Монгол улсын мастер Ё.Батжаргал:Манай гэр бүл 15 жил төрийн их баяр наадамдаа сур харваж байна


-Сурын спортоор хэзээнээс хичээллэж байна вэ?
-Манай гэр бүлийг сурын спортод хөтлөн оруулсан хүн бол миний аав Ёндон байгаа юм. Аав маань Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул хүн. Хүүхэд байхын л аавыгаа сурын талбай дээр жаргалтай нь аргагүй харваж зогсохыг олонтаа харсан ч нэг их шимтээгүй санагддаг юм. Аав маань их олон жил сур харваж байгаад 1990 оны хавар миний хань Энхтуяад “улсын алдар цолонд хүрсэн сайн харваач болоорой” гээд нум сум, агсуурга бэлэглэж билээ. Эхнэрт маань энэ бэлэг ихэд таалагдаж, аавын зааснаар хичээллэсээр 1993 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсын спортын мастер цол хүртсэн юм. Тэр үед харваачид одоотой адил, дөрвөн сумаар харвадаггүй, нэг сумаар зөөж харвадаг байлаа шүү дээ. Би ханийнхаа сумыг зөөж гүйсээр нэг л мэдэхэд суранд орчихсон хүн дээ.
-Сонин түүх байна шүү? Хэр удаан сум зөөж гүйв дээ?
-Тийм ээ. 1997 оны хавар ерөөсөө өөрөө харвадаг хэрэг гэж бодоод ахмад харваач Жанлав гуайгаас нум сум худалдаж аваад харваж эхэлсэн. Тэр жил манай аймаг Заваадамдины наадам хийж, улсын мэргэн спортын мастер цолтой олон харваачид газар газраас ирж харвахад би гуравдугаар байранд ордог юм байна. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Анхны гараагаа амжилттай эхлүүлсэндээ үнэхээр их урам орсон. Энд ирсэн харваачид бүгд л “анх удаа тэмцээнд оролцож байгаа гэхэд сайн харваж байна” хэмээн урмын үгсийг харамгүй хайрлаж, бас зөвлөгөө өгч, их халуун дотно хамт олондоо хүлээж авсан. Бас болоогүй улсын отго харваанд ирж харваарай хэмээсэн нь залуу харваач миний хувьд үнэхээр сайхан хэрэг байлаа. Ингээд 1997 оны 9 сард улсын отго харваанд очиж харваад Монгол улсын мастер цолыг хүртсэн. Тэр жил одтой сайхан жил байсан юм.
-Түүнээс хойш ямар ямар амжилт гаргаад байна вэ?
-Үүнээс гурван жилийн дараа 2000 онд Монгол улсын шилдэг харваачаар шалгарсан. 2000, 2001, 2004, 2005 онуудад улсын аварга шалгаруулах багийн тэмцээнээ алтан медаль, 2002, 2003, 2007 онуудад улсын аварга шалгаруулах багийн тэмцээнээс мөнгөн медаль, 2010, 2012 онуудад аймаг бүсийн тэмцээнүүдээс алт мөнгөн медалийг тус тус авсан байна. Харваачид бидний хувьд хаврын урин цагийг л сэтгэл догдлон хүлээж суудаг улс. Талбай дээрээ гарах шиг сайхан юм юу байхав. Хэзээний ах дүүс шиг болсон сурын хэдтэйгээ уулзаж, нум эвшээлгэн зогсох ай даа жаргалтай шүү. Улсын наадам дөхөөд ирэхээр таван сараас бэлтгэлдээ гараад л 9 сард гэрийн бараа харна гээч.
-Энэ хугацаанд ажлаа яаж зохицуулах уу? Та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Мужаан, жолооч мэргэжилтэй. Одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа болохоор энэ бүхнээ зохицуулаад л явчихдаг юм.
-Спортын өөр төрлөөр хичээллэж байв уу?
-Би Өмнөговьд цэргийн алба хаасан хүн. Цэрэгт байхдаа шагай харваагаар хичээллэж, Даланзадгадын аварга болж явлаа. Гэхдээ түүнээс хойш хичээллэхээ больсон. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдэг болохоор сурын спортод үнэнч үлдэхээр шийдсэн. Анх сур харваж эхэлснээс хойш 15 жил өнгөрсөн байна. Анх бид чинь нэг сумаар харвадаг байлаа шүү дээ.
-Ээж аав нь сур харвадаг болохоор хүүхдүүд ч нум эвшээлгэнэ биз?
-Ер нь сүүлийн үед залуус эрийн гурван наадмынхаа аль нэгээр хичээллэхийг илүүд үздэг болж байгаа нь сайхан санагддаг. Сурын харвааг хөгжүүлэхэд төр засгаас ч анхаарал хандуулж байна. Аймаг бүрт өнөөдөр сурын спортоор хичээллэгчдийн тоо нэмэгдэж, тэмцээн уралдаа ч олон болж байгаа сайшаалтай юм. Манай аймагт гэхэд одоогийн байдлаар 30 гаруй харваачид байна. Эднээс миний шавь таван залуу бий. Хүүхдүүд маань сэтгэл зүрхээ зориулан хичээж байгаа болохоор удахгүй сайхан мэдээ дуулна гэж итгэж байгаа. Ер нь гэр бүлийн нэг хүн л харвадаг бол бусад нь дагадаг шиг байгаа юм. Миний хүү Тэндээмий 2003 онд найман настайгаасаа сур харваж эхэлсэн. Нум сум нь сайхан таарч жилийн дараа гэхэд өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж харваач болох гараагаа эхэлж байлаа. Тэр жилээ үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 83 жилийн ойд түрүүлж алтан медаль, 2005 оны баяр наадам АХ-ын 84 жилийн ойд харваж хүрэл медаль, 2006 оны Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн ойн сурын харваанд түрүүлж, алтан медаль, Монгол улсын хошой өсөх идэр мэргэн цол хүртсэн. Харин 2007 оны баяр наадмаар мөнгөн медаль хүртсэн. Үүнээс гадна аймаг сумынхаа наадамд олон ч удаа түрүүлж байсан. Одоо ШУТИС-д архитектурын мэргэжлээр суралцаж байна.
-Сурын спортоор хичээллэснээр таны амьдралд ямар ямар өөрчлөлт гарсан бэ?
-Хүмүүжлийн өндөр ач холбогдолтой байлгүй яахав. Тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болно. Ер нь аливаад амархан барьц алдаад байхгүй шүү. За тэгээд эрүүл агаарт өдрийн ихэнх цагийг өнгөрөөж байгаа болохоор эрүүл мэндэд ач тустай гээд л рекламдвал олон зүйлийг хэлж болох байна. Өнөө моринд орсон хүн эргэж гарч чаддаггүй гэлцдэг дээ. Сур ч ялгаагүй. Нэг л орсон бол эргэж буцахын аргагүй сайхан спорт байгаа юм. Манай гэр бүл төрийн их баяр наадамдаа 15 жил сур харваж байна. Үүгээрээ их бахархдаг. Мэдээж олон жил сайхан төрийнхөө наадам сум тавина гэж боддог.
П.Ундраа





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна