Уяачийн хувийн зохион байгуулалт, эрхэмлэх ёсон


Бидний дээд өтгөсийн сургаалд тэмдэглэгдсэнээр хурдан морь уяач хүн бол шинжээч, шинжээч хүн аваас уяач хүн гэсэн бичигдээгүй сургаал бий. Тиймээс уяач шинжээчийн хувийн зохион байгуулалт, уламжлан ирсэн ёс заншлаас энд тэмдэглэхэд:
1. Хурдан морьдын уяаг физик газар зүй, экологи орчин зүйн нөлөөллийн тухай өмнөх дөрвөн зүг, найман зовхисын учир учгийн холбоо, ёс заншлыг эрхбиш дагаж босгох;
2. Хурдан морьдын уяаг гэр, байшин, малын хашаа саравч, тугалын зэл мөн гүүн зэл бусад цэгийн салхины дээд талд дор хаяад 150-200 метрээс цааш алс зайд босгох;
3. Хурдан морины уяа орчимд, бод, бог мал бэлчээх, туух, гилэх, хэвтүүлэх, хураахгүй байж элдэв хог новш болгохгүй цэвэр цэмцгэр байлгах;
4. Уяа морьдын орчимд нийтээр бие засах газар жорлон, эс зохилдох жорлон төст бусад бохир зүйл байхыг эрс хатуу цээрлэх. Эс ингэвээс хурдан хүлгүүдийн хийморь гутах;
5. Уяа, уяа морьдын ойр хавь ялангуяа салхины дээд талд мал бусад амьтны сэг зэм зэрэг элдэв үл зохилдох үнэртэн танартан үзэгдэх харагдахаас цээрлэгтүн. Эс ингэвээс ажнай хүлгүүдийн сэтгэл гутаж хийморь доройтох ажээ.
6. Ажнай хүлгүүдийн уяа сойлгын үед ариусгал, бэлгэдэл өргөсөн уяаны дэргэд сайн сайхны зөн билэг, ерөөл магтаал зохилдсон үг хэлэлцэхээс өөр ёс бус үг хэлэлцэж сөргөлдөхийг эрс хориглодог байна.
7. Хурдан морины уяаны дэргэд уяач шинжээчид, уралдаач хүүхдүүдээс гадна сэтгэл өгч гүн хүндэтгэгч өөр уяач шинжээчдээс бусад хүмүүс цугларч, тэнэж хэсэхийг эрс хориглодог буй.
8. Өтгөсийн сургаалд хурдан морины уяа, уяа заслын үед бүсгүй хүнийг түүн тийш очуулдаггүй ёс заншилтай байсныг хүн бүхэн мэдэх билээ. Гэвч одоогийн монгол төрийн улс төрийн бодлого, дэлхийн улс орнуудын хэв янз, хүний эрхийг өргөн хүндэтгэх болсон зэрэг улс төр, нийгмийн өнөөгийн ёс жаягаас үзэхэд хурдан хүлгүүдийн уяа, уяа заслын газар эх хүн очиж болохгүй нь юу байхав. Тэгэхдээ салхин дороос нь очиж түр саатах нь зохилтой бизээ.
9. Сүүлийн он жилүүдэд эмэгтэй алдарт уяач, шинжээчид төрж гарсаар байгаа юм.
10. Хурдан морьдын уяаны дэргэд алс холын айлчин гийчин эрэлчин, жуулчин, хайгуулчин зэрэг явуулын хүмүүс унаа хөсөг, машин тэрэгтэйгээ очихыг эрс хориглох бөгөөд хэрэв уяан дээр зайлшгүй очих хэрэг тохиолдвоос явгаар очих ба очсон хэн боловч уяаны салхины дороос очиж, уяач-шинжээч нартай монгол заншлаар амар мэндээ эрэлцэн золгож билиг ерөөл төгөлдөр үг хэлэлцэх учиртай. Харин уяа морьдын биенд хүрэхийг эрс хориглодог байна.
11. Хурдан морьдын уяа болон ялангуяа уяа заслын аль ч үед уяач-шинжээчид архи, тамхи зэрэг харш идээ будаа хэрэглэхийг хатуухан хориглодог ажээ. Үүний зэрэгцээ согтуу хөлчүү, өвчин эмгэгтэй хэн ч бай тийш очих нь бүү хэл зүглэхийг ч үл тэвчмой хэмээн сургасан байна.
12. Эртний сургаалд: Уяач шинжээчдийн хувьд элдэв хэрүүл маргаан үүсгэх, түүнд оролцох,
архи дарс ууж агсам согтуу тавих зэрэг хорт муу үзэгдлүүдээс аль болохоор зай барих хийгээд авааль бус эмс охидтой энгэр зөрүүлэх зэрэг эрийн хийморьт харш дон шүглэхийг эрс хатуу хориглодог байна.Энэ бүхэн нь дорнын өндөр дээдэс монголчууд ажнай хурдынхаа цог хийморь, жавхаа сүлдийг дээдэлж бэлгэдсэн үндэсний хур соёлт ард түмэн гэдгийн нэгэн жишээ буй.
13. Уяа засал ид явагдаж байгаа оргил ачааллын үед шөнө дундлан унтаж, үүр цайхтай хамт босох ба энэ үеэр адуу манагч хөвгүүд адуугаа манаж гэртээ эртлэн ирэхэд бэлэн зэлэн байж ээлжийн уяа засалдаа ордог тухай дээдсийн сургаалд айлдсаар, сургасаар... Уяа засал хийгдэж байгаа хурдан хүлгүүдтэй айл, хотын зан ааль айван тайван байхаас гадна уул овоо, байгаль дэлхий, сахиус шүтээндээ билэгдлийн уншлага уншуулж идээ будааныхаа дээжийг өдөр бүр өргөж байхыг өвгөдийн сургаалд тэмдэглэсээр ...
14. Хурдан морьдоо уяж цог хийморио бэлгэдэж буй айл, өрхүүд бусад айл хотол, мал сүргийн багшралтаас захлаж хол хөндий, хол саахалтын зайтай газар нутаг засваас ажнай хурдуудын тань зан ааль тогтвортой мөн сэтгэл нь сэргэлэн цовоо байх бөлгөө.
15. Уяач-шинжээчид хийгээд уралдагч хүүхдүүдийн хувцас хэрэглэл: эмээл хазаар, ташуур, хусуур, хударга, гөхлийн болоод сүүлийн боолт тэргүүтнийг гэрийнхээ хойморт тусгайлан бэлдсэн цах-дэгээ, ханын толгойд залваас зохино.
16. Ажнай хурдуудын уяа сойлгын үед уралдагч хүүхдүүд болон уяач-шинжээч өөрөө унтаж хэвтэх ор дэвсгэр тус бүрдээ байхаас гадна уяа засал ид явагдаж байгаа оргил хугацаанд авааль эхнэрээсээ дэр салгадаг эрхэм ёсон эртний судруудад бичигдсэн нь олонтаа бий.
17. Уяач-шинжээч хэн боловч морьдоо өдөр бүр өглөө, оройгүй ажиглаж гадаад, дотоод тогтолцоо өвс идэж, ус уухыг нь хүртэл хянаж «хурд, хүч, гэдэс» гурвын тэнцвэрийг олохыг юу юунаас илүү эрхэмлэдэг байна. Ийм ажиглалт, судалгаагаар илэрсэн эс зохилдох сөрөг илрэлийг засахаар хийж гүйцэтгэсэн технологийн үйл ажиллагааг хөлслөлт, тарлалт үсэргэлт, сунгалтаар тохируулна.
18. Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжав маргааш их наадам эхэлнэ гэхэд урьд өдрийн үд, үдээс хойнохон хүрэх газраа хүрч хамгийн түрүүнд дов сонгон буух ба наадмын баяр цэнгэл дуусуут бүх морьд, унаа хөсөг, их, бага хүмүүс бүгдээрээ хамгийн түрүүнд нүүж нутгийн зүг хөдөлж байхыг «Нууцаас нууц, далдаас далд шулуун журамт» судартаа бичиж захиас болгосон юм.
19. Хурдан мориндоо уралдахын өмнө элдэв төрлийн үйлчилгээт эм тан, өвс тэжээл өгч хуурамч засал хийж төр түмнээ хуурах нь монгол өтгөсийн уяа заслын ёс зүй, төрийн хууль цаазыг зөрчиж
ажнай хүлгүүдийнхээ аз хийморьт харш хэмээн үзэж цээрлэдэг.
Г.Цэвэгмид
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна