Үндэсний сурын холбооны тэргүүлэгч Ц.Туваанжав: Нээлтийн харваа бол цол зэргийн тэмцээн байдаг


Улсын мэргэн Д.Балдандорж агсны нэрэмжит Үндэсний сурын 2013 оны нээлтийн харваа энэ амралтын өдрүүдэд сурын талбай дээр болж өндөрлөлөө.
Хана харваагаар эхэлсэн тэмцээний дундуур Монголын үндэсний сурын холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван хүрэлцэн ирж Д.Балдандорж агсны хүүхдүүдтэй уулзаж, түүний музейг сонирхсон юм.
Харвааны нээлтэнд нийт харваачид бэлэн болсныг тэмцээний Ерөнхий шүүгч Ц. Хүдэрчулуун Ч.Энхтайван Ерөнхийлөгчид илтгэснээр ийнхүү 2013 оны нээлтийн харваа эхэллээ. Энэ үеэр Сурын холбооноос улсын мэргэн Балдандорж агсныг 001 дугаартай хүндэт дэвтэртээ тэмдэглэн авсан бол түүний төрсөн нутаг Сэлэнгийн Засаг даргын талархал бүхий захидлыг охин Жавзмаад нь гардууллаа. Мөн Сэлэнгэчүүд нум сумаа эвшээлгэж буй Сүх жанжны дүрс бүхий сувинерийг хүүхдүүд нь хадгалуулсан юм. Харин Монголын Олимпийн хорооноос “Алтан од” шагналаа нэхэн олголоо. Энэ удаагийн харвааны хамгийн ахмад нь 90 настай Монгол улсын Гавьяат тамирчин, Гарамгай мэргэн Цэвээн гуай, хамгийн залуу нь 7 настай харваач цэц мэргэнээ сорьсон юм. Тэмцээний Ерөнхий шүүгчээр Монгол улсын Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, нарийн бичгээр МҮСХ-ны тэргүүлэгч Ц.Туваанжав нар ажилласан бөгөөд бид нарийн бичгээс цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.
80 гаруй залуу харваачдаар бүл нэмээд байна
-10 дахь жилдээ болж байгаа Балдандорж агсны нэрэмжит уралдаан ямар онцлогтой болж байна вэ?
-Монгол улсын мэргэн Д.Балдандорж агсны 90 насны ой энэ жил тохиож байгаа. Үндэсний сурын холбоог 30 жил тэргүүлсэн буурал байлаа. Өдгөө 10 дахь жилдээ болж байгаа энэ жилийн харваагаар түүний амьдралыг харуулсан музейг дэлгэн олны хүртээл болголоо. Энд түүний хийж бүтээсэн зүйлүүд, тухайн үедээ хийж байсан ховор гар бичмэлүүдийг дэлгэн тавьсан юм. Ингэж сурынхан бид түүхээ эргэн сөхөж байгаагаараа тун онцлог боллоо гэж олзуурхаж байгаа. Мөн өнгөрсөн жилүүдээс харж байхад 100 гаруй харваачид ордог байсан бол энэ жил 230 гаруй томчууд, 48 хүүхэд оролцлоо. Аймгуудаас ирж байгаа харваачид хүүхдүүдээ дагуулж ирсэн байна. Ер нь улсын чанартай тэмцээнүүдээс цар хүрээний хувьд өргөн сайхан тэмцээн болж байна гэж дүгнэхээр байна. Энд бас нэг зүйлийг онцлоход 80 гаруй харваачид шинээр орж ирж, бид ам бүл нэмлээ.
-Хичнээн аймгийн хэдэн харваачид ирсэн байна вэ?
-10 гаруй аймгаас ирлээ. Алс хязгаар Баян-Өлгийгөөс эхлээд Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Архангай, Орхон гэхчилэн 10 гаруй аймгийн харваачид оролцож байна.
-Ахмадууд нnлээн байна шүү?
-Тийм ээ, эдний маань хувьд хавар болохыг тэсэн ядан хүлээж байдаг улс. Өвөлжингөө дарагдсан хий хуйгаа гаргаж, сурын талбай дээрээ ирж зурхайгаа тойрч алхаад, нум сумаа эвшээлгээд зогсохоороо залуу юм шиг алхана шүү дээ. Тиймдээ манай сурынхан чинь их урт насалдаг хүмүүс. Та нар харж байгаа биз дээ. 90 шүргэж яваа Цэвээн гуай маань харваад л зогсож байгаа..
-Нээлтийн харвааны амжилтаас зэрэг цол ахих боломжтой юу?
-Нээлтийн харваа бол цол зэргийн тэмцээн байдаг. 30 оновол спортын дэд мастер, 32 оновол спортын мастер цол олгодог. Одоогийн байдлаар гэхэд цол горилж байгаа нэлээн хэдэн тамирчид байна. 28 дахь сумаа харваад байхад мастерын бол дэд мастер болчихоор олон харваачид байна. Эндээс энэ жил тамирчид бэлтгэл сайтай байгаа нь харагдаж байнан.Ер нь нээлтийн харваагаар хэдийчинээ оноо өндөр байна, тэр жилийн наадмын өнгийг урьдчилан харж болдог юм.
-80 гаруй харваачид шинээр харваж байна гэлээ. Хэр харваж байна вэ?
-Шинэ орсон хүүхдүүд маш сайн харваж байна. Одоо чинь өвөл зунгүй харвадаг болчихсон. Ойрын зайнд зааланд харваж байгаад талбай дээр гарч ирж байна. Өнөөдөр энэ 80 харваачдаас хэн илүү бэлтгэл хийж, бие бялдраа бэлдсэн үр дүнгээ харах юм.
Харваачдын маань ажил одоо ингээд л эхэлж байгаа энэ. Тэмцээнүүддээ оролцохоос гадна багууд хоорондоо нэгдсэн бэлтгэлдээ гал болоод гардаг. “Алдар”, “Бурханхалдун”, “Хан-уул”, “Баянгол” гээд гал болно.
-Энэ далимд асуухад манай сайтын сэтгэгдлүүдэд сур харваж сурмаар байна. Хаана хандах уу гэсэн асуулт олон байна лээ?
-Үндэсний сурын холбоонд хандаж болно. Түүнчлэн буриад, уламжлалт, урианхай, “Есүнхэй мэргэн” холбоод руу хандахад аль нь ч халуун дулаанаар өлгийдөн авах болно. Тухайн хүн өөрөө нум сумаа аваад ирэхэд заагаад л өгнө. Өнөөдөр бид энд үнэ хөлс авдаггүй. Яагаад гэхээр харваачдаа илүү олон болгохыг хүсч байна. Бидний эцсийн зорилго бол үндэснийхээ энэ их өв соёлоо хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрх маань биднийг нэгтгэж байдаг.
-Хичнээн харваачид байдаг юм бэ?
-21 аймаг бүрт харваачид байна. Улсын баяр наадамд гэхэд жилд 500 гаруй харваачид оролцдог. Улсын баяртай давхцаад аймгууд баяраа хийнэ, тэнд харваж байна гэхээр нилээн их тоо гарах байхаа. Судалгаа одоо явагдаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Сум мэргэн байх болтугай.
П.Ундраа





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна