Морин дээрээс сум харвах урлаг буюу ябусамэ


Эрт дээр үеэс талын нүүдэлчдийг морин дэлэн дээрээс сум харвахдаа гаргууд байсныг суурин иргэншлийг бүх л эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Эзэн богд Чингис хааны үеийн байлдан дагуулалтыг нум сумаар зэвсэглэсэн морин цэрэггүйгээр төсөөлөх аргагүй. Гэхдээ морин дээрээс сум тавих эрдэм зөвхөн талын нүүдэлчдийн дунд байсан гэвэл ташаарал болно. Үүний нэг тод жишээ нь Наран улсын язгууртнууд буюу самурай нарын заавал эзэмших ёстой эрдмийн нэг ябусамэ юм. Морины давхилт дунд бай онох ябусамэг үүслийн талаар эх сурвалжууд хоорондоо зөрчилтэй олон мэдээлэл өгдөг. Жишээлэхэд, ябусамэ нь нийтийн он тооллын зургаадугаар зуунаас үүсэлтэй гэх. Тэр үед Наран улсын эзэн хаан тэнгэр бурхдыг аргадаж, улс орондоо энх амгалан байлгахын тулд давхиж яваа морин дээрээс гурван байг дараалан алдалгүй оносноор ябусамэ үүссэн гэлцдэг. Өөр эх сурвалжийн мэдээлж байгаагаар 1192-1334 оны хооронд үргэлжилсэн Камакурагийн эрин үед ябусамэ үүсчээ. Энэ эринийг үндэслэгч сёогүн Минамотоно Ёритомо гэгчийн удирдлагад байдаг самурай нар нум сум ашиглах чадвараар дорд байгаадаа ихэд санаа зовж улмаар онцгой анхаарал хандуулах болсноор үүссэн гэх. Учир нь нум сум нь өмнөх олон зууны туршид самурай нарын хувьд эрх мэдлийн бэлгэдэл байлаа. Түүгээр зогсохгүй нум сум сайн харваж чаддаггүй самурай нь сепуку буюу нэр төрөө цэвэр авч үлдэхийн төлөө гэдсээ хүүлж амиа егүүтгэдэг байсан. Иймийн тулд дайн байлдаанд асар чухал үүрэгтэй энэ зэвсгийг хангалттай өндөр төвшинд эзэмшиж чадахгүй байсанд сёогүн санаа зовсон хэрэг. Ингэхдээ бага зэрэг өөрчлөлт хийж зөвхөн явган жагсаалаас нум сумаар харвадаг байсныг болиулж, морины давхил дунд харвах ёстой болгож өөрчилжээ.
Ийнхүү чанарын өөрчлөлт гарснаар самурай нарын дайтах чадвар дээшилсэн нь мэдээж. Үүнийг 1180-1185 оны хооронд болсон Гэмпэйн дайн гэж нэрлэгддэг самурайн хоорондын дайнаас их тод харж болно. Эдгээр жилүүдэд Хэйкэ ба Гэнжийн овгийн самурай нар хоорондоо эрх мэдлийн төлөө ширүүн тэмцэл өрнөж байсан юм. Яшимэд болсон тулааны үеэр Хэйкэ овгийнхон ялагдал хүлээн зугтаж. Тэднийг Гэнжи овгийнхон шаргуу хөөсөн хэдий ч усан онгоцонд суун эргээс холдож чаджээ. Ингээд шаардлагатай зүгт хөвөх салхи хүлээх зуураа ялагдсан овгийнхон ур чадвараа харуулахыг хүсч усан онгоц дээрээ сур харвааны бай өлгөжээ. Үүнийг харсан Гэнжи овгийн Насуно Ёоити самурай морьтойгоо далайн ус руу ороод сум тавьсанд байны яг голд оносон байдаг. Энэ үйл явдлыг Японы тулааны урлагийн түүхэнд онцлон тэмдэглэж үлдээжээ.
Ябусамэ нь гэхдээ тэр даруй морин дээрээс бай онох эрдэм болчихсонгүй. Зен буддизмийн нөлөөгөөр энэ эрдмийг дайн тулааны үед талын нүүдэлчдийн адил өргөн дэлгэр ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн гэж үздэг. Зен буддизм нь хүн гэгээрэлд хүрэх явцдаа заавал хийх ёстой амьсгалын дасгалуудыг бий болгосон юм. Талын нүүдэлчид хар багаас морин дэлэн дээрээс нум сумаар харвасаар амьсгалах дэг жаягийг аяндаа сурдаг байсан бол арлын Японд буддын лам нар очиж биеэ суллах, ухаанаа төвлөрүүлэх тусгай дасгалыг заадаг байжээ. Үүнтэйгээ зэрэгцээд давхиж яваа морин дээрээс байгаа алдалгүй онох эрдмийг ч сургасан хэрэг. Үүнээс гадна буддын шашны дагуу амьтны амь хороохыг цээрлэдэг болохоор самурай нарыг нум сум харвах чадвараа сайжруулахын тулд нохой харвадаг байсан ёс бус заншлыг халж чаджээ. Нохойны оронд хуш модоор хийсэн бай хийж өгсөн нь ябусамэ эрдмийг одоогийн байдлаар төлөвшин тогтоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж болно.
Өдгөө Камакурад болдог их наадам нь хотын хамгийн алдартай, том сүм болох Цургаока Хатимангу сүмд өргөл өргөснөөр эхэлдэг.
Ябусамэг эхлүүлдэг ёслолын үеэр лам нар харваачдыг, тэдний унасан хүлгийг уралдаанд оролцохыг ёсчлон зөвшөөрдөг. Ингэж зөвшөөрсний дараагаар эхний оролцогч нь тангаргаг өргөж, ёслолын дэвүүрийг дээш шидсэнээр тэмцээн эхэлнэ.
Ябусамэд оролцогч нь 250 метрийн урттай замаар морио цогиулах ёстой бөгөөд гартаа метр хагасын урттай нум барьсан болохоор морийг зөвхөн хөлөөрөө зална. Байнд дөхөж ирэхээрээ морьтон нь “in-yo-in-yo” буюу "эсвэл гэрэл эсвэл харанхуй" гэж орилоод сумаа тавьдаг.
Энэ үед харваачийн ур чадвараас дутахааргүй чухал ач холбогдолтой нэгэн зүйл байдаг нь исгэрэх сумны дуу юм. Энэ дууг илүү чанга, хүчтэй болгохын тулд ябусамэд тусгайлан мохой зэвтэй сум хэрэглэдэг байжээ. Ийм зэвтэй сум байг онох үед бай хугарч эвдрэхгүй ч чанга дуу гарч, харваачид урам өгдөг. Туршлагатай зарим харваачид V хэлбэрийн зэв ашиглах нь ч бий аж. Ийм зэв ашиглан харвах үед байг оновол хэдэн хэсэг болон бутарч харваачдаа бүр ч илүү урам өгдөг аж. Үзэгчид нь бутарсан байны хэсгүүдийг түүн авч сахиус болгон зүүдэг. Үүний дээр байг оносон сумыг хүртэл азын сахиус болгон үзэгчдэд зардаг нь ябусамэг үзэхээр ирсэн олны сэтгэлд тун ихээр нийцдэг.
Тэмцээний үеэр харваач нь газраас ойролцоогоор хоёр метрийн өндөрт өргөсөн, хуяг дуулгатай морь цэргийн дүрс бүхий гурван байг онох ёстой. Харваач нь тусгай дөрөө, онцгой эмээл ашигладаг болохоор тэнцвэрээ хадгалах нь бас их хэцүү.
Олон зууны түүхтэй болохоор ябусамэд өөрийн гэсэн онцлогтой урсгалууд бий болсонд гайхах зүйлгүй. Одоогоор Ёритомогийн, Такэдагийн харваачдын гэсэн хоёр үндсэн урсгал байна. Эндээс Такэдагийн харваачдын сургууль нь одоог хүртэл эртний бүх л ёс уламжлалаа алдалгүй хадгалагдан ирсэн байх бөгөөд энэ нь тэдний давуу тал болдог.
Морьт харваачдын эд хаваар гайхуулж, дэлхийн талыг эзэлсэн бидний хувьд энэ гайхамшигт эрдмээ өнөөг хүртэл хадгалж үлдээгүй нь харин харамсалтай. Тэгэхээр морины давхилт дунд үсчин дэгдэх туулайг ч алдалгүй онодог байсан их чадвараа одоо сэргээх нь зөв гэж бодогдох юм. Нэгэн үе манжууд манай харваач морин цэргээс айхын эрхэнд зөвхөн явганаас харвадаг болгосон нь түүхэн үнэн билээ.
А.Бадрал





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна