Уралдааны зам дээрх шатрын нүүдэл


Морьд бэлтгэл сайтай, унаачид ур чадвартай бол бүх хүмүүст боломж ижил байна гэсэн үг. Уралдаанд зөвхөн нэг нь л түрүүлэх нь тодорхой шүү дээ. Мэдээж морьдын удам угшил, уяа сойлго энд голлох үүрэгтэй ч унаачаас их зүйл шалтгаална. Гэхдээ морьдыг гараанаас гарахад аль нь түрүүлэхийг урьдчилан тааварлах аргагүй. Уралдах явцдаа ямар тактик, арга барил хэрэглэхийг зөвхөн унаач л шийддэг юм. Тиймээс өөрсдийнхөө морьдыг шинжиж, өрсөлдөгчдөө зөв үнэлэх нь унаачдын хувьд маш чухал. Үр дүнд нь уралдаан хэд хэдэн оролцогчтой шатрын хөлөг болж хувирдаг. Энэ тухай уншигчид та бүхэндээ дэлгэрэнгүй хүргэхийн тулд Москвагийн төв морин тойруулгын шилдэг унаач, спортын мастер Александр Гаврилович Несяевыг урьсан юм.
Бүх зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг
Бүх уяачид морьдоо нас, үүлдэр, бие бялдрын онцлог, байгалиас заяасан чадвар чадамжинд нь тохируулан өөрсдийнхөөрөө уяж сойдог. Хэрэв уяа сойлгыг нь зөв тохируулвал морьдын хурд хүч улирлаас улиралд, жилээс жилд улам сайжирдаг. Тиймээс уралдаан бүрийн өмнө морьдыг зөв үнэлж ойлгох нь маш чухал. Жишээ нь: бүтэн зунжингаа уралдах морьдыг зөвхөн 5-р сард түрүүлгэх гэж зүтгэх нь илүүц юм. Мөн сунгаанд заавал хамгийн сайн морио бус 2-р зэргийн морьдоо уралдуулж, өрсөлдөгчдийнхөө хурд хүчийг баримжаалж, тооцоолж болно.
Одоо яаж түрүүлнэ гээч
Уралдаан эхлэхийн өмнө яг түрүүлнэ, намайг өнөөдөр хэн ч гүйцэхгүй гэх мэтийн бодлуудыг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Эс тэгвээс түрүүлж чадахгүй л болов уу? Харин түүний оронд гараанаас гарахдаа тасарч чадвал тэр л түрүүлэх боломжтой болдогийг санах хэрэгтэй. Тэгээд уралдааны явцад зөв байрлал эзэлж, зөв тактик хэрэглэвэл таны хүсэл биелнэ. Мөн уяа сойлгын үеэр морьдын бүх хүчийг шавхахгүй байх хэрэгтэй. Морьд барианд орох тэр мөчид л хүч тэнхээ сайтай нь түрүүлдэг жамтай.
Уралдааны замыг дөрвөн хэсэгт хуваах
Унаачид уралдааны замыг дөрвөн хэсэгт хувааж, нэг хэсгийг хэдий хэр хугацаанд туулахаа тооцсон байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл 1600 метрт 1.58 минутын амжилттай уралдахын тулд нэг хэсгийг 29.5 секундэд туулах ёстой. Энэ ачаалалд морьдыг бага багаар дасгана. Жишээ нь дасгалыг 5 сараас эхэлсэн бол 7 сар гэхэд морь хэдийнэ энэ амжилтыг бататгасан байдаг.
Өөртөө тавьсан занга
Бүх төрлийн спорт өөрийн гэсэн дүрэмтэй. Тиймээс ч дүрэм зөрчвөл шүүгчид болон үзэгчид түүнийг маш гярхай ажигладаг. ОХУ-д морин спортын хуулийн 149-р зүйлийн “г”-д ямар ямар үйлдлийг дүрэм зөрчсөнд тооцохыг нарийвчлан заасан байдаг. Үүнд: унаач морины хурдыг огцом өөрчлөх, зам жимээ гэнэт өөрчлөх, баруун зүүн тийш хэт шахах, бусдад саад болж хөндөлсөж давхих, давхиж буй морьдын дундуур зүсэж орох, гэнэт хурдаа сааруулах, ташуурыг буруу хэрэглэх зэрэг орно. Шийтгэл нь 169-р зүйлд тусгагдсан байдаг ба хэрэв дээрхи дүрмээс аль нэгийг зөрчиж бусад морьдод саад хийсэн бол тэдгээр морьдын дараа ирснээр бүртгэнэ. Тиймээс би өөрийн туршлагаас харахад дүрэм зөрчих нь надад ч бусдад ч ямар ч ашиггүй зүйл гэдгийг сайтар ухаарсан. Чиний дүрэм зөрчсөнийг шүүгчид үзэгчид анзаараагүйгээр чи түрүүлсэн байсан ч сэтгэл ханамж таашаал авч чадахгүй. Тиймээс бүгдээрээ шударга өрсөлдвөл гоё шүү дээ. Тэгээд ч эелдэг зан хэзээ ч хаана ч үнэлэгддэг гэдгийг бүү мартаарай.
Мөн санамсаргүй дүрэм зөрчих асуудал бас гардаг. Жишээ нь: гурвалсан морьд тэрэгтэй уралдахад дугуй мултарч нөгөө морьдын тэргэн доогуур орох нь бий. Харамсалтай нь манайд үүнийг ялгаж салгаж шүүх явдал учир дутагдалтай байдаг ч барууны орнуудад бол бүхнийг ягштал тооцох боломжийг бүрэн бүрдүүлдэг.
Барууныхнаас ялгаатай нь
Сүүлийн жилүүдэд ОХУ-ын унаачид олон улсын тэмцээн уралдаанд ихээр оролцдог болсон. Энэ нь барууныхнаас суралцаж, туршлага солилцоход илүү дөхөм арга хэмжээ болж байна. Европод унаачид жилдээ дор хаяж 1000 удаа тэмцээн, уралдаанд ордог бол манайд энэ тоо 300-аас хэтрэхгүй байна. Тиймээс ч Европын унаачид өөртөө илүү итгэлтэй байж, хэзээд юу хийхээ сайн мэддэг. Унаачид уралдааны зам дээр маш чанд сахилга баттай байж, хэзээ ч ташуур хэрэглэдэггүй.
Хүрч болох ялалт
Дээд дурдсанаас өөр маш олон төрлийн хүчин зүйлүүд ялалтанд нөлөөлж байдаг. Тэдгээрийн нэг нь зөв гийнгоо. Яг хэрэгтэй цагт нь гийнгоолж чадвал морьдын хурд хүч огцом сэргэдэг. Мөн унаач эмээл дээрээ яаж суух нь бас чухал. Хэдийгээр унаачид анх сурснаараа суудаг боловч салхины өөд морьдын хурдыг сааруулахгүйн тулд сайн тонгойж өгөх хэрэгтэй. Унаачдын жин ч бас нөлөөлөх хүчин зүйлийн нэг. Амжилтын нууц маш их ч зөвхөн унаач л өөрсдийн морьдоо мэдэрч, бүхнийг зохицуулдаг. Тиймээс урагшаа, анд нөхөд өө!
Т. Болормаа




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна