан морьдын уралдааны дүнгийн чансаа тогтвортой дээшилжээ. Эдгээрийн үр дүнд биологи, байгаль цаг уур, нийгмийн ямар ч сорилтыг давж чадах дархлал бүхий хурдан адууны шинэ удам бүрэлдэн тогтож чадсан ажээ.
Галшар удмын адуу хүчирхэгжсэн болон Монгол орон даяар хэрхэн тархсан талаарх сонирхолтой мэдээллийг бид дараагийн дугаартаа хүргэх болно. Анхаарал хандуулсан эрхэм уншигч танд баярлалаа.
Доктор А.Баярмагнай
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна