Азарганы давхил таасан нь


Ардын хувьсгалын 87 жилийн ойн их баяр наадамд Тосонцэнгэл суманд түрүүлж айрагдсан хурдан азарганууд Зураг дээр С.Алтанбаярын халтар, Л.Эрдэнэбилэгийн саарал,Ч.Дашнямын алаг,Х.Цэрэндоржийн хээр, З.Нямринчингийн саарал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын II багийн уяач С.Алтанбаяр 2007 оны сумынхаа наадам буюу Ардын хувьсгалын 86 жилийн ойд хавчиг халтар азаргатайгаа орсон байж. Халтар азарганы хувьд бага дөрвөн насандаа уягдаж байсан ч дааган насандаа зургаад давхиснаас хойш төдийлөн айрагдаж амжаагүй байсан үе юмсанж. Наадмын урд өдөр уяан дээрээ байж байтал цагтаа алдарт хурдан борлогийн хур сүүлийг шууж явсан Баярдалай/Жүүс гэх нэрээр олондоо танил болсон/ уяа морьдийг нь шинжиж сонирхсон байна. Тэгээд уяа морьдийг харж байгаад хавчиг халтар азаргыг ихэд онцлон “халтар азарга маргааш шөвгөрхөөр байна” гэжээ. Тэгэхээр нь азарганы эзэн “за яаж байна” гэжээ. Тэгтэл Жүүс ах “За тэгвэл ялаархаж байгааг нь та нар хар даа, морь мориноос өөр толгойгоо нар зөв тойруулан хаялаж ялаархаж байгаа биз дээ, ингэсэн адуу ч айраг уулгадаг юм даа ” гэж айлдсан гэдэг.
Харин маргаашын үд гэхэд Жүүсийн тааврын хариу тайлагдаж залуу уяач С.Алтанбаярын хавчиг халтар азарга айргийн дөрөвт алтан жолоо атгуулж унасан хүү уясан эзнээ баярлуулжээ. Тэр наадмаас хойш халтар азарга нас нийлсэн жилээ буюу АХ-ын 87 жилийн баяр наадамд түрүүлж түүний дараа АХ-ын 88 жилд IY багийн уяач Ч.Дашнямын хурдан алаг азаргатай түрүү булаалдан аман хүзүүлж, АХ-ын 89 жилийн ойн их баяр наадамд I багийн залуу уяач Ц.Сэдэдийн идэрхэн улаан азаргатай түрүү булаалдан түрүүлж дахин “Түмний эх” болоод байгаа энэ цагийн Тосонцэнгэл сумын наадмын магнай хурдан азаргануудын нэг болсон юмаа.
Дашрамд илүүц болон дурдахад Жүүс ах жил бүрийн наадмаар халтар азарганы хишиг, баярын юмыг азарганы уралдааны дараа бүрт хүртсээр байдаг гэнэ лээ шүү. Азарганы давхилыг анхлан тааж хэлсэн амандаа шар тостой ах нь гээд л ....
"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна