МУ-ын Алдарт уяач С.Гомбо-Очир: Улсад гурав очихдоо дөрвөн удаа зургаалсан болохоор дахиж яваагүй


1990-ээд оны дундуур хурдан саарал адуунуудаар алдаршиж гарч ирсэн уяач бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул улсын Алдарт уяач Самбахүүгийн Гомбо-Очир юм. “Чонон саарал” морь нь улсад хоёр удаа зургаад давхиж, гурван даншигт түрүүлсэн зартай хүлэг билээ. С.Гомбо-Очир гуай энэ жил нас сүүдэр 75 хүрч байна. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Өлзийт хороололд амьдраад хэр удаж байна. Морь уяж байна уу?
-Энд ирээд арав гаруй жил болж байна. Одоо морь уяхаа больсон. Уг нь хурдан адуу олон байна. Өөрөө унаад морины ажил хийж чадахгүй болохоор нэг л санаанд хүрэхгүй юм. Тэгээд ч Өлзийт хороололд морь уяна гэдэг амаргүй ажил.
-Тэгэхээр энд ирсэнээсээ хойш морь уяагүй юм уу?
-Эхний хэдэн жил морь авчирч тэжээгээд уясан. Манай говийн адуу энэ хавьд амжилт гаргана гэхэд хэцүү. Цус холилдсон эрлийз морьд чинь манайхны гараатай морьдыг ойр зайнд чирч давхиад суулгачихдаг юм.
-Хүүхдүүд чинь морь уяхгүй байгаа юм уу?
- Зуны дэлгэр цагт уядаг. Би зун очиж зөвлөгөө өгдөг.
-Насаараа морь уясан хүнд морины ажил үгүйлэгдэхгүй байна уу?
-Тэглээ гээд яалтай ч билээ. Морины ажил хийх ч уг нь сайхан шүү. Нас өндөр болоод морины ажил хийж дийлэхгүй болчихлоо. Би 15 нас хүртэлээ сумынхаа “Огсоон” Тарваа гэж хүний хурдан морь унасан. “Хэний морь түрүүлэв, “огсоон” Тарваагийн морь, хаанахын бөх түрүүлэв, “огсоон” Тарваагийн хүү” гэж ярьдаг байсан цаг. Морь сайн унадаг болохоор надад зэлтэй унаганаасаа дуртайгаа ав гэдэг байлаа. Түүний өгсөн адуунууд надад хурд буян хоёрыг харамгүй хайрласан.
-Тэднийхээс адуутай болж байв уу?
-Манайх адуутай ч аав маань морь уядаггүй хүн байсан. Харин хадам хөгшин маань сайн адуутай байсан. Тэднийхийг Тарваа гуайн адуутай цусыг нь хольж байж би хурдтай болсон хүн. Түүнээс хойш 50-иад жил морь уялаа даа.
-Таныг хурдан саарал морьтой байсныг олон хүн дурсдаг?
-Саарал морио хоёр удаа улсад зургаад давхиулж байлаа. Мөн саарал азаргаа хоёр удаа зургаад давхиулсан. Яармагийн дэнжид наадам болдог байхад говийн адуу уул хаданд муу учраас өнгөлж явсан ч Айдасын даваа уруудахад л зогсчихдог байсан.
-Улсад анх хэдэн онд ирж байсан юм?
-Анх 1990 оны дундуур ирж байсан.
-Энэ олон жил морь уячихаад өмнө нь ирж байгаагүй юм уу?
-Социйн үед би нэгдлийн мал хариулдаг байсан учраас аймгийн наадамд ч явуулдаггүй байсан. Захиргаадалтын үеийн хатуу далайлтаас болоод олон хурдан адуугаа улсын наадамд явуулаагүй юм даа. Харин дараа нь аймгийн наадмаас олон айраг түрүү авсан.
-Саарал морийг тань гурван даншиг түрүүлсэн гэдэг?
-Тийм. Анх 1995 оны Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд болсон даншигт түрүүлсэн. Дараа нь Дундговьд Зава Дамдин гэгээний даншиг наадам болсон. Тэр наадамд саарал азарга аман хүзүүлж, саарал морь түрүүлсэн. 1999 онд “Говьшанхын хурд-1” наадамд саарал морь гурван км хол түрүүлсэн.
-1995 оны даншиг наадмын морины бай ямар байв?
-Түрүүлэхэд мотоцикль, нэг морь, эр хонь нэгийг, таван дээлийн торго, зургаан дугуй булантай цай, медаль өгдөггүй үе байсан болохоор 17 лан мөнгө орсон цутгамал морь өгч байсан. Тэр наадам дээр Пунцагбалжир намайг улсын наадамд ирээч гэж урьсан юм. Тэгээд 1996 онд улсын наадамд анх удаа ирж байлаа. Улсад гурван жил ирээд дөрвөн удаа морь зургаад давхиулсан болохоор дахиж ирээгүй.
-Жаахан гомдолтой буцсан юм аа даа?
-Тэр үед чинь цэргүүд морь тавьдаг байсан. Морио тархинд эргүүлэхийн тулд унаач хүүхдээрээ цэргүүдэд мөнгө өгүүлдэг байсныг би яаж мэдэх вэ дээ. Морьд эргэхэд хоёр ч удаа миний саарал морийг цэргүүд барьж үлдээд араас нь тавьж байсан юм. Тэр үед миний саарал морь эдгүй хурдан байж дээ. 1997 онд араас нь нэхэж уралдаад Айдасын даваан дээр тухайн үед бас л сайн байсан Цэдэвийн саарал алаг морьтой цуваад гараад ирсэн. Говийн адуу болсон хойно яахав, Айдасын даваа уруудахад явж чадахгүй суугаад 70 гаруй морины ард орчихсон. Алдартолгойг тойроод л араас нэхсээр байгаад зургаад хөл чангатай орж ирсэн. Дахиад км явсан бол түрүүлэх өмгүй юм гэхэд аман хүзүүнд баараггүй л байсан даа. Гэхдээ хурдан гэдгээ баталж хоёр удаа зургаад давхисан.
-Есөн зүйлийн даншигт морь түрүүлгэсэн жил та улсын Алдарт уяач болсон билээ?
-Тэр үед чинь аймаг сумын алдарт уяач гэж цол өгдөггүй байсан. Аймагт дөрвөн түрүү олон айраг авлаа гэж улсын Алдарт уяач цолыг өгсөн.
-Та хүнтэй нийлж гал болж байв уу. Зүүн зүгээс адуу авчирч байв уу?
-Би хүн хартай нийлж гал болж үзээгүй. Энд тэндээс ч хурдан морь цуглуулж байгаагүй. Олон морь ч уядаггүй. Хамгийн ихдээ 20 гаруй л морь уяж байсан. Аймгийнхаа 70 жилийн ойд уралдуулна гээд буурал морь 10 саяар авсан юм. Тэгсэн чинь юун айрагдах 30 гарч давхисан. Гэтэл унаган адуунууд маань арав дотор орсон. Одоо нэг долоон настай халиун морь бий. Тэр сайн давхиж байгаа. Ирэх зуны наадмуудыг тойрч уралдана даа.
Л.Цэрэнжаргал


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна