Эрдэнэтийн бүсэд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд


Адуун сүргийн манлай армаг хурдан азарганы уралдаанд улс бүсийн наадмын довтой олон шилдэг хүлгэд тоосоо өргөж, уухайн дуу хадааж, үзэгчдийг цөсийг хөөргөсөн үзүүштэй уралдаан болсон юм. Ингээд эхний аравт хурдалсан азаргануудын товч танилцуулгыг фот зургийн хамт хүргэе.
Азарга-136
1.Дорнод аймгийн Баяндун сумын уугуул "Босоо хүлэг" галын гишүүн, аймгийн Алдарт уяач П.Цэвэгмидийн Шуурган хүрэн. Хүрэн азарга хэдхэн хоногийн өмнө “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн гуравт хурдалсан бол 2012 оны Төвийн бүсийн наадамд айргийн гуравт давхиж байсан юм. Шуурган хүрэн Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Төрөөгийн унаган адуу Шуурган хүрэн азарга одоогийн байдлаар бүсийн наадмын нэг түрүү, нэг айргийн эзэн болоод байна.
2. Увс аймгийн Тэс сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Степ трейд" ХХК-ийн захирал Ц.Ойдовын хул. Тод манлай уяач Ц.Ганхуягийн унаган адуу хул азаргыг Г.Пунцагбалжир агсны Хандгай бор азарганы цустай хэмээдэг бөгөөд “Булганхангайн хурд-2011” уралдаанд түрүүлж, “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд айргийн гуравт хурдалж байсан юм. Хул азарга 2-р сарын 24-нд Орхон аймагт болсон хаврын уралдаанд хүүхэдгүй түрүүлж, давхар уяагаар “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд арав гаргаж давхисан билээ.
3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, УИХ-ын гишүүн, Тод манлай уяач Г.Батхүүгийн хул. Баянцагаан угшилтай хул азарга “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн таваар хурдалсан юм.
4. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн Алдарт уяач О. Тагарваагийн Далай зээрд. Шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд айргийн дөрөвт хурдалж энэ цагийн хурдан буянгуудын нэг гэдгээ батлан харуулсан Далай зээрд ийнхүү улс бүс, Их хурд наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртлээ. Тод манлай уяач А.Батсүхийн унаган хүлэг Далай зээрд “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд арав гаргаж давхисныг та бүхэн санаж буй бизээ.
5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, “Уулс трейд” ХХК-ийн захирал Т.Галбадрахын сартай зээрд. Төрийн наадмын түрүү Их салхин цавьдар азарганы дөрөв дэх үеийн төл сартай зээрд үрээ Нийслэлийн Алдарт уяач С.Ганзоригийн унаган адуу бөгөөд шүдлэндээ улсын наадамд долоолж, соёолондоо “Нүүрэнтэйн хурд-2011” уралдаанд айргийн дөрөвт хурдалж байсан юм. Зээрд үрээ хэдхэн хоногийн өмнө болсон “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн дөрөвт давхисан билээ. Т.Галбадрах уяач ийнхүү багагүй хугацаанд засварласны эцэст бүсийн наадмын айргийг “бөөндөж“ байна.
6.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат П.Пүрэвлхагвын хүрэн халзан.
7. Төв аймгийн Борнуур сум М.Сайнзаяагийн бор
8. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” холбооны нарийн бичгийн дарга Д.Баясгалангийн Баавгай хүрэн.2012 онд төрийн болон төвийн бүсийн наадамд Суман хүрэн морио айрагдуулсан аймгийн Алдарт уяач Д.Баясгалангийн Баавгай хүрэн азарга нь Манлай уяач Д.Чулуунбатын унаган адуу бөгөөд 2012 онд Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах уралдаанд аман хүзүүдэж байсан юм.
9. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул “АПУ” ХК-ийн захирал П.Батсайханы Гуулин зээрд. 2002 онд даагандаа Дундговь аймаг байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадамд түрүүлж, 2004 онд хязааландаа АХ-ын 83 жилийн ой үндэсний их баяр наадамд айргийн дөрөвт, 2005 онд соёолондоо АХ-ын 84 жилийн ой үндэсний их баяр наадамд айргийн гуравт, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадамд айргийн тавд, 2008 онд “Заамарын хурд” бүсийн уралдаанд түрүүлж, 2009 онд АХ - ын 88 жилийн ой үндэсний их баяр наадамд айргийн тавд тус тус хурдалж байсан.
10. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул М.Энхсайханы хээр
А.Мягмарсүрэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна