"Их хурд- 5" уралдааны шигшмэл хурдан хүлгүүд


Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд-V” уралдаан Хүй мандалын уудам хөндийд амжилттай зохион байгуулагдсан. Газар газрын шигшмэл хүлгүүд нэг дор цуглардаг “Их хурд” уралдааныг ММСУХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор А.Баярмагнай тэргүүтэй хүмүүс анх санаачилж байсан гэдэг. Уг санааг холбооны удирдлагууд дэмжин 1998 онд Монгол улсын эртний нийслэл Өвөрхангай аймгийн Хархоринд анхны “Их хурд” уралдааныг хийж байсан түүхтэй.Гурван жилд нэг болдог уг уралдаан өдгөө тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд уралдааны чанар чансаа, бай шагнал, уралдах орчин, зохион байгуулалтын түвшин жил ирэх бүр сайжирч байгааг дурьдах нь зүйн хэрэг.Энэ удаагийн “Их хурд-V” уралдаантай Монголын морин спорт уяачдын холбоо үүсгэн байгуулагдсаны 15-н жилийн ой давхацсанаараа онцлог болсон юм. Шинэ бууринд ирсэн морины их олимп “ Их хурд-V” уралдаанд газар газрын 250 гаруй алтан тууртууд тоосоо өргөсөн билээ.
Б.Баасанбазарын Дөлгөөн хонгор
Хонгор морь Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Ш.Батжаргалын унаган адуу.Удам угшлыг нь нарийн хөөвөл эцэг нь Төв аймгийн Баян сумын уугуул хар хэмээх Мөнхөөгийн ам цагаан хул азарга юм. Шийтэрийн Батжаргал “Агт-Эрдэнэ” галын ерөнхий уяач Д.Оюунбилэгтэй ах дүүсийн холбоотой бөгөөд хонгор морийг соёолонд нь одоогийн эзэн Баасанбазарт “эрийн жудаг” гарган бэлэглэж байсан юм. Дөлгөөн хонгор Баасанбазарт ирснээсээ хойш Төв аймаг үүсгэн байгуулагдсаны 85-н жилийн ойд соёолондоо дөрвөлж, Багануур дүүргийн 30 жилийн ойд гурвалсан байдаг. Мөн Баяндэлгэр суманд болсон олимпийн аваргын наадамд аман хүзүүнд хурдлан морь сонирхогчид, уяачдын хараанд өртөж эхэлсэн юм. Эртнээс нааш мөрдөгдөж ирсэн ёсоор хавчигт нь өнжүүлж энэ хавар уралдуулахад Борнуурын наадамд тавлаж, улсын наадмын өмнөхөн болсон Төв аймгийн наадамд 250-н их насны морьдоос магнайдаа тоосгүй түрүүлэн ирж наадамчин олноо баярлуулсан.
М.Эрхэмбаярын Саран хонгор
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Отгонбаатарын унаган адуу бөгөөд Монгол улсын Алдарт уяач Т.Энхтайван найз М.Эрхэмбаяртаа санал болгож байжээ. Саран хонгор АХ-ын 87-н жилийн ойн төрийнхөө наадамд 39-т хурдалснаар халхын хурдуудтай өрсөлдөж эхэлсэн. Улмаар “Заамарын хурд-2008” бүсийн наадамд айргийн тавд хурдлан уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж байсан билээ. Харин АХ-н 88-н жилийн ойн улсын баяр наадамд Алдарт уяач Т.Энхтайваны Гал хүрэний ар дээр 20-д (Гал хүрэн Саран хонгорын төрсөн дүү юм ), “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд 19-т давхин, өнөө жил төрийнхөө их баяр наадамд айргийн гуравт, морины их олимп “Их хурд-5” шигшмэл морьдын уралдаанд аман хүзүүдэн энэ цагийн хурдан хүлгүүдийн нэгээр хүлээн зөвшөөрөгдлөө.
Ц.Баянжаргалын халтар
Халтар морь Шийтэрийн Батжаргалын унаган адуу.Энэ уралдаанд түрүүлсэн Б.Баасанбазарын Дөлгөөн хонгор морины төрсөн ах билээ. Эцэг нь Монгол улсын Тод манлай уяач Даваахүүгийн аав Данзанням гуайн Чонон хээр азарга бол эх нь Төв аймгийн Баянцагааны адуу.Халтар морь Заамарын төвийн бүсэд гурвалж, “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн уралдаанд долоогоор ирж хурдан хүлэг гэдгээ харуулж байсан.Түүнээс хойш Даваахүү манлайгийн 1000 морины уралдаанд дахин долоолж, өнөө жил төрийнхөө наадамд есөөр хурдлан, давхар уяагаар хурдан морины олимп гэгдэх “Их хурд-5” уралдаанд айргийн гуравт давхин аргагүй халхын цуутай хүлгүүдийн нэг гэдгээ баталсан. Улсын наадамд Ш.Батжаргалын нэрээр уралдаж байсан халтар морь “Их хурд”-ын өмнөхөн Завхан аймгийн Яруу сумын уугуул, “Их хурд-4” уралдаанд алдарт Эрдэнэчулууны шарга азаргыг дийлэн түрүүлсэн Магнай халтар азарганы эзэн Ц.Баянжаргалд 18 сая төгрөгөөр худалдагсан билээ.
Б.Даваанямын хар
Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын харьяат Алтантулга гэдэг залуугийн унаган адуу.Угшлыг нь нарийн хөөвөл МУ-ын Алдарт уяач Б.Содномцогийн хар азарганы төлийнх нь төл. Хар морийг даага байхад нь Б.Давааням уяач худалдан авч байсан бөгөөд өдгөө найман настай идэрхэн хүлэг билээ. Жижиг наадмуудад хэд хэд уралдаж байсан ч томоохон наадамд уралдаж байгаагүй битүү шахуу хар морь өнөө жил төрийнхөө их баяр наадамд айргийн тавд, давхар уяагаар “Их хурд-5” уралдаанд айргийн дөрөвт хурдлан монгол хүлгийн шандсыг харууллаа.
Б.Мөнхтөрийн Аварга хээр
Аварга хээр Төв аймгийн Заамар сумын Шөрмөс хэмээх Доржийн унаган адуу.Сумаасаа гарч уралдаж үзээгүй хээр морийг 14 настай байхад нь Б.Мөнхтөр худалдан авч нэлээдгүй зэм хүртэж байсан удаатай. Хээр морь шинэ эзэндээ ирсэн даруйдаа Монгол улсын Манлай уяач Түвдэнгийн алдарт алаг морины нэрэмжит уралдаанд айрагдан амжилтын хуудсаа эхлүүлж байсан. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадмаар 11-т хурдалсан ч морь будилсан шалтгаанаар хасагдсан билээ.Тэндээсээ Эрдэнэтийн 30-н жилийн ойн даншигт айргийн тавд давхиж, долоо хоногийн дараа Архангайн Тоглохын талд болсон баруун бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдлан уясан эзэн унасан хүүхдээ баярлуулж байлаа. 2007 оны Дүнжингаравын хурдад дөрвөлж, тэр жилийнхээ улсын наадамд 11-т хурдлан, давхар уяагаар Боржигоны бүст түрүүлж, морины их олимп “Их хурд-4” уралдаанд 10 давхиснаар халхын цуутай хүлгүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх болсон. Баянхонгор аймагт болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370-н жилийн ойн баруун бүсийн даншиг наадмын айргийн тав, 1000 морины уралдааны аман хүзүү, “Дүнжингаравын хурд-2010” бүсийн уралдаанд 11-т тус тус хурдалж энэ цагийн эгэлгүй хурдан ажнай гэдгээ батлан харуулсан. Харин өнөө жил төрийнхөө наадамд 19-н настай уралдсан бөгөөд айргийн торгон үзүүрээс аз дутан мултарч зургаалаад, хэдхэн хоногийн дараа болсон “Их хурд-5” уралдаанд айргийн тавд давхиж,Говь-Алтай аймгийн 70 жилийн ойн баруун бүсийн даншигт 11-т ирж, амжилтын хуудсаа зузаатгасан юм.
Х.Бат-Эрдэнийн Ногоон
Дорнод аймгийн Эрээнцавын угшилтай, 10 настай идэрхэн хүлэг. Хавчигтаа сумынхаа наадамд аман хүзүүдэж байсан бөгөөд тэр жилийнхээ намар Х.Бат-Эрдэнэд худалдагдсан. Гэсэн хэдий ч уягдалгүй хурдан морь гаргаж өгдөг, уналгын морь болсон юм. Харин “өнөө жил нэг л өнгөтэй, уяж болмоор санагдаад байхаар нь наадмын дараа буюу 7сарын 13-нд барьж, нэг сунгаа хийгээд “Их хурд”-д шувтруулж байгаа нь энэ” хэмээн хашир уяач Б.Бат-Өлзий хариулсан билээ.
Н.Зоригтын хар
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Б.Чулууны унаган адуу. Улс, аймгийн наадамд уралдаж үзээгүй битүү шахуу хар морийг түрүү жил найман настайд нь Төв аймгийн Архуст сумын уугуул, залуу уяач Жамъяансүрэн, Н.Зоригт нар зөвлөлдөж байгаад худалдан авчээ. Ийнхүү хар морь өнөө жилийн төрийнхөө их баяр наадмаар хурдан морь сонирхогчдын тааврыг эвдэн аман хүзүүнд хурдалж, давхар уяагаар шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд-5” уралдаанд долоод давхин энэ цагийн эрхгүй хурдан хүлгийн нэг гэдгээ баталлаа.
Ч.Ганзоригийн хүрэн
Сүхбаатар аймгийн Наран сумын унаган адуу. Бага насандаа сумандаа ганц нэг уралдсан битүү шахуу адууг Ч.Ганзориг өнгөрсөн хавар авч Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгээр уяулах болсон. Монголын морины их олимп “Их хурд-5” уралдаанд гарсан цагаасаа өнгөлж байгаад халхын хурдан хүлгүүдэд аргагүй л ааглагдаж, үзүүр дээр суун 8-д орж байгаа нь энэ билээ.
Ш.Нямсүрэнгийн Бор
Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Ш.Нямсүрэнгийн бор морь “Их хурд-V” уралдаанд ёсөөр хурдаллаа.
Д.Баатарын хонгор
Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Шаарийбуу гэж хүний унаган адуу. Өнөө жил нас нийлж байгаа идэрхэн хонгор морь даагандаа аймгийнхаа наадамд түрүүлж удалгүй Ч.Ганзориг уяач дээр ирсэн билээ.Соёолондоо Багануурын уурхайн 30-н жилийн ойн уралдаанд Монгол улсын Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн алдарт хүрэн халзанг дийлэн түрүүлж байсан удаатай. “Дүнжингаравын хурд-2010” хаврын бүсийн уралдаанд 10-т хурдалж, өнөө жилийн төрийнхөө наадамд уяа дутан дундуур давхисан. Давхар уяагаар буюу тулсан ирэн дээрээ “Эрдэнэтийн хурд” төвийн бүсийн уралдаанд Б.Баасанбазарын Дөлгөөн хонгор моринд араасаа дайруулан аман хүзүүдсэн. Дашрамд сонирхуулахад хонгор морийг даагандаа аймгийнхаа наадамд түрүүлж байхад төрсөн ах нь шүдлэнд түрүүлж байсан бөгөөд ах дүү хоёрыг Ч.Ганзориг цуг авч байсан юм билээ.
"Тод магнай" сэтгүүл дугаар №8








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна