Тод манлай уяач Д.Даваахүү "Цолмон" халтар азаргаа "Их хурд-2" уралдаанд ийнхүү бэлтгэжээ


Тод манлай уяачид нэрд гарсан хурдан хүлгэдээ хэрхэн уяж хурдлуулсан тухай практик хичээлийг санал болгож байна.
Улсын наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн “Цолмон” халтар азарга 2001 он гэхэд морь сонирхогчдын эчнээ танил болсон байв.
2000 оны өвөл цаг агаар хүндэрч Төв аймаг, Улаанбаатар хавийн адуу аль эрт 11 сараас эхлэн хэд хэдэн айхтар шуурганд уруудан Хэнтий, Дорноговийг өнгөрөөд Сүхбаатар аймгийн наад зах хүрчихсэн байсан юм.
Наадмын уяа
“Цолмон” ч тэр дунд явсаар хавар 4 сарын сүүлээр эргэж ирсэн. Түүнийг ирэнгүүт нь тэжээлд оруулаад, сайхан тэнхэрч таргалаад ирэхээр нь 5 сарын 20-дын үед хоёр хасыг нь хатгасан байна. Мөн 5,6 сард нийтдээ 7-8 хөлс авчээ. Тэгээд улсын наадамд уялгүй, долоон
7 дугаар сар
3 Х 4 Х 5 Х 6 Т 7 Т 8 Х 9 ЭС 10 Х 11 А 12 Т 13 ЭС 14 Х 15 А 16 Т 17 БС
сарын 3-нд анх барьж уяад 3, 4, 5-нд дараалан хөлс авч, 6, 7-нд хоёр дараалан тарлажээ. Энд үед өдөрт 2 шанага овъёос өгч байсан гэдэг. Дээрхийг уншихад Даваахүү уяач халтар азаргаа барингуутаа их ширүүн ажил хийсэн юм шиг харагдаж байж магадгүй. Гэхдээ өмнө нь олон хөлс авчихсан, хөндүүрийг аль хэдийнэ гүйцэд гаргачихсан байсан гэдгийг санаарай. За тэгээд долдугаар сарын 8-нд хөлслөөд, 9-нд анхны давхил өгсөн байна. 3 км газарт өөр нэг Хүрэн азаргатай ухасхийлгэхэд нэг их яралзтал хөдлөхгүй, нөгөө хүрэн азарга нь түрүүлж байв. 10-нд хөлслөөд, 11-нд амрааж, 12-нд тарлаад, 13-нд 4 км газар ганцааранг нь давхиулж, уяж хоноод 14-нд хөлсөлжээ. Харин 15-нд амраагаад, 16-нд тарлаж, 17-нд давхил өгев. 18-нд тарлаж, 19-нд хөлсөлж, 20-нд их олон азаргатай сунгахад түрүүлсэн байна. 21-ний үдээс өмнө хөлслөөд, оройхон ачиж, Хархориныг зорьжээ. 22-нд зорьсон газраа хүрч буулгаад 23-нд амрааж өнжив. 24-нд тарлаад 25-нд 70-80-аад азаргатай сунгахад 7-д иржээ. 26-нд тарлаж, 27-нд хөлслөөд, 28-нд тарлахад хурцхан түрүүлж байлаа.
7 дугаар сар
18 Т 19 Х 20 ДС 21 Х 22 А 23 А 24 Т 25 ИС 26 Т 27 Х 28 Т 29*
Дээрхи хүснэгтээс харахад Цолмонг барьсан цагаасаа хойш 9 хөлс, 5, 6 сарынхтайгаа нийлэхээр нийтдээ 16-17 хөлстэй, 7 тартай, 5 сунгаатай мордуулсан байна. Хурдан морины гүйцэд уяа гэвэл энэ болов уу! Тэгэхдээ тэжээл сайтай, уяа нь зуншлага дэлгэрсэн 7 дугаар сард юм даа.
Ингэж уягдсан Цолмон халтар азарга 2001 оны 7-р сарын 29-нд Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-2” уралдаанд хүүхэдгүй түрүүлж хуран цэнгэсэн олон түмний баярын нулимсыг мэлмэрүүлж “Манлай түмний эх” цол , шар жолоо, шар хударга, цул мөнгөн гэрэг хүртсэн билээ.
"Тод магнай" сэтгүүл дугаар №13
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна