Над шиг уяач, өм хоёр худалдаж ав…


Сэцэнхан аймгийн Далайвангийн хошуу Халхад хурдаараа айргийн тавд ордог байж. Мөнххаан сум болсоор ч хурд алдаагүй газар. Гэтэл Бүрэнцогтын уурхайн ажилтан Ц.Доржид байдаг түрүүгээ алддаг болсоор хэдэн жилийн нүүр үзжээ.
1967 онд Мөнххаан сумын жолооч “бугалга” Дугаржав “баадуугийн” алаг азаргатай уралдана гэж Өлзийтийн бор Чоймчигийн буюу “борын ногоон” гэдэг Түвшинширээ суманд 3 түрүүлсэн азаргыг 10,000 төгрөгөөр авчээ. Энэ тухай дорхноо л Ц.Доржид сонсогдож. Хавар нь уралдаан зарлагдаж, хүлээсэн мөч ч боллоо. Гэтэл “баадуу” Доржийн алаг азарга хол түрүүлж, “борын ногоон” гуравт орсон байна. Уяач Ц.Дорж “бугалга” Дугаржавт:
-“Морь мэдэхгүй байж хурдан азаргыг авч ингэж бузарлах гэж дээ. Хайран азарга” хэмээн дуу алджээ. Бугалга Дугаржав “Борын ногоон”-ыг намар нь буруу эдэлж тос залгиулснаас уралдуулж чадахаа байгаад нэгдэлд өгсөн аж. Хожмоо “Борын ногоон”-ы угшлын олон хурдан адуу гарч Түвшинширээ, Мөнххаанаар ихэд тархсан нь одоо ч бий.
“Бугалга” Дугаржав “баадуу” Доржийн хэлсэн үгэнд хорсч, санааны мухарт ”баадуу”-г дийлэх гэсэн санаа өвөрлөж явсаар 1971 онд нийгмийн хонгортой хамт уягдаж, улсад уралдаад ирсэн Сүхбаатар сумын уяач Дашдонойн хурдан улаан азаргыг 10000 төгрөгөөр авчээ. Дашдоной нь “баадуу” Доржийн хүргэн нь байж. Ингээд “бугалга” Дугаржав улаан азаргыг авсан жилээ Дашдонойгоор уяулжээ. Тэр жил уяач Дорж азарга уяагүй юм.
“Бугалга” Дугаржав Мөнххаан сумын наадам дээр ирж Ц.Доржтой уулзан:
-Одоо чамтай уралдана даа хэмээн ам бардам дуугарахад “баадуу” Ц.Дорж:
-Чи миний хүргэний өрөөсөн засаатай азаргыг авчихаад надад илүү дутуугаа үзүүлнэ гээд байх юм. Над шиг уяач, өм хоёр худалдаж аваагүй л бол ... Азарга ч яахав зайлуул хайран амьтан. Чи түүнийг малинд өгнө, эсвэл иднэ л биз. Хүргэний минь хайран азарга хэмээн бухимдангуй өгүүлжээ. Эндээс харахад “баадуу” хочит уяач Ц.Дорж адуугаараа ч, амаараа ч дандаа дийлж уралддаг нэгэн байжээ.
Н.Санжаадорж 2013.02.01.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна