“Голсон юм голд орно” гэгчийн үнэн


Монголд ардчиллын салхи нэвт салхилсан 1990 –ээд оны эхэн үеэр манай аав ээж алдарт гурван аваргын нутаг Уйлган голоороо алдаршсан Цагаан-Үүр сумаас унаган нутаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаа зорьсон юм. Миний аав найз нөхдийн нь бэлгэнд ирсэн бяруу шүдлэнгээс эхлээд хувьцаа, хувьдаа авсан хэсэг үхэр малаа туугаад нутгийн зүг гарсан юм. /Зураг дээр баруун гар талаас тус сумын 2-р багийн уяач Р.Төмөрбаатарын “жижиг” хүрэн морь, Г.Батзоригийн “Манлай” хар морь, 4-р багийн уяач М.Манлайн хул морь, 1-р багийн Д.Доржийн саарал морь, айргийн тавд 2-р багийн уяач Ч.Батмөнхийн хурдан хул морь/ Тэгэхдээ сайхан толин сартай балар хүрэн байдас, бөгтөртэй жижэгхэн хээр байдас хоёрыг моринд дуртай эр хүний зангаар эрхгүй авсан гэдэг юм. Сартай хүрэн байдсыг өгсөн Цагаан-Үүр сумын Огнон Сэрээнэн гэх хүн “энэ хүрэн байдас манай Уйлганы Жамсран гэх айлын унага юм шүү. Манай эндхийн адуу ямар гадагшаа гарч үзсэн биш, гэхдээ энэ хавьдаа сайн адууны удам гэлцдэг. Эдний адууны удам эсэхээс жороо ордог юм, эсхүл хурдан болдог юм” гээд өгсийм гэдэг. Тосонд ирээд манай хоёр байдас нэлээд хэдэн азарга дамжсан ба манайх ч гэсэн адуундаа азарга олж тавьж чадахгүй хэд гурван жил өнгөрлөө. Хуучин Ардын зориг нэгдлийн гаралтай Өндөр хул гэх азаргатай боллоо. Хул азарга хүрэн байдас хоёроос нэг охин хул унага гарсан юм. Дараа жил ногооноор манайх бас л азаргагүй болсон байлаа. Гэтэл Манз ахынх өвгөн хүрэн азаргаа солих гээд азаргаа өөр адуунд нэг жил маллах хэрэг гарч .Тэгэхэд нь миний аав тэр “өвгөн хүрэн” азаргыг ганцхан зун тавиад “өвгөн хүрэн” агтанд тэр намраа явлаа. Ингээд хатуухан өвөл өнгөрч хавартай золголоо. Гүү унагаллаа . Сартай хүрэн гүү маань хавчиг соёолон насандаа жижигхээн хүрэн унагатай зуслаа. Дэндүү жижигхэн унага байснаас ямар сайндаа манай дүү багадаа “энэ бөөс шиг ганц хүрэн унага хэнийх юм бэ?” гээд л тоглодог байлаа. Дараа жил даага исгэл хөхлөө. Бид ч жижигхэн юм, сургаад яахэв гэлцээд өнжөөлөө. Шүдлэн болох жил нь Өгөөмөрт зусч байхдаа сургаад л уях боллоо. Дэндүү сайхан харайх төлөвтөй байв.Унаач хүүхэд нь Буниа ахын жижиг Ёоноо. Үрээ жижигхэн нэртэй хүү ч бас жижиг нэртэй .Ингээд сумын наадамдаа орлоо. Шүдлэнгээ бид хэн нь ч барианд ирэхийг харж чадалгүй хоцорчихлоо. Баригдсан эсэхийг үзэхээр морины комиссоор номероор нь шүүлгэв 13 –т баригджээ. Мөрий авлаа. Хязааландаа хавар өвчин тусаад бараг үхэх шахлаа. Соёолондоо хавар тардаж орсон туранхай үрээ бид дахин уялаа. Тэр жилээ үнэндээ сайхан харайж байлаа. Халиутын сунгаанд хошуу татаад л. Суманд ороход уяа хэтэрч орлоо. 4,5 аар явсаар байгаад сууж ахиад 13-т баригдлаа. Үүнээс хойш манайх “жижиг” хүрнийгээ тоож уяхгүй хэдэн жил өнжлөө. Учир нь хэд хэдэн шилдэг сайн морьд манайхаас гарсан байлаа. Ахын их хүрэн морь, аавын хул морь, дүүгийн үсэнд ирсэн Бяас ахын унаган бор хул морь, туулай хээр үрээ гээд л.
Сонирхуулж хэлэхэд нэг зун манай аав Чандмань-Өндөрийн Батчулуун гэдэг хүнтэй үхрийн наймаа хийгээд морь өгөхөөр тохирч “жижиг” хүрнийг ав гэлээ. Нөгөө хүн нь толгой сэгсрээд голсон юм гэсэн дээ. Тэр жилийн өвөл ах маань хавчиг хээр морио алдаад, манай бор хул морь үхчихсэн юм. Тэгээд л зүй ёсны шаардлагаар “жижиг” хэмээх хүрэн морь тоост хурднууд, торгон жолоотнуудтай дахин үзэхээр хурдны уяанд сойгдлоо. Тэр жилээ манай ээжийн талын ахан дүүс бид Их Тахилтын овооны наадмыг зохион байгуулж их насны 90 гаран хурд цуглан уралдсанаас “Жижиг” хүрэн морь 10–т баригдсан нь ирээдүйн амжилтын их гараа байлаа. Тэрнээс хойш Тосонгийн наадамд дараалан таваар айрагдаж, АХ-ын 87 жилийн ойн их байр наадамд түрүүлэн “Түмэн эх” цол чимэг авлаа. Нэг хэсэг гологдоод байсан морь маань Түмэн эхийг дуудууллаа. Өнөөдөр биднийгээ баярлуулан байгаа унаган хүлэг “Жижиг” хүрэн маань ирээдүйн их наадмуудад эзэн биднийгээ баярын магнай асрын өмнө айраг уулгах тоо олон байгаа гэдэгт үл эргэлзэнэ.
Дашрамд дурдахад манай сартай хүрэн гүүний унаган эзэн болох алдарт Уйлган голын харьяат дээр нэр дурдсан Жамсран гэх хүн бол Дархан аварга МУГЖ Дарийн Дамдин гуайн хамаатны хүн гэж дуулсан.
"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна