“Эрдэнэт хүлэг” уяачдын холбооны дэд тэргүүн Г.Баярцогт: Шүдлэх явцыг зурагтаар шууд дамжуулсан


-Могой жилийн хаврын бүсийн хоёр дахь уралдаан Орхон аймагт боллоо. Уралдааны зохион байгуулалт таны хүссэнээр байж чадав уу?
-Манай Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр” холбооны хүсэлтийн дагуу МУ-ын Засгийн газрын тогтоол гарч, “Эрдэнэт хурд-2013” хаврын бүсийн уралдааныг энэ сарын 9-нд амжилттай зохион байгууллаа. Могой жил гарсаар болж байгаа томоохон наадмын нэг болох энэ уралдаанд 18 аймгийн 500 гаруй хурдан хүлгэд тоосоо өргөж уралдлаа. Төлөвлөж байсанчлан ямар нэг будлиангүй, ММСУХ-ны журмынхаа дагуу сайхан болсонд бид баяртай байна. Үүний тулд манайхан бэлтгэл ажлыг ч хангалттай зохион байгуулсан. Манай МСУХ-ны нарийн бичгийн дарга бид хоёр “Дүнжингарав 2013” уралдааны зохион байгуулалттай биечлэн танилцаж, туршлага судлан газар дээр нь ажиллаад ирсэн байгаа. МУ-ын шинэхэн гавьяат Самданжамц гуайгаар ахлуулсан орон нутгийн төрийн албан хаагчдыг оролцуулсан комисс, дэд комисс тус тус энд ажиллалаа. Үүнд: ММСУХ-ны тэргүүлэгч, Тод манлай уяач Цэрэнжигмэд, Батсайхан, Бат-Эрдэнэ, Алдарт уяач Хишигжаргал нарын зургаан хүн комисст багтсан болно. Тиймдээ ч уралдаанд ирсэн бүх насныхаа морьдын үүлдэр угсааг нарийвчлан тогтоож, элдэв маргаан гараагүй. Хоёр азарга хасагдсан нь комиссын шийдвэр байсан.
Ер нь энэ удаад бид Тод манлай, Манлай нарын хөлд дараатай наадлаа. Тод манлай уяач Онон, Мөнхбат, Мөнхтөр нарын томчууд уяж сойсон мордоо уралдуулахаар зорин ирлээ, сайхан байна.
-Энэ удаагийн уралдаан юугаараа онцлог болсон бэ?
-Хаврын бүсийн томоохон уралдаан Дүнжингаравын журмыг хөдөө орон нутагт хэрэгжүүлснээрээ онцлогтой боллоо. Үүнийг манай уралдааныг дамжуулж буй “Тод магнай” сэтгүүл, сайт болон бусад мэдээллийн хэрэгслэлүүдээс харж болно. Шинэ цагийн болон монгол адуугаа үнэн зөвөөр ялган ийнхүү шударгаар уралдуулсан нь уяачдын сэтгэлд хүрлээ гэж их олзуурхаж байгаа. Нөгөө талаар бидний зохион байгуулсан анхны хаврын бүсийн уралдаан байлаа. Бид үүнээс өмнө 2010 оны зун бүсийн наадам хийж байсан юм.
-Холбооны удирдлагууд шинэчлэгдснээс хойш хийгдэж байгаа анхны уралдаан гэдгээрээ бас онцлог болж байгаа болов уу?
-Холбооны удирдлагууд шинэчлэгдээд сар шинийн дөрвөн буюу 2 сарын 14-нд анхны наадмаа хийсэн байгаа. Бид ажлаа хүлээж аваад эхний ээлжинд унаач хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ ажлынхаа эхлэл болгож, бүх хүүхдүүдийг дуулга малгай, өвдгөвч тохойвчтой мордууллаа. Мөн морь барианд орж ирэхэд телевизийн болон чиглүүлэгч машиныг л орохыг зөвшөөрсөн нь уралдаанд эмх цэгцтэй болоход их нөлөөлсөн. Үүнийгээ энэ удаагийн бүсийн уралдаанд ч хэрэгжүүлсэн байгаа. За бас морь шүдэлгээнийхээ ажлыг бариан дээр хийж, шууд ТВ-гээр нэвтрүүллээ. Энд манай дэд комиссынхонтой цэрэг хүчний байгууллагынхан хамтран ажиллалаа. Энэ мэт шинэлэг ажлын эхлэл тавигдаж, үр дүн нь сайн байна. Цаашид ч энэ зарчмаараа ажиллах эрч хүчийг аваад байгаа шүү.
Энд нэмээд холбооны үндсэн зорилгыг ерөнхийд нь тайлбарлахад морьдоо ялгаж уралдуулах бодлогыг баримталж байна. Хоёрт ММСУХ-ноос мөрддөг уралдааны зайгаар уралдах болно. Гуравт унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах хувцас хэрэгслийн стандартыг мөрдөж ажиллана. Хүүхдийн хөдөлмөрийг хүндэтгэн, тэднийг үнэлэх бодлого барьж байна.
-Энэ уралдаанд таны азарга айрагдсан байгаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Тийм ээ. Нутагтаа болж байгаа энэ том наадмын эрлийз ангилалд хүрэн азарга маань айргийн дөрвөөр хурдаллаа. Сайхан байна. Миний азарга Билэгдэмбэрэлийн унаган адуу байгаа юм. Өмнө нь улс бүсийн наадамд дээгүүр уралдаж байсан л даа. Ер нь манай Эрдэнэтийнхэн сүүлийн жилүүдэд шинэ монгол адуугаар одтой наадаж байна. Жишээ нь Монгол улсын Манлай уяач Чулуубат байна. Эдний адууны түрүүч нь соёолон настай болчихсон байна. Энэ удаагийн уралдаанд гэхэд Улаанбаатар хотоос очсонтойгоо нийлээд 45 шинэ цагийн буюу эрлийз адуу мордлоо. Үүний гуравны нэг нь манай Эрдэнэт хотын уугуул адуунууд байна.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна