Баруун зүүнийг холбосон гүүр


Өнгөрсөн 2 сарын 28-наас 3 сарын 2-ны хооронд Хонгконгод өндөр шагналтай супер уралдаан боллоо. Азийн хамгийн анхны таван одтой спортын ордон болох Longines Hong Kong Masters-д болсон уг уралдааныг ЕЕМ корпорацийн Азийн салбар, Хонгконгийн Морин Спортын Холбоо зохион байгуулсан бөгөөд уралдаанд тив дэлхийн хамгийн шилдгүүд, элитүүд оролцсон юм. Уралдаан 2012 оны 12 сард Парис хотноо Gucci загварын агентлагийн ивээн тэтгэлгээр зохион байгуулагдсан World’s Masters Grand Slam Indoor тэмцээний 2-р шат болон үргэлжилж, харин жинхэнэ шалгаруулалт нь 10-р сард Нью-Йорк хотод болох юм. Уралдааны гол зорилго нь дэлхийн хамгийн шилдэг 25 унаачдаас хурд хүч, авхаалж самбаагаараа шалгарсан нэг нь сая долларын шагналын сангаас хүртэх аж. Үүнтэй эн зэрэгцэхүйц хэмжээний том тэмцээнийг зөвхөн хэдэн сая үзэгчдийг телевизийн өмнө цуглуулдаг талбайн тенниснийхэн л хийдэг. Тэд үүндээ дэлхийн хэмжээний том бренд, үйлдвэрлэгчдийг сурталчилж, хариуд нь ивээн тэтгүүлдэг билээ. World’s Masters Grand Slam Indoor ч бас энэ супер уралдаанаа гурван тивийн эдийн засгийн хувьд тэргүүлэх нөлөөтэй хотуудад зохион байгуулж, дэлхий нийтийн анхаарлыг татах төлөвлөгөөтэй байна.
Хурд хүчний гайхамшиг
Хонгконгийн эхний өдрийн тэмцээн AsiaWorld Expo цэнгэлдэх хүрээлэнд мянга мянган үзэгчдийг цуглуулж, саадтай харайлтаар эхэлсэн. 145 см өндөртэй 16 саадыг гарааны эхлэлд биш төгсгөлд тавьж, алдаа бүрт 2 секундийн торгууль ноогдуулсан юм. Эцэст нь Катарина Оффель Оливия Де Нантуэль мориор 64,61 секундийн амжилтаар түрүүлж, удаах байранд 1 долиор хоцорсон Францын тамирчин Патрис Делаво Орнелла Мэйл хүлэгтэйгээ оржээ. Та бүхэн ямар халуухан тэмцээн болсныг төсөөлж байна уу? 1 доль бол зууны 1 секунд шүү дээ. Катарина Оффель өнгөрсөн Парисын тэмцээнд морьтойгоо хамт унаж, гарандаа хүнд гэмтэл авсан байсныг дурьдахад илүүдэхгүй болов уу? Харин 3-р байранд 1 секундээр хоцорсон Швейцарийн тамирчин Пиус Швицер Улисси хэмээх хүлэгтэйгээ хурдалжээ.
Загварын шоо
Харин хоёр дахь өдөр тамирчид Gucci загварын агентлагаас бэлдсэн 122 500 долларын үнэтэй Алтан цомын төлөө өрсөлдсөн юм. Хэдийгээр Хонгконг баруунаас алслагдмал гэлээ ч тэнд дэлхийн шилдгийн шилдэг тамирчид хүрэлцэн ирсэн байсныг тэмдэглэх нь зүйтэй байх. Жишээлбэл 2012 оны олимпийн багийн алтан медалийн эзэд Кристиан Альман, Бен Мэйер, дэлхийн хамгийн шилдэг эмэгтэй унаач Эдвина Топс-Александр, 2009 оны Европын аварга Кевин Стаут, Хонгконгийн шилдэг тамирчид Кеннет Ченг, Раена Леунг нар байв. Тэмцээнийг Патрис Делаво тэргүүлж, 2-р байранд Маркус Эйнинг, харин 3-р байранд Эдвина Топс-Александр нар тус тус орлоо. Шагналыг гардуулахаар Gucci загварын агентлагийн гүйцэтгэх ерөнхийлөгч Микаэла ле Дивеле, санхүүгийн албаны захирал Диана Занетто нар хүрэлцэн ирсэн байсан юм.
Шигшээ тоглолт
Шигшээ тоглолтын шагналыг Дэлхийн томоохон цаг үйлдвэрлэгч Longines ивээн тэтгэлээ. Энэ өдөр AsiaWorldExpo-д маш олон хүн цуглаж, тэдний дунд цаг үйлдвэрлэгч Longines компанийн төлөөлөгч, дуучин, жүжигчин Аарон Квок Гран при шагналыг гардуулахаар иржээ. 27 тамирчдын дундаас Патрис Делаво Лакримозо хүлгээрээ 43,06 секундийн амжилт үзүүлж, 700 000 долларын эзэн болов. Харин 2-р байрын амжилтыг Викинг хүлгээрээ 45,06 секундээр Майкл Витакер эзэлж, 3-р байрт Францын тамирчин Кевин Стаут 46,68 секундээр тус тус орлоо.
Патриса Делавогийн хувьд энэ супер уралдаан жинхэнэ гайхамшиг байж Гран при шагналын эзэн, Алтан цомын эзнээр шалгараад зогсохгүй энэ өглөөний Поггенпол компанийн ивээн тэтгэсэн тэмцээнд ч бас тасархай түрүүлсэн юм. Тэр сэтгэгдлээ хуваалцахдаа: “Би Хонгконгд анх удаа ирж байгаа ч надад маш их таалагдаж байна. Дараа жил энд ийм супер уралдаан дахин зохион байгуулагдана гэж сонссон. Түүнд оролцохыг яг энэ цаг мөчөөс эхлэн тэсэн ядан хүлээж байна.Чин үнэнийг хэлэхэд би цагийн зөрүү, цаг агаарын ялгаа, удаан хугацааны нислэг зэргээс болж амжилт үзүүлж чадахгүй болов уу? гэж айж байсан боловч уралдааныг маш сайн, дээд түвшинд зохион байгуулсан учраас би яг л эх нутагтаа байгаа юм шиг амжилтыг үзүүлж чадлаа” гэсэн юм. Бид ч бас Патрисын нэгэн адил Азийн спортын нийслэл Хонгконгод уулзахыг тэсэн ядан хүлээх болно.
Т.Болормаа




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна