Тод манлайн мялаалга наадам нижгэр боллоо


Одоогоос 6-7 жилийн өмнө Хадбаасангийн Бат-Эрдэнэ гэх нүд нь гэрэлтсэн жижигхэн бор залуу монголын хурдан морины ертөнцийн хаалгыг тогшин орж ирсэн билээ. Улсын Алдарт өвөөгийнхөө удмыг залгаж, спортын мастер ээжийнхээ итгэлийг өвөртөлж монгол хүн монголоороо бахархахын сэтгэлийг дэврээн залуусаа уриалсаар босго алхаж байсан тэрээр эдүгээ дээд цолтны эгнээнд эрэмблэгдэн хойморт тухалж харагдана. Мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэхэд үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, монгол төрийн зарлигтай наадмаас есөн түрүү, 19 айраг хүртсэн амжилтаараа усан могой жилийг урьтаж Монгол улсын Тод манлай уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ. Шинэхэн цолоо бүсийн наадмын хоёр түрүү, хоёр айргийн амжилтаар мялаагаад байсан тэрээр өнгөрсөн бямба гарагт их нас, соёолонгийн уралдааныг Цагаан хөтөлд зохион байгуулж, баяраа түмэнтэйгээ хуваалцлаа. Цолны мялаалга наадам шинэхэн Тод манлайн төрсөн өдөртэй давхцсан бөгөөд ойр дотны бүхий хүмүүс нь хүрэлцэн ирсэн байсан юм. Ингээд түрүүлж айрагдсан морьдын цуваа фото зургийг хүргэе.
Их нас-209
1. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Маналжавын Дашцэдэвийн шарга халзан
2.Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул аймгийн Алдарт уяач Оолийн Тагарваагийн бор халзан
3. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Батнямын хонгор халзан
4. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Түвнээмижидийн саарал
5. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Шижирбаатарын сартай хүрэн
Соёолон-150
1.Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул аймгийн Алдарт уяач Багаабазарын Нохойцагааны цавьдар
2.Энхтайваны зээрд
3.Төв аймгийн Цээл сумын уугуул МУ-ын Алдарт уяач П.Баяраагийн зээрд
4.Завхан аймгийн Улиастай сумын уугуул Тод манлай уяач Л.Цандэлэгийн бор.
5.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Д.Бат-Эрдэнийн халтар тус тус хурдалжээ. Тод манлай мялаалга наадамд түрүү морьдыг таван сая, айрагдсан морьдыг 1-4 сая төгрөгөөр байлж, 10-т орсон морьдыг 500 мянга, 50 хүртэл 100 мянган төгрөгөөр тус тус урамшуулна билээ.
Цолны мялаалга наадмын эргэн тойрон дахь сонин сайхныг бид маргааш хүргэх болно.
А.Мягмарсүрэн























































0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна