2011 оны шилдэг 9 азарга


1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “АЛТАЙ КОНСТРАКШН” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн соёолон халтар азарга 2011 оны шилдэг азарганы чансааг тэргүүлжээ. Халтар азарга нь Тод манлай уяач Бандгаа хэмээх С.Ганхуягийн Станбул азарганы төл бөгөөд 2011 он гарсаар Дүнжингарав болон Булганхангайн хаврын бүсийн уралдаануудад тус тус түрүүлж, АХ-ын 90 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд аман хүзүүдсэн юм. Энэ цагийн эрхгүй хурдан хүлгэдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж буй халтар соёолон улс, бүсийн наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн амжилтаар жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй нь энэ аж.
2. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, “Мон-Уран” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Б.Наранхүүгийн хээр азарга. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн унаган адуу бөгөөд 2011 он гарсаар Дүнжингаравын хурд хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж, Нүүрэнтэйн хурд хаврын бүсийн уралдаанд түрүүлэн АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдсэн юм.
3. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Монгол улсын Алдарт уяач С.Төмөр-Очирын Ембүү хэмээх хээр азарга нь өнөө жил “Дүнжинагаравын хурд” болон “Нүүрэнтэйн хурд” хаврын бүсийн уралдаанд тус тус айрагдаж, АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд эрлийз гэсэн шалтгаанаар хасагдан давхар уяагаар “Говьшанхын хурд” төвийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан юм.
4. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, УИХ-ын гишүүн, Монгол улсын Алдарт уяач Ч.Улааны зээрд азарга. Зээрд азарга нь Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул аймгийн Алдарт уяач Ж.Баярсайханы унаган адуу бөгөөд дөрвөн том тэгш ой тохиосон өнөө жилийн төрийн их баяр наадамд айргийн гуравт хурдалж, давхар уяагаар Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Тоглохын талд болсон хангайн бүсийн даншиг наадамд аман хүзүүнд хурдалсан билээ.
5. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Ч.Хүсэлзулын зээрд азарга. Зээрд азарга нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул аймгийн Алдарт уяач Ө.Шинэтулгын унаган адуу бөгөөд дөрвөн том түүхт ой тохиосон энэ жилийн төрийн их баяр наадамд тод магнай торгон жолоо өргүүлсэн амжилтаар шилдэг азаргануудын нэгээр тодорч байна. Улсын наадамд Ч.Хүсэлзулын нэр дээр уралдаж байсан хээр зээрд Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадамд Б.Наранхүүгийн нэр дээр уралдан айргийн дөрөвт хурдалсныг морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн андахгүй бизээ.
6. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, “Босоо хүлэг” галын гишүүн, Монгол улсын Тод манлай уяач Ц.Батсайханы өсгий цагаан хонгор үрээ. Өсгий цагаан хонгор үрээ нь 2011 он гарсаар “Дүнжингаравын хурд” болон “Булганхангайн хурд 2011” хаврын бүсийн уралдаанд тус тус түрүүлж, АХ-ын 90 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны ангилалд мөн магнайдаа тоосгүй түрүүлсэн юм.
7. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Манлай уяач, УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн Соёмбо зээрд азарга. Зээрд азарга Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу бөгөөд өнөө жил “Дүнжингаравын хурд” болон “Нүүрэнтэйн хурд” хаврын бүсийн уралдаанд тус тус аман хүзүүдэж, улсын их баяр наадмаар эрлийз гэсэн шалтгаанаар хасагдан Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд түрүүлж, моринд хорхойтой Монголын ард түмнээ баясгасан билээ.
8. Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, Улаанбаатар хотын харъяат А.Отгонбаяр Хилэн хар азарга. Хар азарга нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Дондогжавын унаган адуу юм. Өнгөрсөн жил шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд аман хүзүүдэж, Хотгойдын хурдад түрүүлсэн энэ хурдан буян өнөө жил АХ-ын түүхт 90 жилийн ойдоо амжилтаа бататган айргийн дөрөвт хурдалсан билээ.
9. Төв аймгийн Баян сумын уугуул “Агт-Эрдэнэ” галын уяач Х.Цогтсайханы Сүмбэн зээрд азарга. Сүмбэн зээрд нь Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Гансүхийн сумынхаа 80 жилийн ойд түрүүлж байсан халзан азарганы төл бөгөөд өнгөрсөн жил төрийн их баяр наадамд түрүүлж, түмэн эх болсон бол давхар уяагаар шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд айргийн гурваар хурдалж өнөө жилийн АХ-ын 90 жилд аргагүй хурдан хүлэг болохоо дахин батлан харуулж айргийн тавд хурдалсан билээ.








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна