Эрдэнэтийн бүсийн түрүү айргийн их морьд

Орхон аймагт болсон хаврын бүсийн уралдааны их насны морьдын эхний 20 хүлгийг танилцуулж байна.
Их нас-239
1. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Ерөөлтийн хүрэн. Хэдхэн хоногийн өмнө “Дүнжингаравын хурд-2013” бүсийн наадмын хоёр дахь түрүүгээ хүртсэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган хүлэг ийнхүү хаврын бүсийн наадмын гурван түрүүний эзэн гэсэн шинэ амжилтын эзэн боллоо. 2011 онд Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд айргийн гуравт хурдалж, 2012 онд “Жейл” ХХК-ийн уралдаанд түрүүлэн давхар уяагаар “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлэн ирж түмэн олноо цэнгүүлж байсан хүрэн халзан морийг энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.
2.Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Содномцогийн зээрд. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Гэнгээ Дамдинсүрэнгийн унаган адууг нэг нутгийн Алтанхуяг авч 2009 онд Хэнтий аймгийн наадамд аман хүзүүнд хурдлуулжээ. Тэр намар нь улсын сайн малчин Цэрэн Манлай уяач Б.Содномцогт өгсөн аж. Ийнхүү хэд хэдэн эзний гар дамжсан зээрд морь 2010 онд хулгайд алдагдан олдохдоо оёг суучихсан байсан тул хоёр жил өнжөөхөд хүрсэн гэдэг. Зээрд морь 2012 онд өнгө засан уяа орж Макс групп үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд түрүүлэн, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадамд дөрвөлсөн юм. Харин энэ он гарсаар “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд дөрвөлж, давхар уяагаарЭрдэнэтийн бүсийн даншигт аман хүзүүдэн эзнээ Тод манлай уяач цолонд хүргэлээ.
3.Булган аймгийн Тэшиг сумын уугуул, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч асан С.Энхцагийн зээрд. Зээрд морь Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул Гантөмөрийн унаган адуу бөгөөд 2006 оны төрийн их баяр наадамд соёолондоо наймалж, Атар газар эзэмшсэний 50 жилийн ой төвийн бүсийн уралдаанд зургаалж, “Очирваанийн хурд-2009” уралдаанд есөлж, ”Дүнжингаравын хурд-2013” наймалж байсан юм.
4.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Б.Баатарчулууны хул. “Тэргүүн наран” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Б.Баатарчулууны хул морь нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган адуу бөгөөд өнгөрсөн жил Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, МУ-ын баатар Ш.Гонгорын мэндэлсний 100 жилийн ойд түрүүлж байсан билээ. Харин энэ он гарсаар шинийн гуравны өндөр бооцоот уралдаан болон Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах "Шаргын уул"-ын уралдаанд тус тус түрүүлж, “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн гуравт хурдалсан юм. Ийнхүү хул морь могой жил гарсаар бүсийн наадмын хоёр дахь айргаа хүртлээ.
5.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул М.Энхбатын шарга
6. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын хонгор. Өнгөрсөн жил Дорноговийн наадамд түрүүлсэн хонгор морь хэдхэн хоногийн өмнө болсон “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд есөөр давхисан юм.
7. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн. Өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд түрүүлж, түүнийгээ хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн уралдаанд батлан харуулсан төрийн түмэн эх хүрэн морь “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн тавд хурдалсан юм. Хүрэн морины өмнөх амжилтуудыг хурдан морь сонирхогчид эчнээ мэдэх тул энд дурьдах хэрэггүй бизээ.
8.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугул МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын шарга. Шарга үрээ нь хязааландаа Архангайн "Тамирын хурд" уралдаанд айргийн гуравт хурдалж, 2012 онд "Дүнжингаравын хурд- 2012" хаврын бүсийн уралдаанд долоо, Өмнөговийн бүсийн уралдаанд аман хүзүү, Төвийн бүсийн уралдааны айргийн гурав, Есөн зүйлийн даншиг наадамд айргийн гуравт тус тусхурдалсан юм.
9. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Гантөмөрийн хээр алаг.
10.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач Ц.Батсайханы бор.
11. Булган аймгийн Сайхан сумын уугуул Т.Нямсүрэнгийн халиун
12.Говь - Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул МУ-ын Тод манлай уяачД.Ганбаатарын хонгор
13. Хөвсгөл аймгийн харьяат Л.Төмөрбаатарын Үүлэн бор. Бор морь 2013 оны 02 сарын 18-нд Хөвсгөл аймгийн МСУХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг дээд 3 насны хаврын бүсийн бооцоот уралдаанд түрүүлээд байсан билээ.
14. Завхан аймгийн Отгон сумын уугуул Я.Хорлоогийн бор
15. Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, МУ-ын Манлай уяач Д.Батчулууны хүрэн халзан
16. Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн саарал
17. Улаанбаатар хотын харъяат Ц.Энхтайваны хонгор халзан
18. Дундговь аймгийн Луус сумын уугуул С.Шинэбаатарын хээр
19. Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Мөнхтөрийн бор. Улс бүсийн наадмын хоёр түрүү, дөрвөн айргийн эзэн бор морийг морь сонирхогчид эчнээ таних бизээ.
20. Булган аймгийн Орхон сумын уугуул Ц.Доржлхагвын хүрэн
А.Мягмарсүрэн





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна