Усан засал, түүний ач холбогдол


Морь хэт их тарган үед хүчтэй ажил хийхэд няцрах, хөлд цус буух, цээжээ авах, хөндүүр дахин дахин суух, уухиа болох зэрэг гэм согогууд тохиолддог. Үүнээс гарах гол арга бол усан засал юм. Хөлс авах, тар хийх, давхиулах олон дахин уяж хонож гэдэс нарийсах зэргээс сэргийлнэ. Өөрөөр хэлбэл, мориныхоо хөлд гэм халгүйгээр онгойлгоно гэсэн үг. Дотор гадар өөхийг зэрэг буулгана, зүдэргээ авахгүй. Харин тарган адууны гэдсийг бага норгож байх хэрэгтэй. Гадаад оронд тойруулгад уралддаг морьдоо тэжээхийн зэрэгцээ усаар угаах, өндөр даралтат усаар цохиулах зэрэг заслыг хийж байгаа харагддаг.
Дан уяаны зарим морины хоол ихэдсэн байвал усаар угааж, нэмнэж байгаад уралдуулж болдог. Энэ нь хоолыг шахаж, хөлсийг ойртуулж биеийг нь чангаруулдаг сайн талтай. Эдүгээ цагт хурдан сайн морийг өндөр үнээр худалдан авч тэжээж уях болж. Гэвч зарим сайн морьд 2-3 жилд сайн хурдалж байгаад хөлгүй болох харамсалтай тохиолдол олон бий. Магадгүй үүнээс гарах арга зам усан заслын аргууд байж болно.
Нэгэн зүйл:
1. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийгмийн хонгор морь – 11 түрүү
2. Төв аймгийн Сэргэлэн сумын О.Маарын хээр азарга – 1 түрүү, 6 айраг /Нэг удаад зургаад давхисан гэдэг байхаа/
3. Төв аймгийн Баянжаргалан сумын уяач З.Даваанэрэнгийн хүрэн халзан азарга – 4 түрүү, 3 айраг
4. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Сүрэнхорын хээр азарга – 7 түрүү
5. Төв аймгийн Сэргэлэн сумын Л.Дамдингийн хүрэн азарга – улсад 2 түрүүлж, 5 айрагдсан
6. Төв аймгийн Баян сумын Ж.Шийтэрийн “Засаг төрийн Зандан ширээ” – 4 түрүү, 3 айраг
7. Төв аймгийн Авдарбаян сумын О.Санжаабүүрэгийн цавьдар азарга – 3 түрүү, 4 айраг
8. Төв аймгийн Сэргэлэн сумын Банзрагчийн зээрд - 3 түрү, 5 айраг
9. Богдын их сүргийн хар азарга - 4 түрүү
10. Богдын их сүргийн хээр алаг морь – 6 түрүү
Энэ мэтээс гадна зарим сайн азарга, их насны морьд аймаг сумандаа 10 гаруй айраг түрүүг авсан байдаг. Эдгээрээс харахад хурдан адууг байгалийнх нь унаган зохилдолгоонд тохируулж уяж засахад сайн адуу 10-аад жил жигд сайн хурдалж айраг түрүү авах боломжтой нь харагдаж байна.
Зарим нэг заслаас:
• Уяа нь дутуу морийг борооны дараа үсийг нь хатахаар нэмнэж хөлсөлбөл ядаргаа зүдэргээгүйгээр засал авдаг.
• Хэт тарган морийг нартай үед хөлсөлж ирээд усаар угааж чичиргэж болно. Ийм заслаар хүчийг нь буулгаж байгаа нь морины биед хөндүүр суулгахгүй гэсэн арга юм.
• Багтарч унасан морины толгой, чих рүү хүйтэн ус цацаж тархины цус ихдэлтийг намжаадаг.
• Өлөн таараг болсон морины нуруу руу хүйтэн ус цацаж сэргээнэ.
• Тэжээл өгөхийн өмнө усаар сайн услах хэрэгтэй.
• Тэжээл гөч хүйтэн усаар услан сэрүүн газар уясан морь ямар ч хоргүйгээр онгойдог.
• Усан махбодит хүлгийг хөнгөн аясаар засах хэрэгтэй. Ялангуяа азаргыг зооны махыг нь хадгалж уралдах хэрэгтэй.
• Хэрэв нэгэнт хөдөлсөн зооны махыг нэг үе суларсны дараах үед дахин чангарах эгзэг дээр нь тохируулж уралдвал зүгээр.
• Уралдахын урд өдөр ба орой, уралдахын өглөө морь ус уухгүй байвал хар цай нунтаглан шар тостой багсран марлиар боож амгайд нь уяж уралдуул. Морь цангахгүй.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна