Хурдан хүлгийн шинж хэлбэр


Хурдан хүлгийн сударт хурдан морийг 49 шинж, 51 хэлбэр буюу 360 шинжтэй хэмээн дурджээ. Түүнд өгүүлсэнчлэн хэлбэрийн хувьд Гөрөөсөн, Барим, Тэхийн, Туулай, Мэлхий, Чонон, Хандгай, Тайган, Урант могой, Зараа, Харцага, Начин, Шонхор, Аргал угалз, Далуу бугын, Өвөөлжин болжмор, Гургуул, Элээ, Арслан, Хан бүргэд, Богширго, Хонин зэргээр шинжинэ. Морины гадна шинжид хамрын нүх том, гүрээний амсар мэт багалзуур нь хурцны багалзуур мэт дээшээ ховилтой байна. Магнай нь дэлгэр тэнэгэр, хоёр чих нь тас шувууны хутган өд мэт/ мөн мөөг мэт /бий. Хөмсөг хонхор бөгөөд нүд нь хар улаан байна. Хонины нүд мэт байвал хатан, лам нарт өлзийтэй бөгөөд харин оготнын нүд мэт бөлтгөр хар байвал даага, шүдлэн насандаа сайн гэдэг. Эрүү нь бөх хүний эрүү мэт болоод зузаан мах ихтэй нь сайн харин хэт өргөн бол хөлд муу хэмээн үздэг. Түүнчлэн хүзүү нарийн бол сайн. Нарийн нь аман хүзүүгээр өвгөр, цээж нь арслангийн цээж мэт, сэрвээ нь хайнагийн сэрвээ мэт бол сайн. Өвчүүний хөх мах нь бөх хүний хөх мах мэт нь сайн. Зоо нуруу нь өмхий хүрэн мэт бөгтгөртэй, сүвээ нь боос гүүний адил бол сайн.
Гурван хоногийн урьд хэлээ шилбэлзүүлэн хазаараа зажлаад хөлөө газар цавчлан алсын уул ба барааг хараад чихээ хатгаж байваас морь гүйхийн тэмдэг. Гэнэт бүх биений үс гэдэргэ сөрвийгөөд өөд шатаасан түймэр мэт болвол түрүүнд буюу нэгийн удаа ирж магад буй. Бас буруу хандан одоход хойд хоёр хөлний шөрмөс татсан мэт харагдвал түрүүлэхийн тэмдэг болмуу. Шүд нь алт мэт шарлаад зан нь хүн ба морийг хазах, хайрах, унавал авах хайрах, зогсвол газар цавчлах, тэмүүлэн дэвхрэх бол түрүүнд гүйх бэлгэ болмой. Ташаа нь тас шувууны жигүүр мэт, уул морийг хойноос нь харахад бөхийж нисэх бүргэд мэт, зан ааш, харц нь үнэг үзсэн анч бүргэд мэт, гэдэс нь бумба мэт, бөндгөр хас мах нь дүүрэн бөгөөд доогуур нь цар таваг багтам зайтай, дөрвөн хөл тэгшхэн, шилбэ бүдүүн байвал олон хөл хоёрт нийгэлтэй гэдэг. Бэрэвхий нэгэн барим хөл сайн урт нь муу, туурай хөмөрсөн тогоо мэт нь сайн. Туурай нимгэн муу, хайч мэт ирмэгтэйг хурдтай гэдэг. Сүүл нь сайн эрийн саадаг агшин мэт, сүүлний хялгас нь уран эмэгтэйн томсон шөрмөс адил, борви нь мэргэн харваачийн эрхийн онч мэт, хялгас нь гурван талтай бөгөөд бүдүүн бол сайн гэдэг. Ясан сүүлний урт нь хурдлахад сайн, хоншоор урт нь сэтгэл уужим байдаг учир хөл олон хоёрт сайн гэдэг.
Хоншоор урттай морь ийш тийш давилгагүй тул хуягтай явахад сайн, цээж өндөр нь газрын урууд сайн, цээж намхан богино нь газрын өөдөд сайн. Цээж бөгс нь тэнцүү байвал ууланд сайн, дөрвөн хөлийн шилбэ бүдүүн байвал цочихгүй сайн.
"Тод магнай" сэтгүүл дугаар №4
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна