Сумын Алдарт уяач Ш.Сандагдорж: Алаг-Эрдэнийнхэн хурдан азаргануудаараа Хөвсгөлийн морины түүхэнд бичигдэх улс


Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уяач Шагдаржавын Сандагдоржтой ярилцсанаа хүргэж байна. Уяач аавынхаа уясан морьдыг унаж, ажилд нь тусалсаар уяач болсон тэрээр Мөрөнгийн ногоон дэнжнээс анхны айргаа хүртэж явсан аатай нэгэн. 16 настайгаасаа эхлэн морины уяа сойлго тааруулах болсон тэрээр өдгөө сумандаа 10 гаруй айраг, 5 түрүүтэй болсон байх агаад энэ амжилтаараа сумын Алдарт уяач цолоо хүртсэн ажээ.
-Хэзээнээс уяаны эрдэмд шимтэн, уяа сойлго тааруулах болсон бэ?
-Миний аав Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Шагдаржав гэж байлаа. Аймаг сумандаа нэлээн хэдэн айраг түрүүтэй уяач аавыгаа харсаар моринд дуртай болчихсон хүн дээ, би. 1960 хэдэн онд аавын хар морь аймгийн наадамд аман хүзүүдэж байсан. Бас 1986 онд аймгийн наадамд хар үрээ нь түрүүлж байлаа. Харин миний хувьд 1978 оноос хурдан морь унаж, Мөрөнгийн ногоон дэнж дээр айраг хүртэж л явлаа. Харин 16 настайгаасаа бие даан уяа эвлүүлэх болсноос хойш хорь гаруй жил өнгөрчээ. Морь уяад 1987 онд Бүрэнтогтох сумын наадамд их насны морь айрагдуулж байлаа. Түүнээс хойш сумандаа 10 гаруй айраг, 5 түрүүтэй болсон байна. Энэ амжилтаараа сумын Алдарт уяач цолоо хүртсэн.
-Удам дагасан уяач байх нь ээ. Унаган адуугаараа наадаж байна уу?
-Тийм ээ, унаган адуугаараа нааддаг. Сүүлийн үед Бүрэнтогтохын адууг Алаг-Эрдэнийн адуугаар цус сэлбэж байна. Адуундаа Алаг-Эрдэнийн азарга тавьсан. Манай Алаг-Эрдэнийн адууг анх Хэнтий талаас Нацаг гуай авчирснаас хойш 40-50 жил цус сэлбэгдсэн. Тиймдээ ч аймаг, сумын наадамд хурдан байж, түүхэнд үлдсэн нь олонтаа. Өдгөө ч үр төлүүд нь хурдан байна. Ер нь Алаг-Эрдэнийнхэн хурдан азаргануудаараа Хөвсгөл аймгийн морины түүхэнд бичигдэх л улс байгаа юм. Би ч нэг их холоос адуу авдаггүй л дээ. Шар морио битүү үрээ 1,8 саяд авч байлаа. Гэхдээ ойрын хэд хэдэн сумаасаа ганц нэг үржлийн адуу авч л байна.
-Та аймагтаа тогтмол ирж нааддаг уу?
-Тийм, ээ. Аймагтаа уралддаг болоод 20 гаруй жил болж байна шүү. Нас насны адуу арвын дотор давхиулж байлаа. Гэхдээ аймагт шөвгөрүүлж үзээгүй. Харин сүүлийн үед их морьтой илүү ажиллаж байна. Ер нь манай Хөвсгөлийнхөн их мориор одтой наадаад байгаа шүү дээ.
-Таны морь хатгадаг гэж сонссон юм байна?
-Тийм ээ морь шинжинэ, хатгана. 10-аад жил сум орныхоо уяачдын морийг хатгаж, засал хийж байна. Мэдрэмжээрээ л сурчихсан юм. Хатгасны дараа гам сайн барихгүй бол эргээд олиг авах аюултай. Дээхэндээ
морины хийг их атгадаг байлаа. Харин сүүлийн үед морины товчлуур хатгах, морийг сийлж хатгаж байна. Алаг-Эрдэнэ сумын уяач Мөнхбаярын хурдан борлог азаргыг урд намар нь хатгаж өгөөд, хойтон жил нь аймгийн наадамд түрүүлсэн. Сумын наадамд соёолондоо шөвгөрч байсан адуу л даа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Уяач бидний хувьд уясан морьдоо дээгүүр давхиулах шиг сайхан нэр хүндтэй зүйл хаа байх билээ. Тийм болохоор нийт уяачдадаа уясан болгон нь хурдан байг гэж ерөөе.
А.Чимэг
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна