Сүхбаатар аймгийн өмнөд бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хурдан хүлгэд


Хэдхэн хоногийн өмнө аймгийнхаа аварга хүлгийг шалгаруулсан Сүхбаатарчууд 2-р сарын 24-ний ням гарагт хойд болон өмнөд бүсийн уралдаанаа амжилттай зохион байгууллаа. Халзан сумын “Халзангийн хурд” уяачдын холбооноос зохион байгуулсан аймгийн өмнөд бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хурдан буянгуудын цувааг эрхэм уншигч та бүхэндээ дуулгая.
Азарга-60-аад
1. Халзан сумын харьяат Баттөрийн хээр. Соёолондоо “Дүнжингаравын хурд-2011”хаврын бүсийн уралдаанд зургаалж, аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд-2012” уралдаанд аман хүзүүдсэн энэ хурдан буян хэдхэн хоногийн өмнө болсон аварга хүлэг шалгаруулах уралдаанд наймд хурдалсан билээ
2. Дарьганга сумын харьяат Ганбаатарын Тожин. Өнгөрсөн жил “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд зургаалсан энэхүү хүлгийг морь сонирхогчид эчнээ таних бизээ.
3. Халзан сумын уугуул Д.Эрдэнэбулганы халтар. Сумынхаа баяр наадамд хоёр айрагдсан энэ хүлэг Халзангийн хурдан буянгуудын нэг юм.
4. Баяндэлгэр сумын уугуул Гэрэлбадрахын бор.Хэдхэн хоногийн өмнө болсон “Жавхлант шаргын хурд-2013” уралдаанд айргийн тавд хурдалсан.
5. Халзан сумын харьяат Жаргалсайханы хүрэн. Хүрэн азарга Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга Хүдэрхангайн унаган адуу юм.
6. Халзан сумын харьяат Өлзийсайханы хүрэн. Хүрэн азарга аймаг, сумын наадмаас 30-аад айраг түрүү хүртсэн энэ цагийн хурдуудын нэг билээ.
7. МУ-ын Алдарт уяач Сэргэлэнбаатарын Ембүү хээр. Аймаг сумын наадамд хоёр айрагдсан энэ буянг Алдартын бахархалт хүлгэдийн нэг юм.
8. Баруун-Урт сумын харъяат Доржпүрэвийн хүрэн
9. Дорнод аймгийн Булган сумын харьяат Бат-Эрдэнийн хээр
10. Халзан сумын уугуул Д.Сэргэлэнбаатарын хээр. Хээр азарга сумынхаа наадамд дөрөв айрагдаж байсан хурдан буян билээ.
Их нас-70 гаруй
1. Дарьганга сумын харъяат Жавгаралжавын будан. Будан морь сумынхаа баяр наадмаас дөрвөн түрүү, хоёр айраг хүртэж байсан хурдан буян юм.
2. Сүхбаатар сумын харьяат, УИХ-ын гишүүн асан Р.Будын хонгор. Хонгор морь сум орон нутагтаа хэд хэдэн удаа айрагдсан.
3. Баруун-Урт сумын уяач Хэрлэнгийн хээр. Их насны морьдын уралдаанд аман хүзүү, айргийн гуравт хурдалсан энэхүү хүлгэдийн уяаг аймгийн Алдарт уяач Г.Амараа тааруулсан аж.
4. Сүхбаатар сумын харьяат Л.Лхагваагийн хонгор халзан. Сумынхаа наадамд хоёр айрагдсан энэ хүлгийн уяаг аймгийн Алдарт уяач Цэдэнддорж тааруулжээ.
5. Баруун-Урт сумын харьяат М.Ганболдын хээр
6. Халзан сумын харьяат МУ-ын Алдарт уяач У.Эрдэнэбилэгийн хонгор
7. Наран сумын харьяат Ган-Очирын /одоогоор зүс нь тодорхойгүй байна/
8. Халзан сумын харьяат Д.Сэргэлэнбаатарын хээр
9. Баруун-Урт сумын харьяат Баяржаргалын хүрэн
10. Дарьганга сумын уугуул Ууганбаярын хонгор
Соёолон-80-аад
1. Халзан сумын уугуул Баттулгын бор. Хэдхэн хоногийн өмнө аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд айргийн гуравт хурдалсан.
2. Халзан сумын уугуул Баттөрийн Согоо хээр
3. Дарьганга сумын харьяат Ганбатын саарал
4. Халзан сумын уугуул Б.Мөнх-Эрдэнийн халиун. Халиун үрээ бүсийн наадмаас нэг түрүү, аймаг сумын наадмаас долоо айраг түрүү хүртээд буй хурдан хүлэг юм.
5. Баруун-Урт сумын уугуул Даваадоржийн хүрэн. Хүрэн үрээний уяаг аймгийн Алдарт уяач Г.Амараа тааруулжээ.
6. Баруун-Урт сумын уугуул Ө.Батжаргалын хээр
7. Баруун-Урт сумын уугуул Гомбосүрэнгийн шарга
8. Халзан сумын уугуул Доржийн хар
9. Асгат сумын уугуул Наранбаатарын шарга
10. Халзан сумын уугуул Соднарангийн хээр тус тус хурдалжээ.
Бид өмнөд бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүдийн фото зургийг маргааш эрхэм уншигч та бүхэндээ хүргэх болно.
“Жавхлант шарга” МСУХ-ны нарийн бичгийн дарга Ө.Хүдэрхангай












0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна