Францын шигшээ багийн супер од Кевин Стаут


Кевин Стаут бол өнөө цагийн Францын морин спортын хамгийн том од төдийгүй түүний зураг Gucci, Rolex гэх мэтийн алдарт брэндүүдийн рекламны самбараар дүүрэн байдаг. Гэвч амьдрал дээр “тэрээр хэн бэ” гэдэг морин спортын хөгжөөн дэмжигчдийн сониуч занг ямагт л хөдөлгөж байдаг нь нууц биш юм. Ингээд түүний ертөнцөөр цухас ч болов аялах гээд үзэцгээе.
Асуудлаас зугтаасан нь
Кевин Стаут Францын хойд хязгаарт төрсөн бөгөөд энэ нутаг морин спортынхны хувьд жинхэнэ төв нь гэлцдэг. Гэхдээ түүний эцэг эх нь морьтой ямар нэгэн байдлаар холбогдож байсангүй. Тэдний гэр бүл санхүүгийн бэрхшээлд автаж, улмаар эцэг эх нь салж, бяцхан хүүгийн амьдралд өөрчлөлт авчирчээ. Кевиний хувьд морьд түүний сэтгэлийг сэргээж, уйтгар гунигаас нь салгаж чаддаг болохоор тэр түүнд хорхойсоно.
Кевин Стаут: Миний эцэг эх Андре Франсуаза нар салсны дараа би эцэгтэйгээ үлдэж, харин амралтын өдрүүдээр Нормандад байдаг ээж дээрээ очдог байлаа. Тэр үед ээж Францад нэлээд алдартай Делавогийн жүчээнд морь унадаг байсан ч төдөлгүй таалагдахаа больж орхисон. Харин миний хувьд эсрэгээрээ энэ гайхамшигт амьтанд “дурлачихсан” юм. Хэдийгээр ээж маань ажлаа орхисон ч хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг хүндэтгэн Савиньон нэртэй морь авч бэлэглэх нь тэр. Тэр цагаас эхлээд өмнө нь хичээллэж байсан спортын бүх төрлүүдээ хаяж, амралтын өдрийг тэсэн ядан хүлээдэг болсон юм даа.
Кевин хүүхэд байхдаа эцэг эхийн шаардлагаар газрын теннис, жүдо бөхөөр хичээллэдэг байв. Гэвч тэрээр эдгээр спортод амжилт гаргана гэдэгтээ хэзээ ч өөртөө итгэж байсангүй. Харин морин спорт бол түүний хувьд тэс өөр зүйл байлаа.
Кевин Стаут: Дасгал сургууль надад тийм ч сонирхолтой санагддаггүй байсан болохоор ирээдүйн төлөвлөгөөндөө хэзээ ч оруулж байсангүй. Харин морь бол өөр шүү. Би бусадтай харьцуулахад их хожуу буюу 10 настайдаа л морь унаж сурсан.
-Та яагаад заавал сонгодог уралдааныг сонгож авсан юм бэ?
Кевин Стаут: Би хүүхэд байхдаа уралдаанаас өөр шогшуулах, гурвалсан морьдоор уралдах зэрэг өөр төрлүүдийг мэддэггүй байсан. Тэр үед сонгодог уралдааныг телевизээр түлхүү үзүүлж, сонингийн эхний нүүрэнд олонтаа бичдэг байсан учраас л татагдсан хэрэг. Шогшоо төрөл миний хувьд маш уйтгартай, харин гурвалсан морьдод зориг арай л дутах байсан болов уу.
Бүх зүйлд хамгийн шилдэгийг нь
Хүүгээ морьтой харьцаж байхдаа хамгийн их аз жаргалтай байгааг анзаарсан түүний гэр бүлийнхэн энэ бүхэнд анхаарлаа хандуулах болжээ. Хөнгөн цагааны томоохон үйлдвэрийн эзэн өвөө Андре Маррот нь Кевиний дасгал сургуулилтанд зориулж хамгийн сайн гэсэн бүхнийг сэтгэл харамгүй авч өгч дэмжинэ. Түүгээр ч үл барам түүнийг алдарт Делавогийн гэрт амьдруулж, Денис, Роберт, Патриса, Эжен нартай хамт хичээлүүлдэг байв.
Кевин Стаут: Би 15 настай байхдаа л зургаа, долоон морьтой зэрэг ажилладаг байсан. Шинэ өглөө бүрийг тэсэн ядан хүлээж, Делавогийн гэр бүлийнхэнтэй ширээний ард тухалж, тэр өдрийн төлөвлөгөөг ярилцдаг байлаа. Энэ бүхнээс би гайхалтай тайвшралыг олж авдаг байв.
Эрх чөлөөг хэтрүүлсэн нь
Эрх чөлөөний амтыг эрт мэдэрсэн Кевин өвөөгөөсөө зөвшөөрөл авалгүйгээр Мишель Экартын жүчээг зорьжээ. Кевинд багагүй мөнгөөр морьд худалдаж авч өгсөн атал өвөөгийн бэлгийг Делавогийн бааз дээр үлдээв. Энэ нь түүний өвөөг багагүй бухимдуулжээ.
Кевин Стаут: 17 настайдаа би эцэг эхийнхээ гэрийг орхиж, амьдралдаа анх удаа бие даан шийдвэр гаргасан тэр байлаа. Тэгэхэд би нягтлан бодогч, менежментийн бакалаврын боловсрол эзэмшсэн байв. Экартаас би шилдэг морьд унах урлагт суралцсан ба Европын аварга шалгаруулах тэмцээнд Крокодайл Мэн морьтойгоо оролцож тэргүүн байр, 2000 онд Англид болсон Идэрчүүдийн аварга, Францын Бридж хотын дэд аварга гэсэн цолуудыг тус тус хүртсэн юм. Ивээн тэтгэгч Мишель надад маш их итгэл хүлээлгэж байсан нь хүчтэй нөлөөлж, яг тэр мөчөөс эхлэн морин спортыг эргэлт буцалтгүй сонгосон юм.
Өөрийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд Кевин ивээн тэтгэгчдийг хайр найргүй сольж байв. Экартын дараа Кевин Хубер Боурдитай жил хагасын хугацаанд ажиллаж, олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож, ашигтай гэрээ олныг байгууллаа.
Кевин Стаут: Яг тэр үед надад өөрийн жүчээ, морьдтой болох хүсэл төрсөн. Ингээд 2002 онд өөрийн компаниа байгуулж, өвөөтэйгөө учраа ололцож, туслалцаа авсан. Хэдийгээр бүх юмыг өөрийн санаснаар хийх нь нэг талаар аз жаргал мэт боловч нөгөө талаас аргагүй л туршлага дутсан. Тиймдээ ч компани маань дампуурлын ирмэгт хүрсэн удаатай. Ингээд ивээн тэтгэгчийн эрэлд гарч Перье Балдектай хамтран ажиллах болж, компаниа аварсан ч жүчээгээ орхисон. Би Перьетэй 3 жил хамтран ажиллаж, тэр үед Краку Бум хочтой даагаа унаж олон олон тэмцээнээс бай шагнал авсан.
Гэвч Перье даагыг үнэд хүргэж зарах шийдвэр гаргасан нь Кевинд таалагдсангүй. Тэр энэ даагыг худалдаж авахын тулд дахин өвөөдөө хандаж, удаан зөвшилдсөний эцэст ач хүүгийнхээ хүсэлтийг биелүүлжээ. Кевин 1998 оны Дэлхий аварга Швейцарийн тамирчин Тьерри Помелтай хамтран ажиллахаар болж, дараа нь шигшээ багийн дасгалжуулагч Гиллс Бертран де Баландаг сонгосон байдаг юм.
Шинэ үе шат
Сүүлийн сонголт. Шигшээ багт багтсан ч Кевин анхандаа өндөр амжилтыг үзүүлж чадаагүй юм.
Кевин Стаут: Гран при тэмцээний 10-р байр эзэлнэ гэдэг шинээр эхлэгчдийн хувьд том амжилт. Харин миний хувьд ичгэвтэр зүйл байлаа. Би ялалтыг ямагт хүсч байсан ч Маннхаймын Европын аварга шалгаруулах тэмцээнд олигтой амжилт үзүүлж чадаагүй нь “гал дээр тос асгасны” адил хамаг уур хилэнг маань бадрааж орхисон.
Тэр үед сонин хэвлэлээр Кевин ярихдаа: “Краку Бум бид 2 бэлтгэлээ маш сайн хийж байгаа, түүний уяа сойлго дээд түвшинд байгаа. Энэ морь надад дэлхийн дээд амжилтыг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна” гэх мэдээллийг өгч байв. Гэвч энэ бүхэн талаар болж Хонгконгийн олимпиад, Барселоны супер лигт ч амжилт үзүүлж чадсангүй.
Авралын хөрөнгө оруулалт
Нэр хүндийн оргилд хүрэхийн тулд Кевин ээлжит сонголтоо хийж Мезон де Монд сүлжээ дэлгүүрийн эзэн Харас де Хустай хамтран ажиллаж, Ксавьера Мари нэрт морийг сургаж олон шагналын эзэн боллоо. Энэ үеэс эхлэн нэг багийн гишүүн болох үзэсгэлэнт Пенелопа Лепревотой байнга хамт явах болсон юм.
Кевин Стаут: Хэзээ ч байгаагүй өндөр хөрөнгө оруулалтын ачаар би дахин амжилт үзүүлж, 2009 онд Үндэстний цомын шигшээд багтаж, Аахены 7 хоногийн сургуулилтыг багаараа нэг ч торгуульгүй гайхалтай амжилттайгаар өндөрлүүлсэн.
Кевин Стаут, Пенелопа Лепрево, Тимоти Аншиауме Роже Ив Бост нар Францын Морин спортын түүхэнд өөрсдийн нэрээ мөнхөлж, дараа нь Роттердам ба Дублинд үнэмлэхүй ялалт байгууллаа. Түүнээс хоёр долоо хоногийн дараа Кевин Виндзорын цамхагийн цэцэрлэгт хүрээлэнд Марсельезийн аялгуун доор тэргүүнээ бардам өргөн зогсож байсан юм. Энэ нь Александр Ледерманнаас хойш даруй 10 жилийн дараа франц хүн Европын аваргын титмийг тэргүүндээ залсан нь тэр байлаа.
Нэг ивээн тэтгэгчээс нөгөөгийн хооронд
Кевин Стаут: Би өөрийгөө маш азтай хүнд тооцдог. Яагаад гэвэл ямар ч хүнд цаг үед эмээ өвөөгийн маань авч өгсөн 1-2 топ морь үргэлж байдаг байлаа. Харин одоо өөрийн гэсэн ямар ч морь байдаггүй ба тэд ивээн тэтгэгчид болон жүчээний эздийн мэдэлд байдаг юм.
-Танд энэ эрсдэлтэй санагдахгүй байна гэж үү? Яагаад гэвэл тэд хэзээд морьдоо зарж үрэхэд бэлэн байдаг шүү дээ.
Кевин Стаут: Би өнөөдөр мэргэжлийн дээд түвшинд хүрсэн өндөр зэрэглэлийн тамирчин болсон учраас хэнтэй хамтарч ажиллах нь миний сонголт. Миний унадаг морьд толгой эргэм өндөр үнэтэй. Михаил Шумахер өөрийнхөө машинаар уралдахгүй харин Феррари л унана. Хэрэв Феррари корпораци түүнийг машинаар хангахаас татгалзвал тэр дор нь бусад машин үйлдвэрлэгчид дугаарт зогсох хэрэг гарна биз дээ. Надад ийм эрсдэл гарахгүй, яагаад гэвэл би маш найдвартай хүмүүстэй хамтарч ажилладаг.
Аваргын эргэн тойронд
Европын аваргын дараа Кевин морьдоо Бельгид аваачиж Брюно Робертой хамтрахаар болов. Харин Кевиний ажлын хуваарьт өөр нэгэн өөрчлөлт гарсан нь өдрийн найман цагийн загвар үзүүлэх ажил болов. Gucci, Rolex гэх мэтийн дэлхийн брэндүүд түүнийг нүүр царайгаа болгосон нь түүний нэр хүндийг улам өсгөж, жинхэнэ од болгож чадсан юм.
-Та Францад маш алдартай боллоо. Таныг хөгжөөн дэмжигчид залхаахгүй байна уу?
Кевин Стаут: Үгүй дээ, би тэднийг харин ч баяртайгаар хүлээж авдаг. Сүүлийн жилүүдэд морин спорт үзэгчдээ олноор алдаж байсан учраас би хөгжөөн дэмжигчдийг ажил амьдралын маань нэг хэсэг гэж үздэг. Шударгаар хэлэхэд морьд, сургуулилт, тэмцээн, үзэгчид бол миний хувьд юугаар ч орлуулшгүй наркотик гэж болно.
Хувийн амьдрал
-Та удаан хугацааны туршид Пенелопа Лепревотой нэр холбогдож байгаа. Таны бодлоор эмэгтэйчүүд морин спортоор хичээллэх нь зохимжтой юу? Тэдэнд тантай адил амжилтанд хүрэх боломж байгаа юу?
Кевин Стаут: Мэдээж байгаа. Зарим хүүхнүүд эрчүүдээс ч илүү ур чадвартайгаар морьдыг хурдлуулдаг. Гэвч цаг хугацааны явцад тэд гэр бүл зохиож, үр хүүхэд төрүүлэн бусдын л адил амьдрахын тулд морин спортыг орхидог. Тиймээс ч анхан шатны сургуулиудад эмэгтэй унаачид олон байдаг ч 22-25 насны ангилалд мэдэгдэхүйц цөөрдөг.
-Таны амжилтын нууц юунд оршдог вэ? Таны жинхэнэ дэмжигч хэн бэ?
Кевин Стаут: Нэг ч унаач дэмжигчгүйгээр, эмэгтэй хүнгүйгээр амжилт гаргадаг гэвэл худлаа. Уралдааны зам дээр чи ганцаараа, чам руу мянга мянган үзэгчид нэвт харж байна гэдгийг тэсвэрлэхэд хэцүү. Гэвч үнэхээр л топ тамирчин юм бол энэ бүхнийг даван туулах зориг тэвчээр гаргах хэрэгтэй. Тэгээд ч тэнд найзууд биш өрсөлдөгчид л чамайг хүрээлж байна гэсэн үг. Уралдааны дараа чиний жаргал зовлонг хуваалцах хэн нэгэн заавал хүлээж байх нь маш чухал. Тэд эхнэр, нөхөр, залуу, хүүхэн, эцэг эх хэн ч байж болно.
Энэ удаа Кевин хувийн амьдралын асуултаас мөн л чадварлаг бултаж чадлаа. Магадгүй энэ нь хайртай хүүхнээ анхаарлын төвөөс холдуулж байгаа хэрэг байх.
Кевин Стаут: Миний амьдралын зорилго бол илүү олон амжилтыг үзүүлж, морин спортод хүний үзүүлж чадах бүх хүч чадлыг шавхан, дэлхийн хэмжээний том тэмцээнд бүгдэд нь тэргүүн байр эзлэх явдал юм. Би энэ бүхний төлөө бүх хүчээ зориулах болно.
Сэтгүүлч би Хара де Кудрет жүчээнээс гарахдаа олон зүйлийг эргэцүүлэн бодсон. Кевин маш олон удаа ивээн тэтгэгчдээ сольж, түүнийг хүнд байдалд орох бүрт нь гэр бүлийнхэн нь хамт байж, дэмжиж байсан нь түүний амжилтын нууц болов уу? Бидэнд түүний амьдралыг шүүх эрх байхгүй ээ.
Т. Болормаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна